Гудамж талбайн тоноглолыг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа

2017 оны 09 сарын 13

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайш хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг  14 хоног тутамд хийж байна.  

2017 оны есдүгээр сарын 12-нд  “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр /Барс захын ар/, Геологийн лаборатороос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайш хайшлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулав гэж нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top