Жонни Деппийн амрагууд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Холливудын хамгийн алдартай, авьяаслаг дур булаам сайхан залуусын тоонд зүй ёсоор жүжигчин Жонни Депп ордог билээ. Тэрбээр дэлхий даяар маш олон үнэнч шүтэн бишрэгчидтэй нэгэн. Мөн Америкийн алдарт Форбес сэтгүүлд түүнийг хамгийн нэр хүндтэй, өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэгээр нэрлэсэн байдаг юм. Тэгвэл алдарт жүжигчний хувийн амьдрал тийм ч дардан биш аж. Жонни Депп анхны эхнэрээсээ салснаас хойш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон байдаг. Түүний шугиан тарьсан, адармаатай харилцаануудын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугиж байсан. Жонни Депп ихэвчлэн олны танил, үзэсгэлэнтэй, алдартай бүсгүйчүүдтэй нэр холбгддог. Тухайлбал, Вайнона Райдер (Winona Ryder), Кейт Мосс (Kate Moss), Женнифер Грей (Jennifer Grey) зэрэг бүсгүйчүүд байдаг. Тэрээр хүч хэрэглэсэн, танхайрсан, биед халдсан зэрэг шалтгаанаар маш олон удаа цагдаад баригдаж байсан юм. Хамгийн сүүлд Жонни Депп өөрөөсөө 23 насаар дүү жүжигчин Эмбер Херд (Amber Heard)- тай болзож, удалгүй 2015 онд гэрлэлтээ батлуулсан нь олон хүмүүсийн гайхшралыг төрүүлж байсан. Гэвч жүжигчин салах өргөдлөө өгч, Жонни Деппийг архинд донтсон, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн өөрийн хавдаж хөхөрсөн нүүрний зургийг олонд дэлгэсэн юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top