ЗУУДАГ ГАНЦ ХОТОЧ

 

ХҮН БА НОХОЙ

“Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо”. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан нууцаа тэр ингэж тайлбарладаг. Тийм ээ, түүнд үнэхээр ямар ч магтаал, эсвэл шүүмжлэл наах шаардлагагүй. Тэр бол хүлээн зөвшөөрөгдсөн гол тоглогч. Ц.Нямдорж бол хэрсүү нь дэндсэн, хэгжүүн зэвүүн нь бүр хэтэрсэн, хэрүүлч хэрнээ хийгүй улстөрч. Энэ тодорхойлолттой маргах хүн гарахгүй л болов уу. Түүнээс гадна Ц.Нямдорж хамгийн олон нэр хоч зүүсэн улстөрч байж мэднэ. Хоточ, хэрүүлч, орондоо хууль засдаг баатар, ордон дотор шорон үнэртүүлдэг, түрээсийн байртай, шахааны бизнестэй гээд хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй.

Хоёр янзын хоточ бий. Нэг нь хотоо манадаг бол нөгөө нь хэвтэрээ манадаг. Нэг нь хотоо хамгаалж боргодог бол нөгөө нь хэвтэрээ харамлаж архирдаг. Нэг нь чоно зуудаг бол нөгөө нь хүн зуудаг. Түүнтэй адил хоёр янзын улстөрчид байдаг. Нэг нь улсынхаа эрх ашгийг манадаг бол нөгөө нь хувийнхаа эрх ашгийг хаацайлдаг.

“Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо”. 

Улстөрчид бүгд л уран яруу, гаргуун төгс ярьцгаадаг. Чухам аль нь үнэн, аль нь худлыг ялгах аргагүй. Яг л ноход янз бүрээр хуцаж боргодогтой адил. Мөн улстөрчид “Төрийн төлөө морь нохой мэт зүтгэнэ” гэх юм уу, “Ард олныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах бидний үүргийг хоточ нохойнхтой зүйрлэж болно” гэж ирээд л зүйрлүүлдэг болохоор улстөрчид бол хоточ нохой юм байна гэсэн бүдүүн тоймын ойлголттой болчихсоноо нуухгүй. Тэдэн дунд зуумтгай, хуцамтгай, араас гэтдэг, урдаас ноцдог, архирдаг, гийнадаг, хотноосоо суйлдаг, эзнээ урдаг гээд зүсэн өнгийн шид араншинг үзүүлэгчид бий. Тэгэвч хүнийг нохойтой зүйрлээд байхдаа яадаг юм бэ гээд сөрж ноцох хэдэр, хэрүүлч нь ч байх. Хүний нэр төрөө нохойноос салгаж авахаар зад заргалдаж байж ч мэдэх улс. Гэвч энэ бол адилтгал. Адилтгалыг үл ойлгох нь хүн өөрийгөө нохой юм гэж шууд нэрлэсэнтэй ялгаагүй.


ХУУЛЬ БА ХОНЬ

Адилтгалаар авч үзвэл дээрх бүх хэв шинжийг өөртөө агуулсан улс төрийн жинхэнэ “хоточ” гэж хэлж болох нэгэн бол Ц.Нямдорж. “Хоточ” хэмээхийн учир нь тэр Монголын бүх хуулийг манасан. Хууль бол түүний хонь. Тэр хүсэх юм бол ноомой хонинуудыг яасан ч чадна. Ноос ноохойноос нь хуу салгаад өгч чадах хур их туршлага, мэдлэг түүнд бий. Сүүлийг нь огтлоод, сүрэгт нь, эсвэл бүр чононд тавьж өгч ч чадна.

1990 онд 55 хуультай байсан Монгол Улс одоо 900-гаад хуультай болсон. Энэ бүх хуулийг эх барьж, мэс хүргэж, шинэчилж, найруулж, ацаг шүдний зөрүү бүрийг тэгшилж янзалсан хүн бол Ц.Нямдорж.

Өөрөө ч “1992 оноос хойш хамгийн олон хууль бичсэн хүн бол яалт ч үгүй би. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй” гэж хэлдэг. Онгиргон хүний биш, бардам хүний үг. Мөн Хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа томилогдож ажилласан нь энэ салбарт өрсөлдөгчгүй мэт санагдуулдаг.

Хүмүүсийн ой тойнд хамгийн их хоногшиж үлдсэн сайд нь. Зарим нэг нь одоо ч Ц.Нямдоржийг тус яамны сайд хэвээрээ л гэж андуурч мэдэхээр тодорхой төсөөллийг үлдээчихсэн хүн. Дүрдээ тохирсон гэдэг шиг л тэр албан тушаалд тийм гоё зохиж байсан хэрэг л дээ.

Сайд байхдаа зүгээр ч нэг ээлж өнгөрөөсөн төрийн зардас байгаагүй. Нийтдээ 10 гаруй жил хуулийн салбарыг толгойлохдоо хийсэн ажил их. Хуулийн тогтолцоог шинээр бүтээн босгох нөр их ажилд шөнө, өдөргүй зүтгэсэн алдар түүнд зайлшгүй оногдоно. Ямар сайндаа орондоо ч хууль засдаг гэх нэр хоч хүртэл зүүж байх вэ дээ. Цаасан дээр барьсан хууль нэртэй бүтээн байгуулалтыг нь үгүйсгэх нэг ч хүн өнөөдөр үгүй. Ц.Нямдоржид үнэн голоосоо дургүй Х.Тэмүүжин ч энэ тал дээр толгой дохидог.

СУРГУУЛЬ БА ШОРОН

Энэ салбарт босгосон бүтээн байгуулалт нь мэдээж үүгээр дуусахгүй. Хуулийн салбарт хамгийн олон барилга бариулсан гэдгээрээ мөн сайшаал хүлээдэг юм билээ. А.И.Филатова бүх сумыг цэцэрлэгтэй болгосон бол Ц.Нямдорж бүх сумыг цагдаагийн байртай болгосон гэдэг. Яамны эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн гээд Засгийн газрын ордны баруун талд л гэхэд 5-6 байшинг Ц.Нямдорж бариулжээ. Зөвхөн энэ жишээ л түүний зангаргыг илэрхийлж чадаж байна.

Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг харьяа газруудаа бүгдийг байртай болгосон. Энэ тухай нь хэн хүн дөвийлгөн ярьдаггүй, эсвэл мэддэггүй. Түүнийг сайд байх үед шорон л нэмэгдэж баригдсан гэх ойлголт нийгэмд байдаг.

Ц.Нямдоржийн үед Хууль зүй, дотоод хэргийн яам жинхэнэ “До яам” болж хувирдаг ч гэлцдэг. “До яам” гэдэг нь улс төрийн зорилго, өш хонзонгоор олон мянган хүнийг хэлмэгдүүлэн, хонь шиг заазалдаг асан 1937 оны үеийн нэршил л дээ. Нийгэмд айдас жихүүдэс төрүүлж асан төрийн тэрхүү машиныг дахин асаалаа гэх шүүмжлэл Ц.Нямдоржийг их онилдог байсан. Өөрийнх нь хэгжүүрхэл, хэнээрхэж буй байдал ч ийм үнэмшил төрүүлэхэд нөлөөлдөг байсан байж магадгүй.

Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн байхдаа “Ц.Нямдорж хуулийн бодлогыг алдагдуулж, “До” яамны үүрэг гүйцэтгэдэг болжээ” гэж ил тод шүүмжилдэг байв. Үнэхээр ч Ц.Нямдорж хатуу ширүүн сайд байсныг хэлэх хэрэгтэй.

2000 оны эхээр эрүүгийнхэн их хүчтэй байлаа. Тэд улс төрд хүртэл нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг байжээ. Энэ үеийг эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан он жилүүд гэж тодорхойлдог юм билээ.

“Эрүүгийн элементүүд” Ерөнхий сайдын өрөөнд дайрч ордог, Ерөнхийлөгчийг сүрдүүлдэг, УИХ-ын гишүүдийг айлгадаг, заналхийлдэг хэмжээнд очоод байж. Харин Ц.Нямдорж гарч ирмэгцээ төрийн төмөр нүүрийг харуулж, тэдэнтэй эрс шийдэмгий тэмцсэн нь түүхэн үнэн юм. Тэмцлийнхээ талаар Ц.Нямдорж өнөөдөр дурсахдаа “Тэд хаа очиж “эр хүмүүс” байж. Шүүх хуралд тас хар костюм, цагаан цамцтай орж ирээд найман жилийн ял авчихаад давж заалдахгүй гээд шорон руу явж байсан” гэжээ.

Угтаа тэр дан ганц шорон барьдаг сайд байгаагүй юм. Хамгийн сүүлд, Хууль сахиулахын их сургуулийг тэр бариулжээ. 40 мянган ам. метр талбайтай, 3000 оюутны хичээлийн байр, 800 оюутны дотуур байртай цогцолборыг олон жил уйгагүй хөөцөлдсөний эцэст бариулсан гэдэг. Харин хүмүүс сургууль биш, шорон бариулсныг нь л дурсан үлдэж.

ТЭМЦЭЛ БА ЯЛАЛТ

Ц.Нямдоржид тэмцэгчийн дүр тун зохидог. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий болохоор тэр байх. Тэр өнөөдөр ч тэмцэл хийсээр байгаа. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь хэлэхэд эрт.

Өөрөө хэлэхдээ “2000 оны үед рецедив гэмт хэрэгтнүүдийг цэгцлэхэд амархан байж. Ганц далайлтаар бүхнийг байранд нь тавьж болж байлаа. Харин цагаан захтнууд бол түүнээс хэдэн арав дахин хүчтэй, нарийн сүлжээтэй, хэвлэл мэдээлэл, шүүх, прокурорыг тэр чигээр нь эрхэндээ оруулчихсан, хэцүүхэн байдаг юм байна” гэдэг.

