Бидний мэддэггүй Кавасакий өвчний талаар сургалт болно

2017 оны 09 сарын 12

Манай хөрш орнууд болох Оросын Холбооны Улсад 100,000 хүн амд 18,2, Хятад улсад 30,2 Кавасакий өвчний шинэ тохиолдол гарч байна.

Харин манай улсын хувьд хувьд өнөөг хүртэл уг өвчний талаар мэдээлэл байхгүй, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй байна. Тиймээс буруу оношлох, тохирсон эмчилгээ хийгдэхгүй байх, улмаар өвчин хүндрэх, нас барах зэрэг асуудал тулгамдаж байгаа аж.

Энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайх үүднээс маргааш буюу 9 дүгээр сарын 13-ны 9:00 цагт АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакий өвчний оношилгоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт 3 дахь удаагийн сургалт болно.

 

Кавасакий өвчний тухай товчхон

Энэ өвчнийг 1964 онд Кавасакий судлалын тэргүүн Кавасакий гэх хүн анх нээн илрүүлж, судалж эхэлжээ.

Уг өвчин ихэнхдээ 0-5 насныханд тохиолддог бөгөөд сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа аж. 

Өвчний шинж тэмдэг шалтгаан нь одоохондоо нарийн тодорхойгүй байгаа юм. Манай улсад мэдээлэл бүр хомс байна.

Кавасакийн өвчний үед илрэх эмнэл зүйн vндсэн ач холбогдол бүхий шинж тэмдэг илрэхдээ 5 ба тvvнээс дээш хоногоор халуурах, хоёр нүдний салст улайх, уруул болон амны хөндийн өөрчлөлтүүд, уруул улайх, хэлний хөхлөгvvд тодрон гүзээлзгэнэ мэт бэржгэр улаан болох, ам болон залгиурын салст улайх, мөн арьсан дээгүүр олон хэлбэртэй тууралтууд гарах, алга, ул улайж хатуу хаван үүсэх, хурууны өндөгний арьс гуужих, хүзүүний тунгалгийн булчирхай томрох зэрэг үндсэн зургаан шинжээс 5 ба түүнээс дээш илэрвэл кавасаки өвчин гэж оношилдог байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top