АЗХ аймаг, дүүргийн дарга нараа сонгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

 АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны аймаг, дүүргийн салбар холбоод ирэх сараас хуралдаж эхлэх юм байна. Есөн дүүрэг, 21 аймгийн АЗХ-ны хурлаа хуралдуулж, шинээр даргаа сонгох ажээ. Хоёр жилд нэг удаа хуралдуулж, намын даргаа шинээр сонгох дотоод журамтай ч хугацаанаасаа өмнө хуралдахаар болсон байна. АЗХ-ны Ерөнхийлөгчөөр С.Дэмчиг ажиллаж буй юм.

Мөн Ардчилсан эмэгтэйчvvдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа,  Ардчилсан ахмадын холбооны ерөнхийлөгч О.Шаабар нар холбооныхоо хурлыг энэ ондоо багтаан зарлах мэдээлэл байна.  

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top