Тэр бусдын улс төрийн орон зай руу шунадаггүй. Түүнтэйгээ адил өөрийнхөө улс төрийн орон зайд бусдыг үл ойртуулна. Өөрийнх нь эсрэг үг хэл, үйл хөдөлгөөн гаргасан хэний ч өөдөөс өрвөлзөн босч ирэх догшин араншинтай.

Өдгөө хамгийн олон дайсантай улстөрчийг нэрлэ гэвэл Н.Энхбаяр биш, Ц.Нямдоржийг нэрлэх хэрэгтэй. Учир нь, Н.Энхбаяр хүртэл түүний дайсан. Н.Энхбаярыг баривчлах бүх үйл ажиллагааг Ц.Нямдорж гардан зохион байгуулсан гэх хардлага одоо ч хуучраагүй. Тухайн үед “Н.Энхбаярыг баривчлахыг мэдсэн үү, яагаад цагдаагаа татаагүй юм” гэж асуухад “Тал талаас нохой шиг боргоод байхаар нь зэвүү хүрээд “Би унтаж байсан. Манайх зурагт байхгүй” гэчихсэн юм” гэж хээв нэг хариулж суусан.

Түүнд Засгийн газрын ордон, УИХ-ын танхимд олон “дайсан” бий. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Л.Гүндалай, Х.Тэмүүжин, Х.Баттулга, З.Энхболд, Э.Бат- Үүл гээд олон улстөрч түүнд хонзогнодог. Нам нь УИХ-ын үнэмлэхүй олонхи болсон өнөө үед ч гэсэн тэр чуулганы танхимд өөрийн дайснуудтай болж амжсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг дэлгэн тавьснаараа тэр намынхаа эсрэг ч сөрөн зогсох шазруун зантай гэдгээ дахин баталсан. Шаардлагатай бол тэр хэнтэй ч сөргөлдөж чадна гэсэн үг.

“Эрдэнэт”-ийн тухайд тэр Ц.Элбэгдоржтой, намынхаа зарим томчуудтай дайсан болно гэдгээ мэдэж байсан ч 49 хувийг авах гэсэн бүлэглэлийнхэнтэй эвлэрэхгүй тэмцсэн. Мэдээж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нэр төрдөө чамгүй хохирол хүлээсэн ч ялалт байгуулсан гэж хэлж болно.

Эцэст нь, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гарсан юм. Ингэж л аливаа асуудлын эцсийг нь үзэж, мухарладаг муйхар зан түүнд бий.

УИХ-ын чуулганы танхимд түүнтэй үг сөрөх, сөргөлдөх зориг зүрхтэн улам л ховордсоор байна. Учир нь хамаг үүх түүх, булай булхай бүхнийг улаан нүүрэн дээр нь улайтал хэлэх вий гэхээс хэн хүнгүй л жийрхэнэ. Тэрбээр нэг удаа бүр “Амьд буй цагтаа Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Надаас салах аргыг нь би зааж өгье. Чадал чинь хүрвэл миний аминд халд аа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү” хэмээж байсан юм.

АЛДАА БА ОНОО

Тэр улс төрийн халуун чулуу, хүйтэн хайрга, цас бороо, салхи шуургыг ханатал туулсан. Үүгээр нь үзвэл үнэнхүү хат суусан, хашир улстөрч. Түүнд эх оронч, шилдэг хуульч, үнэнч шударга, хэлье гэснээ хэнээс ч айхгүйгээр хаана ч гэсэн хэлж чаддаг зүрх зоригтой гэх магтаал оногддог.

Түүний улс төрд орсон нь санамсаргүй юм гэсэн. Зарим нь улс төрд орсон нь Монголын зол гэж ярьдаг юм билээ. Цөөн хэсэг нь бүр эсрэгээрээ гай барцад шахуу юм ярих гэнэ. Гэхдээ гай болсон бол энэ хүн өнөөдрийг хүртэл төрд үлийгээ хийгээд байж байх вэ гэсэн зөвтгөл төрж байна.

1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбат зарлиг гаргаж, засаг төр, шинэ хүчнүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт шинэ хүчнүүдээс Р.Гончигдорж, Д.Дорлигжав, Даш.Ганболд, Сайд нарын зөвлөлийг төлөөлж Ц.Нямдорж гэх хэний ч танихгүй мэнгэтэй залууг багтаасан нь нэн шинэ хүн байв. 1990 оны наймдугаар сард Улсын Бага хурал байгуулагдаж, шинэ сайд нарыг томилоход Ц.Нямдорж Хууль зүйн тэргүүн дэд сайд болов. Ингэж л ирээдүйд дархлагдах хувьтай нэгэн улстөрч монгол төрийн хаалгаар орж ирсэн юм.

Улмаар 1992 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, Э.Бат-Үүлийг ялж байлаа. Хууль прокурорын байгууллагад ажиллаж байсан зан чанар, боловсрол мэдлэг нь Монголд шинэ хууль, эрх зүйт төрийг бүтээн байгуулахад мэдээж хэрэгтэй байсан. Ц.Нямдорж тухайн үед түүхэн хэрэгцээтэй байсан учраас улс төр түүнийг өөртөө урвуулсан гэж тайлбарлаж ч болмоор мэт. Ямартай ч Монголын төр түүнийг төдийгөөс өдий хүртэл хэрэглэж байна.

Ц.Нямдорж өө сэвгүй, алдаа гаргадаггүй хүн биш. Тэр хоёр ч удаа сүрхий алдсан юм. Эхнийх нь, 2007 онд хамаатна. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа “Ашигт малтмалын тухай”, “Авлигатай тэмцэх газрын тухай”, “Сонгуулийн тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” зэрэг олон хуульд бодлогын, зарчмын, агуулгын шинж чанартай нэмэлт, өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шалган тогтоосон. Үүнээсээ болж мөнөөх алдарт “орондоо хууль засдаг” хочийг хүртсэн дээ. Энэ паянгаасаа болж, тэр УИХ-ын даргын албан тушаалаас өөрийн саналаар огцорч байсан түүхтэй.

Гэхдээ огцрохдоо хэлсэн үг нь бас л зэвүүн. “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлсэн.

Олуулаа боорлож, түүнийг унагах гэсэн арга заль байсныг тэр мэдэж байсан хэрэг. Урдуураа улаан хөлтөн гишгүүлэхгүй шахам болтлоо хуулиндаа нэвтэрсэн хүн бол Ц.Нямдорж шүү дээ.

Тэр Ленинградын улсын их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Үүгээрээ ч нэлээн бардамнадаг. Энэ бол одоо ч дэлхийн шилдгийн тоонд зүй ёсоор ордог нэр хүндтэй сургууль. Тэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Д.Медведев нар суралцаж төгссөн гэдгээр Ц.Нямдоржийн эзэмшсэн боловсролын чанар чансааг жишиж болно. Ямар сайндаа л УИХ- ын гишүүн асан З.Энхболдыг “хуулийн ТМС төгссөн” гэж хэлээд буруутаж байхав. З.Энхболд гишүүн зөвхөн энэ үгнээс нь болж, түүнийг шүүхэд өгнө гэж хүртэл дургүйцэж байсныг санаж байна. МУИС-ийн Хууль зүйн тэнхмийг “Хуулийн ТМС” гэж нэрлэсэн нь нэг талаар дэмий явдал болсон л доо. Харин нөгөө талаар бол энэ нь агуу их ихэмсэглэлийнх нь илэрхийлэл юм. Ц.Нямдоржийн барддаг, басдаг зүйл нь энэ. Хэрвээ энэ ихэмсэг байдлыг нь авчихвал Ц.Нямдорж гэж хэн байхсан билээ.

ТҮРЭЭС БА ТӨЛӨӨС

Ц.Нямдорж гэр бүлийн хамт “Энержи ресурс” компанийн барьсан Зайсан дахь орон сууцны хотхонд 285 мянган долларын үнэтэй байранд амьдардаг гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга анх дэлгэсэн байдаг. Удалгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Ц.Нямдорж дөрвөн тэрбум төгрөгийн дөрвөн хаустай” хэмээн зарлаж АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн.

Туул голын эрэг дээр Алтжингийн Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг түүний байр нэг сая ам.долларын үнэтэй гэх. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны задгайд тус бүр нь 600 мянган ам.долларын үнэтэй гурван давхар хаус хоёр хүүдээ бариулсан. Энэ бүх мэдээлэлд Ц.Нямдорж өөрөө тайлбар хийсэн. Ингэхдээ ил тод, илэн далангуй, шулуун шударга хариулт өгсөн байдаг.

Тэр “Би түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүд маань зээлээр байшин бариулсан” гэж тайлбарласан юм. Бүх нийтээрээ л түрээсийн байртай түшээ гэж илт шоолж, гоочилж эхэлсэн нь мэдээж. Харин өөрөө бол түрээсийн байранд суудаг гэдэгтээ эмзэглэж, ичиж нэрэлхээд ч байдаггүй. “Ер нь баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй. Өнгөрсөн 25 жилд газар, лиценз авъя гэвэл авах л байлаа. Цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал нэрээр луйвар хийж баяжих бололцоо ч байсан. Би 16 жил Увсаас сонгогдож УИХ-д суусан. Надад тэнд ганц ширхэг тоосго ч байхгүй.

Би зарим хүнд “Ийм их хөрөнгө хураагаад, улс төртэй зууралдаад явах ямар хэрэгтэй юм бэ. Мянган жил амьдрах биш. Үхэхийн цагт хоёр мeтр газар ч хэрэггүй. Чандарлаад бумбанд хийчихдэг болсон. Яах гэж ингэж шунадаг юм бэ” гэж хэлдэг юм” гэж ярих түүний чухам үнэн аль болохыг ялгахад бэрхтэй.

