Хиллари Клинтоны номыг шүүмжилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Хиллари Клинтон “Юу болов” нэртэй ном бичжээ. Тэрбээр дурдатгал номдоо яагаад Доналд Трампт ялагдсан тухайгаа болон ялагдал хүлээхэд нь түүнд юу юу нөлөөлсөн талаар өгүүлсэн байна. Тэрбээр гадны хүч түүнд нөлөөлж ялагдал хүлээсэн гэж бичжээ. Энэ хүч нь зөвхөн Доналд Трамп бус Владимир Путин, Берни Сандерс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байсан гэжээ. Хиллари Клинтон ялагдсаныхаа дараа хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллахыг төдий л хүсэхээ больсон гэнэ.

Тэгвэл америкчууд Хилларигийн номыг шүүмжилж эхэлжээ. Өөрийнх нь талынхан хүртэл Хиллариг алдаагаа өөрөөсөө харахын оронд бусад руу чихэж байна гэжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь миний буруу биш гэсэн утгатай зүйлийг бичиж, өөрийгөө өмөөрч байна гэж хүмүүс дүгнэж байна.

Алдартай зохиолч Курт Айхенвалд дээрх номыг эсэргүүцэж, дурдатгал номдоо өөр нэр өгөхийг Хиллари Клинтонд санал болгожээ. “Юу болов? Би ялагдлаа. Төгсөв” гэж номоо нэрлэхийг тэрбээр зөвлөсөн байна. “Ялагдлаа тайлбарлан бичсэн ном бичиж байсан нэг ч нэр дэвшигчийг санахгүй байна. Тэнэг алхам” гэж зохиолч ярьжээ.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

zochin [ 27.123.214.126 ]      |     9-р сарын 13 -нд, 12:24 минутанд

Teneg avgai gedgee nomooroo ilerhiiljee,

zochin [ 27.123.214.126 ]      |     9-р сарын 13 -нд, 12:24 минутанд

Teneg avgai gedgee nomooroo ilerhiiljee,

zochin [ 27.123.214.126 ]      |     9-р сарын 13 -нд, 12:24 минутанд

Teneg avgai gedgee nomooroo ilerhiiljee,

Өөгүй өндөг царай [ 27.123.214.102 ]      |     9-р сарын 13 -нд, 04:51 минутанд

Ийм учраас л Нөхөр нь араар нь тависан байх нь хэхэ