”Балдорж шагнал” гардуулах ёслол болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

 Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах "Балдорж шагнал" гардуулах ёслол өнөөдөр 18:00 цагт Улаанбаатар зочид буудалд болж байна.   “БАЛДОРЖ” шагнал олгох ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан  “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас ес дэхь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын үе үеийн ерөнхийлөгч нар оролцдог уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг нээж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэллээ.  

“Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд Б.Ганчимэг тодорч байсан бол өнгөрсөн жил Өнөөдөр сонины сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн хүртсэн юм. Удахгүй ес дэх удаагийн “Балдорж” шагналтан тодорно. Ц.Ариунаа, Н.Шүр, Батхуяг, Ж.Баянсан, Б.Баярмагнай, Г.Золжаргал, Э.Сонинтогос зэрэг сэтгүүл зүй, урлаг соёл,  хэл шинжлэлийн салбарын 10 гаруй хүний шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан байна.  

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд үзнэ үү. 

 

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кккк(202.9.40.138) 2017 оны 09 сарын 12

Балдорж Багабандь 2-оо гэж. Балдорж шагнал авсан хүн эм хүн дээр чад хийдэг л гэлцэхийн КККК

0  |  0
Top