Гэвч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нэг л үнэн энд байна. Тэр бол Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд төрийн хулгайгаар тамтаггүй баяжих боломжтой байсан гэдэг нь үнэн билээ.


ТӨР БА НЯМДОРЖ

Ц.Нямдорж бол төр, төр бол Ц.Нямдорж. Энэ хоёр нэршил, энэ хоёр ойлголт хоорондоо адил мэт санагдах хүртлээ адилшжээ. Төр төмөр нүүртэй бол Ц.Нямдорж тэр нүүр нь. Төр хууль ёстой бол Ц.Нямдорж тэр хууль ёсыг сахиулагч нь болсон байна.

“Ядарсныг тэтгэж, задарсныг дарж явах нь төртэй байхын учир” гэж тэр хэлэх дуртай. Байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга гээд сахалтай залууг мань хүн загнаж байхыг харлаа. “Чи ингэж сахал үсээ ургуулдаг хэн юм бэ. Хаана, ямар алба хашиж байгаагаа мэдэж байна уу. Наад сахлаа ав. Биeэ зөв авч явахад яадаг юм бэ” гэж байна. Маргааш нь мөнөөх залуу сахал үсээ мөлчийтөл хусчихсан явна лээ. Ширүүн дориун, зарчимч, адайр боловч төрд түүн шиг хүн хэрэгтэй гэдгийн энгийн нотолгоо энэ.

Төрд хэрэгтэй зайран гэдэг бол тэр.

“Төрийн алба хашна, төрийн хүн байна гэдэг уг нь нарийн дэг жаягтай юм шүү дээ. Төрийн хүний явдал, суудал хүртэл төрийн ёс жаягийг дагах ёстой юм” гэж ярих нь түүний л хэлж чадах үг байж мэднэ.

Монголын нөлөө бүхий улстөрчдийн дунд рейтингээрээ тэр үргэлж дээгүүр давхиж явдаг. Улс төрд он удаж байгаа атлаа өөрийн гэсэн фракцгүй. Фракцтай болох гэж ч оролдоогүй. Энэ нь түүний хамгийн том алдаа, хамгийн том хасах оноо. Учир нь түүний дэргэдүүр фракцийн ноёрхолд шүтсэн улстөрчид дээшээ явж өнгөрсөөр л байна.

Ц.Нямдорж улс төрийн оргилд үл шунах мэт. Өнгөрсөн хугацаанд МАН-ын даргад хэдэн ч удаа нэр дэвшив ээ. Болно гээд зүтгэсэн бол түүнд боломж байсан. Гэвч өрсөлдөөнөөс үргэлж нэрээ татаж орхино. Түүний найр тавьсан орон зайг бусад нь эзлэх байдлаар сүүлийн жилүүдийн улс төр өрнөсөн нь нууц биш. Магадгүй С.Баяр, М.Энхболд нарын оронд Ц.Нямдорж байж ч болох л байсан. Түүнийг улс төр судлаачид хэтэрхий хувийн тоглолттой гэж дүгнэдэг.

Салхи дагадаг биш, сөрдөг цөөхөн улстөрчийн нэг л дээ. Нам нь УИХ- ын 65 суудлыг өөрийн болгочихоод буй өнөө үед ганцаараа сөрөөд л явж байгаа нь бахдалтай. Дан ганцаараа намынхаа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна ч гэж дүгнэж болохоор байна. Өөрөө ч байр сууриа тод тунхаглаж чаддаг. “Ард түмэн л миний дарга. Надад өөр дарга байхгүй. Аль ч утгаараа. Надтай хууль ярих дарга одоо манай эд нар дотор хэд байгаа юм бэ. Зүгээр л, байхгүй” гэх мэтээр томордог хүн түүнээс өөр үнэхээр байхгүй билээ.

Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн тэр бол үнэхээр сайн зуудаг хоточ нохой. Зуумтгай чанар түүнд бий. Шазайтлаа зууж чадна. Хэнбугайг ч ноцож очоод зуучихаж чадах хэдэр, адайр. Гэвч юу үнэн бэ гэвэл, Монголын төрд харшилсан, дайсагнасан бүрийн өөдөөс тавих ганц сайн хоточтой ард түмэн гэж бид түүнд хамаг найдвараа тавьдаг нь үнэн. Халдахаар ирсэн бүхний өөдөөс архиран босох зуудаг хоточ үгүй бол хот бусдын идэш болоход амар хялбар. Тиймээс л төрийнхөө хатуу чанга оосроор гинжлэн уяж, 25 жил хотоо мануулсан ганц зуудаг хоточ минь Ц.Нямдорж мөн.

Д.Дамдинжав

2017 /06, 07 сар. “Зиндаа” сэтгүүл №5 /505/


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 82 )

Peacekeeper [ 202.179.4.66 ]      |     9-р сарын 18 -нд, 17:51 минутанд

Энэ хүн бол төрмөл төрийн түшээ. Ийм муухай хуурамч улстөржсөн мафи, шуналтан, хүн биш адгуустай ажиллаж амьдарч байгаа монгол төрийн бренд улс төрч мөнөөс мөн.Туулсан ажил амьдралынх нь 30% нь хар байж болно харин 70 % нь цагаан байвал тэр хүнийг Хүн гэнэ гэж Дэлхий тодорхойлжээ.

Мангадо [ 107.167.99.202 ]      |     9-р сарын 16 -нд, 07:51 минутанд

Хүүтэйгээ нийлж Эрдэнэтэд шахаа хийгээд тэрбумтан болсон хүн. Өөрөө худлаа гэж зүтгэсэн боловч үнэнд, баримтад яах аргагүй гүйцэгдсэн дээ. Шударга хүний дүрд тоглохоо л больчих.

zochin [ 202.179.17.162 ]      |     9-р сарын 15 -нд, 02:33 минутанд

Vher mongol 1 heseg shydraga ylsaa nyhdag baisan odoo yanz bvreer hydlaa gvtgeh bolj naadah chini elbegdorjiin hajyyd hvn za malyyda

zochin [ 202.179.17.162 ]      |     9-р сарын 15 -нд, 02:28 минутанд

Shydraga ylsaa shoglodog n lyivarchdiin shalgarsan arga

зочин [ 202.72.242.5 ]      |     9-р сарын 15 -нд, 01:57 минутанд

Нямдоржийг болохыг дэмжиж байна

банхар [ 103.26.194.40 ]      |     9-р сарын 15 -нд, 01:18 минутанд

Мөнхийн зүйл гэж энэ хорвоод байдаггүйн адилаар нөхөгдөггүй удирдагч,албан тушаалтан гэж бас энэ хорвоод байдаггүй.Тиймээс монголын улс төрийн төрийн тавцанд насаараа ажилласан энэ зууч нохойг чөлөөнд нь гаргах цаг аль хэдийнээ болсныг түүний уйлан,дуулан хамгаалж байсан ардын намынх нь ялагдал болох 2017оны ерөнхийлөгчийн сонгууль ил тод харууллаа.Та одоо улс төрөөс явах цаг чинь болжээ.

зочин [ 202.179.24.54 ] 9-р сарын 15 -нд, 05:28 минутанд

улс төрөөс явна гэж юу яриад байгаан нас өндөр болоогүй, мөн арвин туршлагатай идэж уусан луйварчдыг мэдэх энэ хүн байхгүй юм бол хэн байхийн

Наран [ 27.123.214.103 ]      |     9-р сарын 14 -нд, 23:45 минутанд

Ааш муутай ч төрд ийм хүмүүс маш хэрэгтэй дээ.

Наран [ 27.123.214.103 ]      |     9-р сарын 14 -нд, 23:45 минутанд

Ааш муутай ч төрд ийм хүмүүс маш хэрэгтэй дээ.

hul [ 103.229.120.17 ]      |     9-р сарын 14 -нд, 22:49 минутанд

Nyamdorjiin zebee zeb . Elbegdorjiig sain snalgahk tsag ni bolson

hh [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 13:23 минутанд

ENHBAYARIIN ULIIG NI DOLOOJ BGAAD ULIIG NI SHAGAICHIHSAN, ENHBOLDIIN DUHIIG NI UNSEJ BGAAD NYASALCHIHSAN!!! MONGOLCHUUDDAA SHUDRAGA TSARAILDAGCH HALHUUDAD YASNII DURGUI ENE 2 NUURTEI HOMHOI ZANTAI KOMMUNIST UVGUN BIDEND HEREGTEI YU!!! ZALUUCHUUD SHINE 80-D ONIIHON ENE MET TEMBUU BETEG MINE KOMMUNISTUUDAAS SALAH HEREGTEI!!!! YADAJ BHAD PSDA SHIG 2 NUURTEI YUMAA!!!!

батаа [ 122.201.31.125 ]      |     9-р сарын 14 -нд, 12:43 минутанд

Ээ дээ мэдэхгүй юм даа.Шудрага ч гэж дээ MCS-ийн хүн л гэж харагддаг ш дээ.Зуслан,байр гээд бүх л юм нь MCS-ийн юманд байдаг хүн шүү дээ.

