Зургаан настнуудын үүрч буй ХҮНД АЧАА

Зургаан настнуудыг Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид сургах шийдвэр амьдралд хэрэгжиж эхэлсэн өдрөөс л “Цүнх нь хэтэрхий хүнд байна”, “Хүүхдүүд хичээл дээрээ унтаж байна” гэх зэрэг шүүмжлэлүүд гарах болсон билээ. Боловсролын шинэ тогтолцоо өдгөө нэгэнт дадаж, хүмүүс өмнө нь ийм л байсан шигээр санаж зургаан настнуудаа сургуульд хүлээлгэж өгдөг болсоор удаж байна. Саяхан долоон настнууд нэгдүгээр ангид элсэн ордог байлаа. Түүнээс өмнө бүр найм, есөн настай хүүхдийг эрдэм мэдлэгийн замд тосон авдаг байсан. Өдгөө зургаан настнуудад үүрэх ёсгүй ачааг нь үүрүүлж, нэгдүгээр ангид элсүүлэх нь буруу гэж шүүмжлэх гэсэнгүй. Харин тэдний бяцхан нуруун дээрх ачаа хүнддэж буй тухай л хөндөхий хүслээ.

Ачаа гэдэг нь шууд утгаараа гэдгийг уншигч авхай ойлгож буй биз ээ. Бүр тодруулж хэлбэл, тэдний үүрдэг цүнхний тухай ярьж байна. Өөрөөсөө ч том цүнх үүрчихсэн бяцхануудад үүрэг хариуцлага нь мөн хүнддэж байх вий гэж бас бодогдоно. Номуудаа авч амжаагүй байгаа учраас өнөө маргаашдаа цүнх нь хөнгөн л байна. Харин цаашдаа номоо аваад ирэхээр цүнхээ дааж яддаг нь үнэн. Тиймээс өвлөөс өмнө бага ангийн хүүхдүүдийг сургууль дээр нь хувцасны шүүгээтэй болгож өгмөөр байна.

БСШУЯ-наас гаргасан журамд нэгдүгээр ангийн хүүхдийн цүнхэн дэх дэвтэр, ном, хичээлийн хэрэгсэл, цүнх нийлээд  4135 граммаас ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал ажлын дэвтрүүд болон монгол хэлний хичээлийн хичээнгүй бичиг, математикийн дасгал ажлын дэвтрүүдийн нийт жин 1325 грамм байна. Өдөр тутмын хичээлд байнга хэрэглэдэг үзэг, харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт хичээлийн хэрэгслүүдийн дундаж жин 2730 грамм байна. Гэхдээ амьдрал дээр энэ журам хэрэгждэг сургууль бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.

Сурагчид дээрх сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо, үсэг, үе нүдлэхэд шаардлагатай хэвлэмэл материалуудаас гадна сургалтын нэмэлт гарын авлагуудыг /ялангуяа математик, монгол хэлний хичээлд/ цүнхэндээ авч явдаг. Эдгээрийн дундаж жин ойролцоогоор 350-450г байна. 6 настай сурагчдын тоглож наадах хэрэгцээ харьцангуй илүү байдаг тул тэдний цүнхэнд хайртай тоглоом нь ч байдаг. Иймээс нэгдүгээр ангийн сурагчдын цүнхний хүндийн жин ойролцоогоор 5кг байх үндэслэлтэй байна. Жишээ нь, нэгдүгээр ангийн хүүхдүүд аяга тавгаа байнга авч явна. Авч очихгүй бол багшдаа загнуулж, хоосон үлдэнэ. Мөн хумсны хутга, сам, алчуур, гар ариутгагч “Санитол”, гэрийн шаахай, саван гэх мэтийг заавал авч явах ёстой. Цүнхэн дээрээ нэмээд долоо хоногт 1-2 удаа биеийн тамирын хувцсаа сургууль руу “чирэх” хэрэг гарна. Энэ бүгдийг нийлүүлээд үзвэл, бага ангийн сурагч 5-6 кг ачааг өдөр бүр авч явдаг болж байгаа юм.

