Манан сөрсөн өдрүүд

Шуудхан хэлхэд алдах юмгүй угсаа гаралгүй, эгэл ардын хүүхдүүд л энэ улс орны хувь заяаг эргүүлчихсэн байдаг. Түүнээс эрх мэдэл эд хөрөнгө эцгээс өвлөж эд хөрөнгөнд эрдэж эрх мэдэлд шунасан. Өөхөнд хучаатай бөөр шиг энхрий нөхдүүдэд улс гэрийнхээ хувь заяаг үүрээд гарчих зориг зүрх, чадвар чадамж угаасаа байдаггүй байгаа ч үгүй. Харин ч харийн нөлөөнд автаж хадаг ембүүнд сөгдөж улс гэрээ уутлан зарсан угсаа хэргэмтнүүд түүхийн хуудаснаа шившиг болон үлдсэн нь олон. Өнөөдөр ч нам дамнасан бүлэглэл хам хэрэгтний сүлбээ. Язартал хөрөнгөжсөн улс төр бизнесийн мафи ядуурсан Монголчуудын хувь заяагаар даажигнаж байгааг иргэн бүр шүд зуун ажиглаж ам дамжин халаглаж буйг цахим ертөнцийн нийтлэл, бухимдсан сэтгэгдэлээс бэлээхэн харж болно. 

Магадгүй энэ бүхний өөдөөс сөрөн тэмцэж МАНАН-д барьцаалагдалгүй мафийн засаглалыг өвдөглүүлчихээд байгаа Хүрэлсүх болон түүний нөхдөд олон нийт итгэлээ дайж сэтгэлээ ачаалж нүүх нүүдэл суух суудлыг ажиглаж байгаа нь нууц биш. Монголын нийгэм түүний өгсөж уруудсан өнөөгийн хэмжээнд хэрхэн хүрснийг нь хэдийнээ мэддэг болчихсон. Хийсэн үйлдэлүүд таашгүй цочмог тэсрэлттэй ч түүнийхээ араас харин ил гарч шулуухан явчихдаг. Сумаа тавиад нумаа нуухаа хүсдэггүй. Үйлдэл үг хоёроо үнэнээр хүлээчихдэг. Улс төрчийн зальжин зан хульжин үйлдэл түүнд удамшаагүй ховор тогтоц. Тийм л учраас түүнд нууцлаад байх юм байдаггүй. Гарал угсаа амьдрал үйлс алдаа оноо нь нүднээ ил учраас олон нийт түүнд талтай байдаг биз. Ямартай ч нам төрийн гал гамшиг зуд гуравтаа барьдаг ганц зэмсэг нь явж ирсэн түүний төрд нүүрэлсэн өнөөгийн гамшгийг хэрхэн цэвэрлэх нь хамтрагч нөхдийн нь зүтгэл хамаг олны итгэл сэтгэлийн дэмжлэг мэдэх хэрэг болоод байна.

       Бид удирдагчаа өөгүй цэвэр өндөг шиг. Бусдаас онцгой бурхан шиг байна гэж төсөөлдөг. Энэ бол хамгийн том эндүүрэл. Алдаа онооны дундуур туучиж хэрсүүжсэн туршлага, албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдэлд барьцаалагдаагүй эрх чөлөөт. Унаж босож тэмцсэн бие сэтгэл хатуужин хатаагдсан хүн л олноо оройлон удирддаг. Ямар ч гэсэн У.Хүхэлсүх санаа зорилго нэгтээ журмын нөхөдтэйгээ хамтарч “МАНАН” хэмээх мафи бүлэглэлд анхны цохилт өгч. Өтгөн мананг сөрсөн өдрүүдээ тэрээр эхлүүллээ. Энхбаярыг сөрж ял тулгуулж, Элбэгдоржид хэвлэлээр балбуулж эцэстээ Энхболдын үед тагнан мөшгүүлсэн этгээд гэмээр хувь тавилан түүнд оноогдсон. Дараалсан дарангуйлалын эздэд давтуулах тусам хат сууж сөрж тэмцэн босож ирдэг нь түүний давтагдашгүй онцлог. Одоо түүнийг шударга гишүүд, жирийн иргэдтэй нь эд хөрөнгө хур зузаан,  эрх мэдэл илт давуу “МАНАН” хэмээх бүлэглэл аймшигт араандаа няц татаж, бяц гишгэхээр завдаж буй сурагтай.

 

О.ТҮВШИНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: ardnews.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

tt [ 202.131.239.42 ]      |     9-р сарын 14 -нд, 05:54 минутанд

odoo xen be xenii xyy ve yu caddagaa xaruulax cag cin irlee ard irged cin ard cin baigaa tul byy ai xyrelsyx tyynii noxdod amjilt xyse

МАН [ 66.181.179.14 ]      |     9-р сарын 13 -нд, 09:12 минутанд

Андуураад байна , андуураад байна

йыбө [ 43.228.129.131 ]      |     9-р сарын 13 -нд, 08:54 минутанд

Үгүй шүү. Их гүрнүүд харин ч юмгүй хоосон хүмүүсийг өөрсдийнхөө зорилгод ашигласан байдаг. 21 оны хувьсгалчид гээд байгаа хүмүүс бүгд л өнчин өрөөсөн хүмүүс. Оросын төлөө ажилладаг байгаа дараа нь өөрсдөө тэр хүмүүсдээ алуусан

монгол хүн хувьсгалч [ 202.9.47.177 ] 9-р сарын 14 -нд, 07:04 минутанд

битгий хуц мал минь