зочин 1406 [ 66.181.180.55 ]      |     9-р сарын 14 -нд, 10:50 минутанд

энэ хуруугаа гозойлгосон нөхөр хэдийгээр хэрүүлч нь дэндсэнч тусгаар тогтносон монгол улсын төлөө цохилох зүрхтэй ийм л хүн энэ хүн л МУ-ын хууль эрх зүйн орчныг цэвэр байлгаж, улсын хөгжлийн дээд зэрэгт тавих чадалтай юм шүүг

Z [ 202.179.25.202 ]      |     9-р сарын 14 -нд, 09:24 минутанд

MONGOLIIN PUTIN BHar xvN De

Z [ 202.179.25.202 ]      |     9-р сарын 14 -нд, 09:23 минутанд

TuILIIn VNEN BICHJEE VNEN GEVEL EN xvN L ODO mAN IIn dARgA bOLOx EstOi bUsad n cHadAXGuIe

zochin [ 59.153.87.28 ]      |     9-р сарын 14 -нд, 09:12 минутанд

ulsad gai ,huvid lai

ЗОЧИН [ 59.153.114.189 ]      |     9-р сарын 14 -нд, 09:08 минутанд

МАГТУУЛЖ Л БАЙДАГ , МУУЛУУЛЖ Л БАЙДАГ - ЯМАРЧ БАЙСАН ДАРАВЧ ДАЛДАЙХ , БУЛАВЧ БУЛТАЙХ УВСЫН БУЗГАЙ ЭРДЭЭ . . , - ШУДАРГА НЬ ДЭНДСЭНҮҮ ГЭХЭЭС ШУНАЛ НЬ ДЭНДЭЭГҮЙ БАЙХ . . ,

hamgyn ih gemtei hun [ 59.153.114.229 ]      |     9-р сарын 14 -нд, 09:07 минутанд

hamgiin archaagui untaa hotoch nohoi. dandaa buh zuiliig medej baisnaa gaihna tegeed medej bsan um ter ued n alivaag zogsoohod yasan um be...buh hergiin hamtragch n

zochin [ 122.201.21.28 ] 9-р сарын 14 -нд, 10:25 минутанд

hamgiin huuramch.Miegombig unseed l tulahtai,tushigteig n gaihaadl magtaad baisnaa araas n hutga shaaj baigaa biz dee?Ene chanaraaraa hamgiin urvagch n

Гар [ 66.181.185.96 ] 9-р сарын 14 -нд, 15:02 минутанд

Одоо цагт хүссэн ч хүсээгуй Нямдорж гуай хүчтэй ажиллах хэрэгтэй болж дээ ? МАН д үүнээс өөр хүн ёстой харагдахгуй бна даа ? Яахаараа бүгдээрээ иим тэнэг гинжэн хэлхээнд орцгоодог бна аа? Бирд гэж байдаг бол улс төрчид мөн шиг !Үнэн үгтэнд өшөөтөн олон гэж үнэхээр л

Гар [ 66.181.185.96 ] 9-р сарын 14 -нд, 15:02 минутанд

Одоо цагт хүссэн ч хүсээгуй Нямдорж гуай хүчтэй ажиллах хэрэгтэй болж дээ ? МАН д үүнээс өөр хүн ёстой харагдахгуй бна даа ? Яахаараа бүгдээрээ иим тэнэг гинжэн хэлхээнд орцгоодог бна аа? Бирд гэж байдаг бол улс төрчид мөн шиг !Үнэн үгтэнд өшөөтөн олон гэж үнэхээр л

Гар [ 66.181.185.96 ] 9-р сарын 14 -нд, 15:02 минутанд

Одоо цагт хүссэн ч хүсээгуй Нямдорж гуай хүчтэй ажиллах хэрэгтэй болж дээ ? МАН д үүнээс өөр хүн ёстой харагдахгуй бна даа ? Яахаараа бүгдээрээ иим тэнэг гинжэн хэлхээнд орцгоодог бна аа? Бирд гэж байдаг бол улс төрчид мөн шиг !Үнэн үгтэнд өшөөтөн олон гэж үнэхээр л

Гар [ 66.181.185.96 ] 9-р сарын 14 -нд, 15:02 минутанд

Одоо цагт хүссэн ч хүсээгуй Нямдорж гуай хүчтэй ажиллах хэрэгтэй болж дээ ? МАН д үүнээс өөр хүн ёстой харагдахгуй бна даа ? Яахаараа бүгдээрээ иим тэнэг гинжэн хэлхээнд орцгоодог бна аа? Бирд гэж байдаг бол улс төрчид мөн шиг !Үнэн үгтэнд өшөөтөн олон гэж үнэхээр л

Зочин [ 150.129.141.67 ]      |     9-р сарын 14 -нд, 08:49 минутанд

ДӨРВӨДҮҮД ЗАСГИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ? НЯМДОРЖИЙГ МОНГОЛ УЛС ТЭРБУМТАН БОЛГОСОН ТЭР БИДЭНД ЮУ ХИЙЖ ӨГВӨӨ . ХИЙМЭЛ ШҮДЭЭ ЗУУЖ БАЙГААД ДАНДАА ӨНГӨРСӨН ХОЙНО ХҮНИЙ АЛДАА ДУТАГДАЛЫГ ЗАНАЛТАЙ ТООЧНО . БӨӨН СТРEСД ОРУУЛНА . ЭНЭ Ч БОЛОХГҮЙ БАЙНА ТЭР Ч БОЛОХГҮЙ БАЙНА . ОДОО МООДНООС ГАРСАН .

зочин [ 182.160.5.57 ]      |     9-р сарын 14 -нд, 08:49 минутанд

Ц.Нямдорж гишүүнээр би бахархдаг үнэнийг хэлдэг зөвлөдөг. Энэ төрд Нямдорж гишүүн хэрэгтэй. харин Лүндээжанцан гэж хэнд хэрэггүй хогийн шаар байна. Бас болоогүй тэр үндсэн хууль өөрчлөх юм гэнэ. Монголчууд энэ Лүндээжанцантангуудаас хурдан салах юмсан.

Зочин [ 103.57.94.210 ]      |     9-р сарын 14 -нд, 08:47 минутанд

Би Нямдорж гишүүнийг дэмжджэг.Ийм хуульчид л их хуралд суух ёстой. Одоо ч бүр цагаан толгой ч бараг уншиж чадахгүй хүн улс төрд орж их ауралд суух юмаа. Ийм хүмүүс олон байх болтугай

Зочин [ 103.57.94.210 ] 9-р сарын 14 -нд, 08:48 минутанд

Нямдорж шиг хүн их хуралд олон байгаасай. Бөхчүүд бохь зажилдагууд нь сөйн дураараа их хурлаас гараасай

Торгоо [ 103.229.123.27 ] 9-р сарын 15 -нд, 02:05 минутанд

Би нямдоржииг жинхэнэ улс төрч гэж боддог тэр хэниич нөлөөнд орддогүи хэлж баигаа зүилээ мэддэг тэр үнэнч шудрага догшин ширүүн хуулииг ягштал мөрддөг гажиж гажуудсан чтэр нь нэг их зөрдөгүи өөриинхөө үзэл бодолдоо үнэнч тууштаи эх оронч иим хүн түүнд монголын ард түмэн бишрэн шүтдэг би түүнииг хүндэтгэн биширдэг иим улс төрч олон баисан бол монгол орон өрөнддөө баригдахгүи ард иргэд нь ажилгүи алтан дээр суусан гуилгачин болохгүи л баисан шунаж цадахаа мэдэхгүи гишүүд нэг л өдөр нүгэлээ эдлэх болнодоо бурхан харж баигаа хэзээ нэгэн цаг гэсгээх баихдаа энэ олон ард иргэдиинхээ зовож баигааг харж л баигаадаа

Торгоо [ 103.229.123.27 ] 9-р сарын 15 -нд, 02:31 минутанд

Монголын ард түмэны үнэнч нохои тиим нохои хулгаи хиидэг худлаа ярьдаг шунал сэтгэлтэи улс орныхоо баялагииг хулгаилдаг хумсалдаг гишүүд сүүлээ шарваад дольгонодог долидоо нарыг үнэнч нохои зуух л хэрэгтэи

Торго [ 103.229.123.27 ] 9-р сарын 15 -нд, 02:38 минутанд

Зуух зуудаа бүр зузаан гуянаас зуух хэрэгтэи

irgen [ 62.167.114.16 ]      |     9-р сарын 14 -нд, 08:40 минутанд

yaj ch baisan odoogoor nyamdorjoos oor heleh gesnee heldeg, shuluuhan shyymjildeg hyn baihgui. Nyamdorj mongol tord heregtei hyn

зочин [ 66.181.165.36 ]      |     9-р сарын 14 -нд, 07:52 минутанд

Мундаг улс төрч шүү дээ ийм хүн УИХ ын болж гол цөм нь байхгүй болохоор энэ засаг улс орон хөл толгойгүй болох байх шүү ХУД дүүргээс дэвшиж бараг 100 хувийн саналаар УИХ ын гишүүн болж бн яг байгаагаараа хүн хэн ч муу хэлсэн сэтгэл өөд санаагаар унахгүй байдаг юм шүү

Зочин [ 150.129.143.245 ]      |     9-р сарын 14 -нд, 06:57 минутанд

2-р ээлжийн бялуу хуваах сургаар Нямдоржид жинхэнэ пялдагдаж байна даа энэ нөхөр, Нямдорж дээр бичсэн шиг ”баатар” биш, жинхэнэ хутгуур,Н.Энхбаяр, М.Энхболд нарт сэлэм бэлэглээд далдагнаад цийлэгнүүлээд гүйж явсан хүн ш дээ.Хоригдолуудаар хаус бариулж байгаад амь насыг нь хохироосон гээд их юм бий дээ..Нэг сайн тал нь юмнаас сугарч үлддэг, шупрага цайралдаг чадвар юм. У.Хүрэлсүх энэ 2 яг адилхан дүвчигнүүр гарууд, Тараана даа харж байгаарай

