Эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарыг мэргэшүүлэх сургалт Чингис хотод эхэллээ

2017 оны 09 сарын 13

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд дахь цагдаагийн газрууд, Багануур дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын мэргэшүүлэх сургалт Чингис хотод амжилттай явагдаж байна.

Сургалтын арга хэмжээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн арга хэмжээ хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, цагдаагийн ерөнхий газрын 2 дахь даргаар ажиллаж байсан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжиллээ.

Image may contain: one or more people, people standing, sky, shoes and outdoor

"Цагдаагийн гавьяа" тэмдэгээр Хэнтий аймгийн ИТХ дарга Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр, "Спортын алдар" тэмдгээр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Чинзориг, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбатыг шагнасан.

ЦЕГ-ын "Хүндэт жуух" бичгээр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Норовлин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Мандахбаяр, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбашагай нар тус тус шагнагдлаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан юм.

Image may contain: 5 people, people standing and outdoor

Image may contain: one or more people and outdoor

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(31.36.173.95) 2017 оны 09 сарын 13

teneg garuud yu gh oilgiohgui shuu dee

0  |  0
Top