Гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой бодлого төлөвлөн хэрэгжүүлж байна

2017 оны 09 сарын 12

Тус цагдаагийн газар Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор “Удирдлагын төв”-ийг шинээр байгуулсан.

Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдсан Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв”-д гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн эмзэг цэгүүдийг тодорхойлон долоо хоног, сар, жилээр үр дүнг гаргаж өмнөх долоо хоног, сар, жилүүдтэй харьцуулалт хийж гэмт хэргийн гаралтыг богино хугацаанд бодитойгоор тодорхойлон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой стратеги, бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд төвийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх хөгжүүлэлтийн талаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нарт мэдээлэл өглөө.

Image may contain: 1 person, indoor

Image may contain: 12 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, screen

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top