1 [ 103.206.195.166 ]      |     9-р сарын 14 -нд, 06:20 минутанд

Хуульч гэж өөрсдийгөө дөвийлгөгчид НЯМДОРЖ шиг л байгаасай даа

Үнэн үг [ 202.70.46.216 ]      |     9-р сарын 14 -нд, 06:19 минутанд

Ийм сэтгэлгээтэй ганц ч гэсэн хүн байсаны хүчинд энэ төр өдий зэрэгтэй амь тавьчихалгүй байж бна даа. Одоо энэ Баттулга буцаагаад Оросод тушаачих санаатай л байна.

ard [ 27.123.213.2 ]      |     9-р сарын 14 -нд, 06:10 минутанд

NYMDORJ GUAI SHUDARGA CH GEJDEE ENE TORIIN HAMAG MUU MUUHAIG MEDDEG HVN SHIG SANAGDDAG GEHDEE OORT HEREGTEI ZVIL DEER DUUGARCH CHADDAG HVRELSVH ZORIGTOI DAICHIN ZALUU

zochin [ 49.0.215.189 ]      |     9-р сарын 14 -нд, 05:51 минутанд

Shudarga zarchimch hun gedegtei hench margahgui hundelj yvdag . Odoo eronhii said boloh hunii neg

Boov [ 202.9.42.55 ]      |     9-р сарын 14 -нд, 05:25 минутанд

Man iin darga boloh n dee baahan magtaad l

зочин [ 202.9.43.18 ]      |     9-р сарын 14 -нд, 04:32 минутанд

чи одоо зайл тасралтгүй 20 ,30 жил төрд байлаа гээд энэ монголын байж байгаа царайг хар чи

Суга [ 202.131.226.139 ] 9-р сарын 14 -нд, 05:40 минутанд

Чи 20,30 жил амьд явсан юм бол үхсэнээ хийж байсан юм. Чиний өмнөөс төрийг төр, хуулийг хууль болгох гэж зүтгэж байгаа хүн.

Зочин [ 27.123.214.119 ]      |     9-р сарын 14 -нд, 04:21 минутанд

Дорлигжавын гараар бугдииг хиилгэсэн хүн Жэнко Эби нар гэдгииг суугаад гарсан хүмүүс ярьдаг л юм даа ? Дэлгэрсайхан гишүүн л сайхан хэлээд өгнө ? Гол мөнгө хандивлагчаа шоронд суулгасны дараа хэдэн бөхчүүд өөр юм ярьж явсан ? Нямдорж гуай унэхээр хиигуй л хүн бна ?

GG [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 04:19 минутанд

ENHBAYARIIN ULIIG NI DOLOOJ BGAAD ULIIG NI SHAGAICHIHSAN, ENHBOLDIIN DUHIIG NI UNSEJ BGAAD NYASALCHIHSAN!!! MONGOLCHUUDDAA SHUDRAGA TSARAILDAGCH HALHUUDAD YASNII DURGUI ENE 2 NUURTEI HOMHOI ZANTAI KOMMUNIST UVGUN BIDEND HEREGTEI YU!!! ZALUUCHUUD SHINE 80-D ONIIHON ENE MET TEMBUU BETEG MINE KOMMUNISTUUDAAS SALAH HEREGTEI!!!! YADAJ BHAD PSDA SHIG 2 NUURTEI YUMAA!!!!

GG [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 04:19 минутанд

ENHBAYARIIN ULIIG NI DOLOOJ BGAAD ULIIG NI SHAGAICHIHSAN, ENHBOLDIIN DUHIIG NI UNSEJ BGAAD NYASALCHIHSAN!!! MONGOLCHUUDDAA SHUDRAGA TSARAILDAGCH HALHUUDAD YASNII DURGUI ENE 2 NUURTEI HOMHOI ZANTAI KOMMUNIST UVGUN BIDEND HEREGTEI YU!!! ZALUUCHUUD SHINE 80-D ONIIHON ENE MET TEMBUU BETEG MINE KOMMUNISTUUDAAS SALAH HEREGTEI!!!! YADAJ BHAD PSDA SHIG 2 NUURTEI YUMAA!!!!

GG [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 04:19 минутанд

ENHBAYARIIN ULIIG NI DOLOOJ BGAAD ULIIG NI SHAGAICHIHSAN, ENHBOLDIIN DUHIIG NI UNSEJ BGAAD NYASALCHIHSAN!!! MONGOLCHUUDDAA SHUDRAGA TSARAILDAGCH HALHUUDAD YASNII DURGUI ENE 2 NUURTEI HOMHOI ZANTAI KOMMUNIST UVGUN BIDEND HEREGTEI YU!!! ZALUUCHUUD SHINE 80-D ONIIHON ENE MET TEMBUU BETEG MINE KOMMUNISTUUDAAS SALAH HEREGTEI!!!! YADAJ BHAD PSDA SHIG 2 NUURTEI YUMAA!!!!

МАН ГИШҮҮН [ 66.181.165.38 ]      |     9-р сарын 14 -нд, 04:13 минутанд

МАН-ЫН ДАРААГИЙН ДАРГА БОЛ НЯМДОРЖ МАНАЙ НАМД ЧАНГАХАН ГАР ХЭРЭГТЭЙ БАЙГАА НЬ АМЬДРАЛААР БАТАЛГААЖИЖ БАЙНА ДАА. ХООРОНДОО ТОЛХИЛДСОН ЗҮҮНИЙ НЯЛХСЫН ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС ИХ Л ОЛОН БОЛЖ БАЙНА. ХЭЛСЭН ЯРЬСАНДАА ХҮРДЭГ БУСДАД ХАТУУ ШААРДЛАГА ТАВЬДАГ ҮР ДҮНГ ТООЦОЖ ЧАДАХ ЕРӨНХИЙ САЙД Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА. ТЭР БОЛ НЯМДОРЖ

МАН ГИШҮҮН [ 66.181.165.38 ]      |     9-р сарын 14 -нд, 04:09 минутанд

ТУЙЛЫН ҮНЭН БИЧИЖ ДЭЭ. ТҮҮНД ДУРГҮЙЛСЭН МАГАД ТҮҮНИЙ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВУУЛЖ БАЙСАН ТЭМЦЭЛД ӨРТӨГСӨД Л ҮҮНИЙГ ӨӨЧИЛЖ БИЧИЖ БАЙНА ДАА. МАН

Бат [ 2.220.96.5 ]      |     9-р сарын 14 -нд, 04:00 минутанд

Жинхэнэ манангийн цем болсон нехер. Дорлигжавын гараар олон ч бизнесменуудийн херенгийг булааж найз дорлигжавтайгаа хувааж баяжсан даа. Нохцол бурдвэл еерийн гараар хун алаад л явна. Яргачин садист хун. Зарим хумуус махчин араатан зуудаг нохой 2ийг ялгахгуй юмаа. Бух юмыг зевхен хувийн эрх ашгийн ууднээс зоосны нухээр л харна. Тэрийгээ нэг их зарчмын угнуудээр халхална. Дээд зэргийн завхай хуухэмсэг. Албан есны 2-3 авгайтай хун. Нэг их ярвайж ярьж байгаад цагаа тулахаар маш их хулчгар. Их хурлын танхимд пээдийчихээд цаанаа уйлж гуйж аргалж архидаж ажлаа бутээж явдаг 2 нууртэн.

Бат [ 103.57.94.135 ]      |     9-р сарын 14 -нд, 03:51 минутанд

Сарын гурван сая төгрөгийн түрээс төлөлгүй дээрээс нь бараг юм нэмэж аваад л хэвтэж байдаг биз дээ, жинхэнэ авилгачин, төрийн хутгуур, үхсэн баасных нь мөнгө хураагаагүй гэж, баяжсан, хоёр нүүртэн

Буруу Цолмон [ 103.10.23.123 ]      |     9-р сарын 14 -нд, 03:48 минутанд

Нямдорож хувь хүний улс төрчийн хувид хувид хэн вэ гэдэгийг дүгнэж хэлжээ Миний бололтой яг тохирож байн Нямдорож Ц Нямдорож хуулиач мандаг хэвтэрээч мандаг боломож гарвар гай тарихгүй сэм гэдсээ цадгачахдаг Монгол хоточ банхар Энэ банхар хүсвэр Ард иргэдийг МАНАН хэмээх зуудаг ноходоос салгаж ч чадна МАНАН ийн аманд хоол болгож хаяаж өгч ч чадна Хуулийг 100 хувь сайн мууд ашиглаж чадах архаг хулгайчын сэтгэлгээтэй эх оронч хүн

Ххх [ 2.220.96.5 ]      |     9-р сарын 14 -нд, 03:45 минутанд

За негее албан тушаал ойрхон унэртээд 2р ээлжийхэн еерсдийгее пиардаж эхэллээ

бэгзээ [ 180.149.65.2 ]      |     9-р сарын 14 -нд, 03:14 минутанд

бичих юм аа мөн олж ядав аа татварын хэдэн төгрөгөөр баахан шорон босгосон юм биз дээ тэгээд цагдаад баахан суудаг байшин өөрсдөө хэвтэх эмнэлэг татварын мөнгөөр нямдоржийн бариулах мөнгө барих чадал гэж юу байдгийн бааахан түмний татвараас бүрдсэн мөнгийг үрэн таран хийсэн байх

бэгзээ [ 180.149.65.2 ]      |     9-р сарын 14 -нд, 03:10 минутанд

тасралтгүй л 20 30 н жил төрийн эрх барилцлаа одоо нийгмийнхээ байж байгааг хар энэ байдалд нямдорж гуай огт хамаагүй юу эсвэл хамаатай юу

бэгзээ [ 180.149.65.2 ]      |     9-р сарын 14 -нд, 03:07 минутанд

нямдорж гуайг шударга хууль ёсоор амьдардаг гэдэгт би итгэдэггүй зүгээр л төрийг дарангуйллын хэрэгсэл болгон амин хувьдаа ашиглах сонирхолтой коммунист байх

зочин [ 202.179.4.50 ]      |     9-р сарын 14 -нд, 02:46 минутанд

Хүний тавилан юм даа Яах л аргагүй монголын том улс төрч. Хэлсэн үг нь 1-2 жилийн дараа биелэлээ олох юм. Жингийн цуваа явж л байдаг жингэр нохой хуцаж л байдаг шүү ... орчлон гэж..