Зургаан настай монгол хүүхдийн биеийн жин 18,5 кг байдаг. Нас биед хүрсэн, 70 кг жинтэй хүнтэй үүнийг харьцуулж үзвэл, 25 кг-ын шуудайтай гурил үүрч байгаатай адилхан. Өнөөдөр хөгжилтэй орнуудад бага ангийн хүүхдийн авах ачаалын хэмжээ биеийн жингийнх нь 15 хувьтай тэнцэж байвал зохистой гэж үздэг юм билээ. Энэ нь хамгийн ихдээ 3 кг гэсэн үг. Хэрвээ түүнээс илүү жинтэй бол хүүхдэд хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээг бий болгодог байна.

Нэгдүгээр ангийн сурагчийн цүнх зохист хэмжээнээс илүү хүнд байгаа нь тэдний бие бялдарын өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй цаашид нурууны өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг тул дараах зөвлөгөөний дагуу сурагчдын цүнхний хүндийг жинг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилтэд эцэг эх болон багш нар нь хяналт тавих ёстой ажээ. Гадаад оронд энэ асуудлыг сургууль дээрээ хувцасны шүүгээ байгуулах аргаар шийдэж өгсөн байдаг ажээ.

Ерөнхий боловсролын дунд сургуулиуд бүх сурагчдаа биш юм аа гэхэд ядаж бага ангийнхандаа шүүгээ хийгээд өгчихвөл энэ асуудал шийдэгдэнэ дээ. Хүүхдүүд гэр рүүгээ авч явах шаардлагагүй зүйлсээ орхичихоод байж болно. Удахгүй өвөл боллоо. Бяцхан үрсээ энд, тэндээсээ цүнх, уут сав унжуулж, ёгтолж хэлбэл “Шинэ жилийн гацуур шиг” болчихсон явахыг нь хамааргүй байна.                  

 

Б.Хурцболд

WWW.ZINDAA.MN

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

zochin [ 182.160.5.57 ]      |     Пүрэв, 08:43 минутанд

6-р ангиас сургуульд орж 12 жил сураад юу өөрчлөгдөв. 12 жилийн боловсролыг 7 наснаас эхлээд 10 р анги төгсгөх 10 жилийн хугацаанд 12 жилийн боловсролыг шахаад 12 жилийн боловсролын үнэмлэх өгч болмоор тэгэхгүй тэнэгтээд байх юм. Энэ олон чадваргүй багш нарыг цомхотгох хэрэгтэй.

зочин [ 66.181.165.36 ]      |     Пүрэв, 08:34 минутанд

угаасаа буруу шүү дээ энэ шийдвэрийг гаргасан хүн өөрөө хүүхэдгүй эсвэл ач зээгүй хүмүүс байх,гадаад оронд тэгдэг гээд л ийм шийдвэрт хүрсэн гэтэл яг гадаад сурч монгол хүүхдүүд тааваараа хичээл номоо үздэг гэтэл манайх хагас жилд үсгээ үзүүлж хүүхдүүдээ тамлаж ,цэвэр агаартай тохитой биш битүү утаа униартай хотод амьдруулж байж хүүхдүүддээ маш их дарамт шахалт ядаргаанд оруулж бна үй цай сургууль бол бүр ч хүүхдүүдээ хатуу зэрлэг хандаж шугамдаж зодож тамлаж сургаж байх жишээтэй

ах [ 202.179.2.250 ]      |     Пүрэв, 08:04 минутанд

8 нас л зүгээр байсын одоо л 6 нас гээд хүүхэд тамлаад байгаа юм,

Буруу Цолмон [ 103.10.23.123 ]      |     Пүрэв, 05:45 минутанд

1ээс 3 дугаар анга хүртэл сургадаг Бага сургууьтай болох хэрэгтэй юм би шүү Цэцэрлэгийн дэргэд байдаг Тоглох хичээллэх цагын хувиртай Тоглоом нь сугалтай нь холбоотой үзсэн хичээлий нь үргэжлэл байх жишээтэй

