Баян-Өлгийд цасанд боогдсон Израйл иргэдийг эрлийн баг хайж байна

Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон гэсэн мэдээллийг өнөө өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна. Аймгийн төвөөс Алтай таван богд хүртэл 220 орчим км юм байна.

Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад, Израйл улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан бөгөөд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна гэлээ.

Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

. [ 212.253.246.223 ]      |     9-р сарын 13 -нд, 15:27 минутанд

Yuun izrailuud yugaa hiij yavdag bnaa.er ni baruun aimguudaar izrailuud ih bdg ,irdeg bololtoi.muusainuud yu bodoj ch yavdag yum bilee

Үнэнээ л хэлсэн [ 27.123.214.119 ]      |     9-р сарын 13 -нд, 07:13 минутанд

Сэтгүүлч, редактор ажилд авахдаа монгол хэлний дүрмийн шалгалтаа авч баймаар юмаа