Дөрвөн настай хүүхэд цонхоор унаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэж  золгүй осол аваар гарсаар байна.  
Тодруулбал, өчигдөр дөрвөн настай хүүхэд есөн давхрын орон сууцны цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 
 Уг хэрэг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах “ХАНГАЙ” хотхонд гарсан байна.  Тус байрны оршин суугчдын хэлж байгаагаар, "Тухайн оршин суугч цонхондоо хамгаалалт хийгээгүйн улмаас ийм хэрэг гарсан" гэлээ.  


 

Одоогоор тус  хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж.

Иймд эцэг эхчүүд та бүхэн бяцхан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж цонхондоо хамгаалалт хийхийг энэхүү мэдээгээр  дамжуулан сэрэмжлүүлж байна. 

 Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэцэг(103.254.120.210) 2017 оны 09 сарын 14

ямар ч амьдралтай байж болно бололцоогүй л байсан байхдаа харамсалтай юмаа мөн хүүхэд харах хүн байхгүй байсан юм болов уу

0  |  0
ээж(119.40.103.34) 2017 оны 09 сарын 14

цонхны хамгаалалтаар асуудлыг шийдэж болохгүй байх, жижиг хүүхдээ томчууд сайн харж хянаж байх ёстой боловуу

0  |  0
Тэнэг(66.181.188.87) 2017 оны 09 сарын 13

Бага насны хүүхэдтэй байж яагаад цонхны хамгаалалт хийлгэхгүй сэтгэл амар байдаг хүмүүс вэ? Тэнэг гэхэд ч багадна Ийм юм үзэж байж л ухаарах гээд байдаг юм байхдаа Арай л хэгэггүй

0  |  0
уншигч(103.10.23.188) 2017 оны 09 сарын 13

хэлж яриад байхад л ийм юм гарах юм даа,эцэг эхчүүд даанч хариуцлагагүй байна

0  |  0
Zochin(150.129.140.176) 2017 оны 09 сарын 13

Etseg ehiin haraa hyanalt dutagdsanaas l huurhii huuhed unasan bn. Tuunees bish tsonhnii haalt bish..Hairan huuhdiin ami nas...

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 13

zonhond hamgaalalt hiih estoi umuu, ezeg ehiin l buruu shdee, byh bair shoron shig haragdaad

0  |  0
Top