200 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

Чингэлтэй дүүргийн удирдлагаас дүүргийнхээ  Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, материаллаг орчныг  бэхжүүлэх зорилгоор  200 сая төгрөгийн үнэ бүхий  12 нэр төрлийн 35 багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Орчин үеийн шаардлагад нийцсэн  тархины саажилтыг  эмчлэх, тархины цус харвалтын дараахь үеийн эмчилгээний өмсгөлүүд, зүрх цочроогч дефибрилятор, чих, хамар хоолойг үзлэгийн иж бүрэн аппарат зэрэг хэрэгсэл  багтсан байна.  Шинэ тоног төхөөрөмж нэмэгдсэнээр Эрүүл мэндийн төвийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж зохих хэмжээнд нэмэгдэнэ гэж үзжээ.

Д.Дорж

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top