Энгийн залуустай гэрлэсэн гүнж нар

Японы эзэн хааны ач охин, гүнж Мако өнгөрсөн долоо хоногт хуулийн фирмийн ажилтан Кеи Комүротой сүй тавьж байгаагаа албан ёсоор зарласан билээ. Мако, Кеи нарын хайрын түүх хаан ширээ залгамжлах гүнж энгийн залууг сонгосон ганц тохиолдол биш юм. Язгууртан биш залууг ханиараа сонгосон бусад гүнж нарын талаар хүргэж байна.

Японы гүнж Саяко

Princesses who marry non-titled men Photo [2]

Гүнж Мако авга эгчийнхээ жишгийг дагажээ. Японы гүнж Саяко 2005 онд Есики Күрода гэх дизайнертай гэрлэсэн юм. Хааны гэр бүлээ орхисон тэрбээр нөхрийнхөө овгийг авч, шувуу судлах болжээ. Удалгүй тэрбээр хийж байсан ажлаа орхин гэр бүлдээ хамаг цагаа зориулах болсон байна.

Норвегийн гүнж Марта Луиза

Princesses who marry non-titled men Photo [3]

Норвегийн гүнж Марта Луиза зохиолч Анри Бенийг сонгожээ. Тэд 2002 онд гэрлэж, гэрлэхээсээ өмнөх амьдралынхаа талаар хамтран ном бичсэн байна. Тэд гурван хүүхэдтэй ч жилийн өмнө салсан билээ. Энэ нь орчин үеийн Норвегийн хааны гэр бүлд эхнэр нөхөр хоёр салсан анхны тохиолдол болжээ.

Шведийн хаан ширээ залгамжлах гүнж Виктория

Princesses who marry non-titled men Photo [4]

Шведийн хаан ширээ залгамжлагч гүнж 2002 онд хувийн дасгалжуулагчтайгаа хайр сэтгэлийн холбоотой болжээ. Даниэл Вестлинг гүнжид гэрлэх санал тавьж, Виктория түүний эхнэр болохын тулд хаан ширээ залгамжлахаасаа татгалзах болоод байв. Харин Шведийн Засгийн газар тэдний гэрлэлтийг зөвшөөрч, 2010 онд гүнж аав, ээж хоёрынхоо хуримын 34 жилийн ойгоор хайртай залуутайгаа суужээ. Хагас жилийн дараа Эстел охин нь төрсөн бол өнгөрсөн жил хүү Оскар нь төрсөн билээ.

Шведийн гүнж Мадлен

Princesses who marry non-titled men Photo [5]

Викториягийн дүү Мадлен мөн л хаан ширээ бус хайр сэтгэлээ сонгожээ. Тэрбээр 2010 онд Нью-Йоркт Америкийн бизнесмен Кристофер О’Ниллтэй танилцжээ. Мадлен хаан ширээ залгамжлах боломж бага учир эцэг эх нь охиныхоо сонголтыг зөвшөөрсөн байна. Хосын хурим 2013 онд Стокхолмд болжээ. Тэд одоо хоёр хүүхэдтэй, Лондонд амьдарч байна.

Малайзын гүнж Амина

Princesses who marry non-titled men Photo [6]

31 настай гүнж Амина, 28 настай Голландын хөлбөмбөгчин Деннис Вербаас нар гурван жилийн өмнө Сингапурын нэгэн кафед танилцжээ. Хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд Деннис нэрээ болон шашнаа сольсон байна. Түүнчлэн гэрлэлтийн хатуу гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Тэд салсан тохиолдолд Деннис Амина гүнжийн хөрөнгөнөөс юу ч хүртэхгүй, хэзээ ч хаан сэнтийд очихгүй гэсэн заалт гэрээнд байжээ.

Японы гүнж Мако

Princesses who marry non-titled men Photo [1]

Энгийн залуутай гэрлэхээр шийдсэнээр Мако хэргэм зэргээ алдаж, жирийн япон эмэгтэй болж байгаа юм. Хосын хурим хэзээ болох нь яг таг тодорхойгүй байгаа ч ирэх жилийн намар хуримын ёслол болно гэсэн таамаг байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

dancan [ 202.70.46.214 ]      |     Лхагва, 14:02 минутанд

Malaiziin gunj shan busgui bn

[ 212.253.246.223 ]      |     9-р сарын 13 -нд, 10:29 минутанд

Maniusd yunii hamaa

аялгуу [ 202.179.31.92 ] Пүрэв, 08:05 минутанд

хахахах

аялгуу [ 202.179.31.92 ] Пүрэв, 08:05 минутанд

хахахах