Ажилгүй иргэдийн 59.6 хувийг залуучууд эзэлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59.6 хувийг  15-34 насны залуучууд эзэлсэн  тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.  Ажилгүйдлийн түвшин Говь-Сүмбэр, Ховд, Төв, Хөвсгөл зэрэг аймагт өндөр байна. Нийслэл, аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад  оны эхний найман сарын хугацаанд  ажилгүй 50.7  мянган иргэн  бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлуулжээ.

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Батнасан(202.179.31.86) 2017 оны 09 сарын 12

Эцэг эх, өвөө эмээгээ өр зээлэнд бариулж байж нэг хавтас өвөрлөчихөөд байгууллага бүрийн хаалга татаж орон тоогүй гэсэн хариу авч гудамж метрлэж яваа залуус ихэнх нь байгаа. Уг нь ажлын байр хангалттай л байгаа ш дээ.

0  |  0
Top