Amar [ 59.153.113.171 ]      |     9-р сарын 14 -нд, 02:40 минутанд

Nyamdorj guai suuliin ued l shudarga tsarailaad baigaa bolokhoos urid ni busadtaigaa adilkhan l baisan daa, ene khund itgekh itgel minii khuvid 50%....? Tiim ch sainaar tosoologdokhgui l ba shuu kkk

GG [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 02:37 минутанд

ENHBOLD-NHOO DUHANDEER NI UNSEER BUGSRUU AMBAARDSAN 2 NUURTEI DURVUDDUUU HAHA!!! TEHDEE YUM HELEED BDIIMAA CHAAVAAS!!!!!

GG [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 02:37 минутанд

ENHBOLD-NHOO DUHANDEER NI UNSEER BUGSRUU AMBAARDSAN 2 NUURTEI DURVUDDUUU HAHA!!! TEHDEE YUM HELEED BDIIMAA CHAAVAAS!!!!!

GG [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 14 -нд, 02:37 минутанд

ENHBOLD-NHOO DUHANDEER NI UNSEER BUGSRUU AMBAARDSAN 2 NUURTEI DURVUDDUUU HAHA!!! TEHDEE YUM HELEED BDIIMAA CHAAVAAS!!!!!

ха [ 103.229.120.181 ]      |     9-р сарын 14 -нд, 02:24 минутанд

элбэгдоржийг ерөнхийлөгч болмогц үүдийг нь сахиад энхбаярыг шоронд хийе та туслаач гэж байсан гэж элбэгдорж хэлсэн тагнуулаар тодрохдоо муу хүмүүс та нийг надаас холтгох гээд байна гээд уйлаад гуйж байсан гээд энхбаяр хэлсэн ямар учиртай хүн бэ

Яринпил [ 27.123.214.81 ]      |     9-р сарын 14 -нд, 01:55 минутанд

Нямдорж тийм их мэдлэгтэй юм бол их дээд сургуулиудаар явж хичээлийг нь зааж өөрийнхөө туршлагаа эзэмшүүлэхэд яасан юм бэ? Тэгж бодохоор Нямдорж бол тийм ч сайн хуульч биш л дээ. Ний нуугүй залуучууддаа зааж өгөх нь дутаад байгаа бололтой.

Баяраа [ 139.5.218.163 ] 9-р сарын 14 -нд, 02:53 минутанд

Чи бол нэрэндээ таарсан эргүү мал юм даа. Наад хүн чин төрийн ажил хийж бнайна. Залуучууд бүгдээрээ л сурах болоцоо нь бна. Сурч бна. Чи бол өөнтөглөгч тамын тогооны монгол

Зочин [ 150.129.140.183 ]      |     9-р сарын 14 -нд, 01:54 минутанд

ЗУУДАГ НОХОЙ ХУМСАА НУУСАН МУУР

Зочин [ 119.40.98.10 ]      |     9-р сарын 14 -нд, 01:48 минутанд

Хэвтэрээ харамлаж хуцдаг хөгшин гудрага.

НЯМКАГ БОЛ 500% ДЭМЖ [ 66.181.189.39 ]      |     9-р сарын 13 -нд, 17:20 минутанд

ЦЭНДИЙН НЯМДОРЖ ХАЛТАР ХАЛТМААГИЙН ХАР ГЕЛЕГЕЕС Л ДУТАЖ ГЭНЭ ДЭЭ ЗУТГЭ ХОЕРХОН АЛХАМЫН ЦААНА ЕРЕНХИЙ САЙД НАМЫН ДАРГА ЧИНЬ ХАРАГДАЖ БАЙНА ШУУ

Мөнхөө [ 70.199.141.89 ] 9-р сарын 14 -нд, 00:44 минутанд

Чоно борооноор гэгчээр энэ Ц. Нямдорж яах нь вэ. Энэ нохойг Монголын улс төрөөс зайлуулсан цагт Монгол төр цэвэршиж эхлэнэ дээ

Ми [ 202.179.27.176 ] 9-р сарын 14 -нд, 01:09 минутанд

Төв аймгийн улс төрд Цэндийн Нямдорж санаархахгүйээ.

иргэн [ 202.9.42.76 ]      |     9-р сарын 13 -нд, 15:14 минутанд

нямдорж гуайг шударга .үнэнч.зоригтой эх оронч хүн гэж боддог

Тагнуул [ 139.5.218.67 ]      |     9-р сарын 13 -нд, 15:06 минутанд

Хятадын нууц албатай холбоотой нь нотлогдсон ч бүгдийнх нь амийг таглаж дөнгөсөн дөө.

Гүнбалай [ 202.179.27.176 ] 9-р сарын 14 -нд, 01:11 минутанд

Заралсан Гүндалай нь амьдаар барах уу Нам байгуулдаг ажилтайг мэддэггүй юм уу?

зочин [ 66.181.169.106 ] 9-р сарын 15 -нд, 01:03 минутанд

одоол нам нүдээ олхон доо сайн хүн би энэ хүнтэй нутаг биш иргэн хүний хувьд ерөнхийлөгчийн сонгуулийг хар манай хан саналаа өгөөд мэддэг болсон шүү

ойдаа [ 103.26.195.140 ]      |     9-р сарын 13 -нд, 14:27 минутанд

Засаг дөрд ийм хүн байх хэрэгтэй Зарим хүний гол руу хүйт оргиулж байх хүнгүй бол тийм хүн үгүйлэгдэнэ

Хаян [ 202.9.41.177 ]      |     9-р сарын 13 -нд, 12:39 минутанд

Нямка гуай ч нохой нь нохой. Гэхдээ бүр араас эргэж дайрдаг эвгүй нохой.

naran [ 80.110.106.21 ]      |     9-р сарын 13 -нд, 12:15 минутанд

Huucinii uzel bodoltoi Ylzarsan huuzin muu sanaatai humuusiig odoo zailuulah tsag ni bolson.Tor uls Nam Eh oronoo huucin uzel buruu surtalaas zailuulaj Gerel gegeetei zamaar yavtsgaay.Ene Amidral odoo c minii amidrald baina.Huuhed baihad Ovoo maani Heden ah nariig maani Burgas bariaad zodno haana bna geed togoloj ailgaj baisaniig odoo bodohod Mash muu surtal baisaniig medersen.Hun erh coloogui aij Noomoi amidarna gedeg yamar gunig ve Ingej l Mongol ovog deedes ih buruu udirdaj buruu Surtal yavuulaj tegj bolohgui ingej bolohgui gesen huniig ih dardag baisan tsus Mongoloos odoo ustgah tsag ni bo

ахмад хишуун дугар [ 202.9.40.131 ]      |     9-р сарын 13 -нд, 12:13 минутанд

шудрага царайлсан хамгийн хортой хун. энэ хунийг бур улс турээс зайлуулах хэргтэй. олон жил бух хуралд сууж сайнааса саараар ажиллаад харгдаад байдаг.

М [ 139.5.218.163 ] 9-р сарын 14 -нд, 02:55 минутанд

Өөнтөгч тамын тогооны монгол юм даа чи. Зүгээр дургүй болохоорол гэчихээч

хн [ 103.10.23.123 ] 9-р сарын 14 -нд, 05:15 минутанд

АТГ ийн дарагд Ц Нямдорож яг тохирно

1 [ 103.206.195.166 ] 9-р сарын 14 -нд, 06:31 минутанд

Нямдоржийн мэргэшсэн прокурор мөн чанар нь л гайхамшиг юм даа

Тулга [ 103.229.123.27 ] 9-р сарын 15 -нд, 02:47 минутанд

Хэрвээ ёрөнхиилэгчид нэр дэвшсэн бол ард түмэн хамгиин түрүүнд 100 хувь ссонгох баисан шүү нямдорж гишүүнээ таньд амжилт хүсэё та жинхэнэ улс тарч шүү муусаин долдоо нарыг саин лав зужх хэрэгтэи

Ц.М [ 202.179.27.217 ]      |     9-р сарын 13 -нд, 11:02 минутанд

Мэдлэг, түүнийгээ хэрэглэх чадвар, туршлага хэрэгтэй чанарууд байгаа. Гэхдээ Ерөнхий сайдад зохих хүн биш.

Bat [ 66.181.179.27 ]      |     9-р сарын 13 -нд, 10:33 минутанд

Uneniig yaltai ch bilee. Nyamdorjiig erunhii said bolgosnoos ATG.n dargaar tavichval avilgachdiin uvdug chichirne...muu nertei luu danstai bolson ATG.n nee hund ch sevhiigees sergeed irne. Neg muu tal n UVS fraktsiinhnaar ATG.g duurgechij medehiim.Gehdee hamaagui. Avilgachdaas uls ornoo tseverlej l bval ali nutgiinh bh n hamaagui. Nuguu talaas UIH.n gishuun ATG.n dargaar tomilogdohod erh zuin talaas bolomhtoi esehiig mdhgui bna. Retsedivestuudiig nuga darsan hun AVILGACHDIIG bol alaad ugnu dee...

