Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна

2017 оны 09 сарын 13

Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

 

2017.09.13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРБагавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд говь талын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top