”Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 оюутанд сургалтын тэтгэлэг олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд суралцаж байгаа орон нутгийн 20 оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

Энэ удаагийн тэтгэлэгт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багийн 20 оюутан хамрагдана.

 “Эрдэнэс-Таван толгой” ХК нийт  96 оюутныг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлсэн бөгөөд  дөрөв дэх жилдээ Өмнөговь аймгийн харьяат  амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулж байна. 

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top