И [ 139.5.218.163 ] 9-р сарын 14 -нд, 02:57 минутанд

Би увсынх гэхдээ нутагархдаггүй. Нямка ёрөнхий сайд хэрэггүй . УИХ-дарга юм уу ёстай Атг д очих нь зөв байх

0000 [ 103.10.23.123 ] 9-р сарын 14 -нд, 05:17 минутанд

Ц Нямдорж туршлагтай боловч хаашаач иргэж мэдэх хүн Маш их шорон санаатай

1 [ 103.206.195.166 ] 9-р сарын 14 -нд, 06:28 минутанд

Эцсийн эцэст Нямдоржийн зөв ухаан нь л чухал байгаа юм даа уул нь бол

зориг [ 122.201.31.213 ]      |     9-р сарын 13 -нд, 10:04 минутанд

Юун урт магтаал бичүүлээ вэ.Их мөнгө төлжээ.

БНМАУ- ын Иргэн [ 202.9.40.30 ]      |     9-р сарын 13 -нд, 09:53 минутанд

Эрдэнэтийн талаар шудрага тэмцсэн шүү. Ёрөнхий сайд болоод Эрдэнэтийн хулгайч нарыг шоронд хатаагаарай Ц.Нямдоржоо АМЖИЛТ

зочин [ 103.57.95.178 ]      |     9-р сарын 13 -нд, 09:40 минутанд

Тэр үеийн Ленинградын хуулийн сургуулийнхан гэж нэг их архидсан оросоор нэг ч үг хэлж чаддаггүй хэдэн юмнууд л байсан ш тээ. Тэдний нэг байна. Тэд юм сурсан гэхэд тун эргэлзээтэй шүү

alialagchaa [ 182.160.33.239 ] 9-р сарын 13 -нд, 10:35 минутанд

chi tegeed tiim gaagui surguuli tigssun uhaantai yum bol Nyamdor guaigaas deer gedgee ner us ajil alban tushaalaa bicheed bolj ugvul oros heleer bichij haruulaacg..ataarhuu novsh ve

Bat [ 66.181.179.27 ] 9-р сарын 13 -нд, 10:40 минутанд

Buu ataarhaa...sursan bolood l huuli zuin dotood hergiin saidiig 3 udaa hiisen shuu dee. MUIS tugssun Temujin said bolood huuli zuin salbariig samrahiig nudeeree harj biyeree medersen dee. Onoloos tsaashgui turd ajillaj uzeegui huniig turiin tom alban tushaald tomilj boldoggui gdg.g todorhoi boditoor haruulsan daa...hunii ymand hurz barisan hujaa shg gdg shg l huuli zuin salbariig samnasan daa Temuujin guai...MUIS tugssun zunduu chadvarlag humuus turd ajillaj bgaag mednee. Hamgiin muu jishee bol Temuujin.

Alialagch [ 66.181.179.27 ] 9-р сарын 13 -нд, 10:43 минутанд

Ataarhuu novsh min chi chaddagiim bok uuruu orosoor bicheedeh bi mongol ruu hurvuuleye

зочин [ 66.181.184.137 ] 9-р сарын 13 -нд, 12:58 минутанд

Урвагч 30 тай хамтарч нохойтлоо ,амбаар барьж нохойтсон байхаа,Эрдэнэтэд шахаа хийж бас л нохойтсон биз дээ чадаж байгаад арга байхгүй л юм байна.Хууль засаж бас нохойтоо

Иргэн [ 49.0.215.91 ] 9-р сарын 14 -нд, 02:24 минутанд

Хуулийн тмс төгссөн гэж Тэмүүжинг хэлсэн биздээ .Тэмүүжин чинь муис биш хувийн хуулийн сургууль төгссөн

иргэн [ 103.10.23.123 ] 9-р сарын 14 -нд, 05:19 минутанд

Гүндалай хуйвалдаж хулгай хийгээгүй ямарч гэсэн эх орноо иргэдээ гэж дуугарсан хүн муу хлээд үзэн ядаад байх хүний нэг биш

Буруу цолмон [ 103.10.23.123 ] 9-р сарын 14 -нд, 05:25 минутанд

Тэмүүжингийн хуулийн шинэтгэл бол маш зөв зүүль даанч үүнийг ойлгож хамтаран ажилаж дутууг нь нөхөх гэшүүд олдоогүй Хулгайч нар далдуур маш их эсэргүүцэж зориуд юуч биш болгсон Цаг ньболхоор хүсээгүйч хийх хэрэгтэй болно доо

1 [ 103.206.195.166 ] 9-р сарын 14 -нд, 06:33 минутанд

Нямдорж бол хэрэг таних ур чадвар нь дээд зэргээр хөгжсөн юм шүү дээ

Нэмэргуй [ 103.229.120.181 ]      |     9-р сарын 13 -нд, 09:35 минутанд

Нямдорж зарчимаар амьдардаг Эр Хун. баатар, гундалаа,энхсайхан нар ямар баас, шавар шавхай цацаад ч нэмэргуй

тангад [ 66.181.183.187 ]      |     9-р сарын 13 -нд, 09:29 минутанд

Ц Нямдорж шудрага царайлсан бүрийнхээ хирээр Монголын тэрбумтан болсон юм биш үү 2 сая долларын байшингаа цагдаагийн путик шиг гэж Эрдэнэтэд шахаа хийсэнээ ХДХЯ-ын сайдын хүүдээ туслалцаа гээд инээгээд сууж байдагыг шудрага гэх үү бусад газар сурагаар нь огцордог байхад манайд шудрага болдог сонин шүү

Bayaraa [ 43.228.131.114 ]      |     9-р сарын 13 -нд, 09:20 минутанд

Nymdorjiig yaj ch magtaad yvahgui l dee....ter Mongol ulsiig saihan samarsan hunii neg....Hytadiin tagnuul geed ih ym biii......Nymdorjid itgel huleelgej bolno gej uuu....butehgui ee...

та [ 66.181.177.235 ] 9-р сарын 13 -нд, 14:18 минутанд

Тагнуул гэдгийг хэн баталсан юм. Нэгнийгээ гутаахын тулд юучгэж цуурдаг шүү дээ. Золбин ярианд үнэмшээд явдаг тэнэг л байна даа.

Зочин [ 66.181.180.249 ] 9-р сарын 13 -нд, 16:06 минутанд

ЯГ ҮНЭН, ХҮНИЙ САЙНЫГ ОЛЖ ХАРАХГҮЙ ЭЛДЭВ ЗОЛБИН ЯРИАНД ҮНЭМШЭЭД ТҮҮГЭЭРЭЭ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ГУТААЖ ЯВДАГ ЧАМ ШИГ НОШНУУД МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙНА.

Х [ 139.5.218.163 ] 9-р сарын 14 -нд, 03:00 минутанд

Монголчууд яаг ингэж тамын тогооны үлгэрээсээ салахгүй байгаам даа. Арчаагүй. Тагнуул гэж бас л нөгөө гүнбалай л ярьсан шдээ яг л чам шиг нөхөр

1 [ 103.206.195.166 ] 9-р сарын 14 -нд, 06:34 минутанд

Нямдорж бол эргэцүүлэн бодох чадвар өндөртэй шүү дээ

Dulmaa [ 103.212.118.187 ]      |     9-р сарын 13 -нд, 08:57 минутанд

Nyamdorj bol yaah argagui nomer 1uls turch mun.Ene huniig bi demjij yavdag.Iim 10 Nyamdorj baidag bol uls oron maani dorhonoo l tsegtsernedee.Erunhiilugchiin songuulid neriig ni devshuulsen bol garah baisan gej boddog.Odoo bol MAN-n darga boloh yostoi uur hench bolohgui tegej baij l namiin dotood asuuhliig atgasan shagai shig bolgoh baihaa

Зочин [ 103.10.22.116 ]      |     9-р сарын 13 -нд, 08:38 минутанд

Хөгшин азрага жороо сурах гэж хөглөннө-гэдэгсэн.

Зочин [ 182.160.36.185 ]      |     9-р сарын 13 -нд, 07:49 минутанд

Одоо бодоход Нямдоржийг УИХ ын дарга байж байгаад еронхийлогчид орсолдоно гэж айж огцруулсан юм байна даа

Синдабад [ 27.123.214.116 ]      |     9-р сарын 13 -нд, 07:45 минутанд

Та одоо нэрэлхэх хэрэггүй. Ерөнхий сайд болоод Монголыг Элбэгдоржын хорноос цэвэрлэж дахин сэргээн мандуулах хүн гэж танийг бодож явдаг. Амжилт хүсье!

зочин [ 202.179.25.79 ]      |     9-р сарын 13 -нд, 07:34 минутанд

Эднийг хэний нь ч ялгаагүй Монгол банхартай Бүү зүйрлэ, Энэ Улс төрчид гэдэг чинь хамгийн найдваргүй хэдхэн халтар төг-нөөс Улс орноо ч өгч мэдэх, Харин МОНГОЛ нохой бол хэзээ ч ямар ч тохиолдолд Эзнээсээ Урваж шарваж итгэл алдахгүй тийм учраас Улс төрчид , Монгол нохой 2-ын хооронд мааш том харьцуулашгүй ялгаа харагдана, ,

Равдан [ 112.72.9.26 ]      |     9-р сарын 13 -нд, 06:46 минутанд

Алтан гэдэг хүүхэнийг мандаг хоточ банхар даа Алтан, Баяр, Жаст, Нямка гээд ухвал их юм гарна даа Эрдэнэт гээд ярьдаг бол маш учиртай учигтай даа

зочин [ 202.179.25.79 ] 9-р сарын 13 -нд, 07:39 минутанд

хүүхэн мандаг нохой бол Чонотой нийлсэн Эрлийз л нохой байгаа, Банхар бол хэзээ ч Чонотой нийлэхгүй шүү дээ, Улс төрчидөд бол харин хэдэн бор юм харуулахад хэнийг ч голохгүй Урваж шарвана ш дээ,

Ккк [ 103.229.121.145 ] 9-р сарын 13 -нд, 08:34 минутанд

Яагаад л магтаад унаваа уг нь хууль тогтоох байгууллага УИХ-ын даргаа хийгээд хуулиа манаад суулгачихмаар хоточ шүү хө

ОРОС ПИЗДАА [ 202.179.25.201 ] 9-р сарын 13 -нд, 09:11 минутанд

Равдан [ 112.72.9.26 ] ЖИНХЭНЭ МОНГОЛ МИ УЯАЧИЙН ТӨВ АЙМГИЙНХАН ИНГЭЭД ХӨӨРХӨН ШҮҮ.НУТАГ НУГААР МОНГОЛЧУУДЫГ ЯЛГАЖ ДОРОМЖЛОХГҮЙ БОЛ ЯДАЖ УНТАЖ ЧАДАХГҮЙ БИЗ ДЭЭ.