Boov [ 202.9.42.55 ]      |     Пүрэв, 05:28 минутанд

8nas l surguulid suuh hamgiin tohironjtoi nas shuu dee

noen soliot [ 49.0.218.169 ]      |     9-р сарын 13 -нд, 11:12 минутанд

eniig odoo bolimoor uym uamar teneg ni iim xacnin setgedeg bainaa xvvxed uy suraxaasaa ilyy zalxuu xoirgo l bolno hsde nas ni boloogyi baixada cnononond xoogdoj bga uym hsig uynd ni ingej sandarcn 6 xan nastai uymnuudiig ingej zoboodog uym boloo xar ert tusad ni gargaj zailuulax arga uym bihsyy

Сайхнаа [ 45.33.74.71 ]      |     9-р сарын 13 -нд, 05:25 минутанд

Aytaihan bichej boldoggui ym bhda

Саруул [ 45.33.74.71 ]      |     9-р сарын 13 -нд, 05:13 минутанд

Gegeelelg ym oruuldag ym erni bna u

Сайхнаа [ 45.33.74.71 ]      |     9-р сарын 13 -нд, 05:05 минутанд

Aytaihan bichej boldoggui ym bhda

Gana [ 150.129.142.55 ]      |     9-р сарын 13 -нд, 02:51 минутанд

Humsnii hutga,sanitol ni ch yu yum. Gehdee tednii tsunh argagui hundeddeg ni uneen. Harin shuugee hiilgelee gehed hamgiin gol hund achaa ni boldog nomuudaa orhiod yavj bolohguigees ene tiim onovchtoi shiidel bish shig. Yag hicheeliin nariin huvaariar ni l nom devteriig ni ugch yavuulhiig hicheehees odoohondoo uur arga oldohgui l bn.

ж [ 202.9.41.219 ]      |     9-р сарын 13 -нд, 02:33 минутанд

7 нас яг тохирно

уужим балгад [ 202.21.120.186 ]      |     9-р сарын 13 -нд, 02:23 минутанд

Хүүхдээ 6 настай сургуульд оруулах нь маш буруу. зурхайн ухаан талаасаа хамгийн хатуу харш жилдээ сургуулийн босго алхуулна гэдэг ёстой буруу. Ж-нь 2011 он бол туулай жил 2017 онд сургуульд орох жил нь тахиа. тахиа туулай хоорондоо хатуу харш. харин 8 настай сургуульд орох нь ивээл жил байгаа юм. туулай жил төрсөн хүүхэд 8 настай ивээл жил гахай жилд сургуульд орох нь зөв.Зурхай бол мухар сүсэг, бас шашин биш ээ.

маш зөв [ 139.5.219.210 ] 9-р сарын 13 -нд, 03:07 минутанд

Нээрээ хэн ч ингэж бодож сэтгээгүй маш оновчтой хэлжээ

Хүүхдийн эцэг [ 182.160.33.87 ]      |     9-р сарын 13 -нд, 02:22 минутанд

93-р сургуулийн бага ангийн багш нар үүн дээр маш сайн анхаардаг юм байна лээ.Хүүхдүүдэд хүнд цүнх үүрүүлэхгүй янз бүрийн зүйл хийж хүндрүүлхийг эцэг эхэд анхааруулаж,зөвшөөрөхгүй гэж байна лээ.

kkk [ 103.26.193.122 ]      |     9-р сарын 13 -нд, 02:19 минутанд

6 nastai huuhdiig 1 r angid oruuldag n buruu iim shiidveriig yamar lalar n gargasan yum amtnii huuhed tarchlaagch