Энхтуяа [ 150.129.140.31 ] 9-р сарын 13 -нд, 12:31 минутанд

Үнэхээр мундаг хүн шүү дээ.Эрүүл энх байж урт удаан наслаарай.

би дэмжинэ [ 66.181.189.39 ] 9-р сарын 13 -нд, 17:15 минутанд

ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

1 [ 103.206.195.166 ] 9-р сарын 14 -нд, 06:37 минутанд

Нямдоржийг Магтаад байгаа юу ч алга байна ийм л хүн гэдгийг л ирэрхийлсэн байна даа

ГЕНЕРАЛ [ 202.180.218.38 ]      |     9-р сарын 13 -нд, 06:45 минутанд

Баатар генерал юу гэх бол

баатар [ 103.229.120.181 ] 9-р сарын 13 -нд, 09:37 минутанд

баатар юу гээд ч нэмэргуй

б [ 66.181.177.235 ] 9-р сарын 13 -нд, 14:24 минутанд

Баатар бол бууны нохой хувийн өс зангидсан гар

321 [ 194.55.89.247 ]      |     9-р сарын 13 -нд, 06:32 минутанд

123

zaluu [ 202.179.11.10 ]      |     9-р сарын 13 -нд, 06:21 минутанд

ER NI BOL HVRELSVH SHUDARGA MOBGOLCHUUD HVRELSVHED AM SAITAI BAIDAG NYMDORJ GUAI SHUDARGA GEHDEE HVRELSVHIIG GVITSEHGVI .

Nyamka gj [ 202.9.41.97 ]      |     9-р сарын 13 -нд, 06:20 минутанд

Shiruun hun dee

зочин [ 202.179.25.79 ] 9-р сарын 13 -нд, 07:42 минутанд

чимээгүй дайрдаг Нохой хамгийн аюултай байдаг юм ш дээ, Нямдорж олон юм ярихгүй байж байгаад л Ноцох хүн шүү дээ, Хамгийн Аюултай ,

to [ 202.9.40.8 ]      |     9-р сарын 13 -нд, 06:20 минутанд

ee teneg naad hun chine Esmail taij gedgiig meddeggui yumuuto

nasaaraa xydal... [ 202.21.112.238 ]      |     9-р сарын 13 -нд, 06:11 минутанд

mcs awilga tureesiin bair xuugiinx n erdenteiin shaxaa

9 [ 202.70.46.229 ]      |     9-р сарын 13 -нд, 06:10 минутанд

Uneheeriin zob shudarga hun chuu!Mongoliin ard tumend odoo iim l humuus heregtei.Negent hodolson galt tergiig zogsooj bolohgui,hurdiig nemeed baih heregtei.Ene galt teregnii joloodogch n Hymdorj baij chadna.

zochin [ 139.5.219.156 ]      |     9-р сарын 13 -нд, 05:48 минутанд

zaa. ene ch nileen goloor ni bichij shuu.

зочин [ 66.181.186.241 ]      |     9-р сарын 13 -нд, 04:42 минутанд

Хулгайч М.Энхболдыг нүүрэн дээр нь хэлээд төрөөс төрсөн тэрбумтан хор найруулагчийг зайлуулж Монголын нам,төрийг цэвэрлэж чадаагүй өдий олон жил эх орон ард түмнээ хохироосон явдлыг таслан зогсоож чадаагүй буруутан мөн. Ил тод байж бохир бүлэглэлээс намаа цэвэрлэх нь гол зорилго. Эхлэл байна. Тас цохих зүрх алга даа.

МАНАН БУЛЭГЛЭЛ [ 66.181.189.39 ]      |     9-р сарын 13 -нд, 04:35 минутанд

ТА МОНГОЛЫН ШУДАРГА ИРГЭДИЙН ТЕЛЕЕЛЕЛ ШУУ!!!! ТА ЕНХТУВШИН НЯМААГИЙН ЭНХБОЛД ЗЕНЕГ ЛУНДЭЭГИЙН ХАЖУУД ЕСТОЙ Л ШИЖИР АЛТ ШУУ!!!!! МИЕЭ ЭЛБЭГДОРЖ ХОЕРЫГ МАНАНГ ТАСАР ТАТСАН ХУН БОЛ ТА!!!! ОДОО ХУВЬ ЗАЯАНЫХАА ЭРХИЙГ ЭДЛЭХ ЕСТОЙ ЦОРЫН ГАНЦ ХУН БОЛ ТА!!!! МАН-ЫН ДАРГА ЕРЕНХИЙ САЙД БОЛ ТА!!!!! ХЭН Ч МАРГАХГУЙ ЭЭ!!!!

Zochin [ 202.179.11.10 ] 9-р сарын 13 -нд, 08:41 минутанд

Энхболдыг ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад үнсэж долоогоод л алийгаа алдаж байсан шударга гардаа

ЗАВХРАЛ [ 66.181.160.95 ] 9-р сарын 13 -нд, 12:13 минутанд

ЭНЭ ХҮНИЙГ ӨНӨӨДРИЙН ТЭР 900 ХУУЛИЙН ЭЗЭН ГЭВЭЛ ӨНӨӨДӨР НҮҮРЛЭСЭН БУЗАР БУЛАЙ БҮХЭН ЭНЭ ХҮНТЭЙ ХОЛБООТОЙ АЛТТАЙ НУТАГАА ХАРЬ ХҮНД АЛГЫН ЧИНЭЭ ЦААСААР ХУВЬДАА АШИГТАЙ АРИЛЖИХ, ТӨРИЙГ ЭЗЭНГҮЙДҮҮЛЭХ, ХУЛГАЙ ЛУЙВАР ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ НҮҮРЛЭХ, ТҮРИЙНИЙ БӨӨСНҮҮД ТОЛГОЙД ГАРАХ ЭНЭ БҮХЭН АДГИЙН ХАР САНААГААР ЦЭНЭГЛЭГДСЭН ХУУЛИАС ҮҮДЭЛТЭЙ

nyamkaa [ 103.26.193.131 ] 9-р сарын 13 -нд, 14:15 минутанд

GEHDEE YAMDORJOO YUM BOLGOND HOSHUU DUREH HEREGGUI MERGEJLIIN HUMUUSIIN UGIIG SONSOHOOR EDIIN ZASAG UURHAIN PROGNOZ TAAMGAAR YAVAGDDAGIIG MEDEJ AV BUSDAD TUGEE

Baaska [ 27.123.214.124 ] 9-р сарын 13 -нд, 16:02 минутанд

Nyamdorjin TAGNUULIN HEREG gedeg aldart zohiolig NUUTS in zeregllees ni garaad ard tumend taniltsuulya.

энгийн ард [ 66.181.189.39 ] 9-р сарын 13 -нд, 17:17 минутанд

НЯМДОРЖ ОО ХАЛТАР ХАЛТМААГИЙН ХАР ГЕЛЕГ ЕРЕНХИЙЛЕГЧ ХИЙГЭЭД БАЙХАД ТА ЕРЕНХИЙ САЙД ХИЙГЭЭД НААДАХЫХАА АМЫГ НЬ БАРЬЖ ХАР ШОНД ЕЛГЕХ ЦОРЫН ГАНЦ ШУДАРГА ЭР ДЭЭ

зочин [ 202.179.27.44 ] 9-р сарын 14 -нд, 04:44 минутанд

Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд духан дээр нь үнсээд байсан нөхөр мөн биздээ. хүний хамгийн муу арчаагүй урвагч боловсролгүй зүрхний хийтэй гэхдээ маш зальтай чанарыг агуулсан хүн. Энэ хүнийг далдаас маш хүчтэй гар удирдаад байгаа юм шиг санагддаг юм. 1ширхэг Баабар 1000 ширхэг Нямдоржтой тэнцнээ гэж.

1 [ 103.206.195.166 ] 9-р сарын 14 -нд, 06:38 минутанд

Нямдорж ахмад хүний үйлдэл гаргасан шүү

Баагий [ 66.181.185.80 ] 9-р сарын 14 -нд, 11:57 минутанд

Өвчтэй хүнийг онгироогоод!!!!

Нямдорж [ 103.229.121.130 ] 9-р сарын 15 -нд, 00:50 минутанд

БИ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ОЧНО...гээд л зүтгээрэй,өөр албан тушаал надад хэрэггүй гэдгээ мэдэж байна гэнэ шүү.

Зочин [ 183.177.100.2 ] 9-р сарын 15 -нд, 03:17 минутанд

Би Ц.Нямдорж гэж улс төрчийг улс төрчдийн үлгэр дуурайл авах хүн гэж боддог Энэ хүн Монголын төрийг ялзрал, завхарлаас гаргахад олон жил зүтгэж яваа Улсын эрх ашгийг амин хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж чадах хүн гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Монголын төрд ийм хүн шиг улс хүн олон байгаасай гэж хүсч байна.