С.Эрдэнэ: Оюутолгойд хяналт тавьж чадахгүй байгаа Засгийн газар Монголыг хэзээ ч хөгжүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 13

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар огцроод хэд хонолоо. Өнөөдөр улс орны хэмжээнд тулгамдсан нийгэм, эдийн засгийн олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд жил бүр улиг болтлоо ярьдаг утааны асуудал, бүтээн байгуулалтын ажлууд, хичээлийн бэлтгэл ажил тааруу, хот тойрсон шүлхий өвчин гээд олон асуудал байна. Энэ бүгдэд төр зайлшгүй анхаарал хандуулах шаардлага байна. Тухайн Засгийн газрыг огцорсон тохиолдолд дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилж, Засгийг эзэнтэй болгож үлдээдэг жишигтэй. Гэтэл үүнийг эвдсэн тогтоол гарсан.  Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж ярьдаг шиг өнөөдрийн Өнөөдөр нэгэнт огцорсон Ерөнхий сайдад Засгийн газрыг ажлыг үүрүүлээд явах нь зохимжтой биш юм. Тиймээс АН-ын бүлэг хуралдаж МАН-ыг нэн яаралтай Ерөнхий сайдын асуудлаа шийдээч, бялуугаа хуваалцаж байгаа юм шиг олон хоног чимээ аниргүй байлаа. Уг нь ингэж чимээ аниргүй байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр хэдэн ч Засгийн газар огцорсон бай хэдэн ч Засгийн газар байгуулдаг бай бүрэн эрх нь эрх баригч намд байгаа. Монголын ард түмэн тэдэнд хангалттай эрх мэдлийг өгсөн. Аль нэг улс төрийн хүчинтэй зөвшилцөх тохирох шаардлага тэдэнд байхгүй. Нэг нам дотооддоо асуудлаа яриад шийдээд явах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр зориуд удаашруулж байгаад нь би гайхаж байна. Даруй Засгийн газрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, өвөлжилтийн бэлтгэлд анхаармаар байна. Улаанбаатар хотыг тойрсон шүлхий өвчин газар авч байна. Энэ нь цаашлаад Монгол орны хэмжээнд ноцтой байдал үүсэхийг болзошгүй.

Гуравдугаарт, 60 тэрбумын асуудлыг прокурорын байгууллагаас эвлүүлэг гэж зарласан. Үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эвлүүлэг хийсэн гэж үзээд байгаа бол энэ нөгөө талд буцаад л асуудал үүсгэнэ.   Энэ мэдээллийг тараасан, хийсэн этгээд нь тэгвэл хэн юм бэ энэ шуугианыг тарьсан,  эзнийг гаргаж, Монгол төрийн нэр хүндийг цэвэрлэх ёстой.  Үгүй бол нэг талд хариуцлага тооцох эсвэл нөгөө талд энэ шуугианыг тарьсан этгээдэд хариуцлага үүрүүлэх ёстой. Үүнийг эзэнгүй хаях нь байж болохгүй асуудал гэж манай бүлэг харж байгаа.

Дөрөвдүгээрт, оффшорчдод тодорхой хугацаа олгосон. Миний авсан мэдээллээр 23 этгээдэд эрүү үүсгээд шалгаж, холбогдох байгууллагууд нь хамтарсан ажлын хэсэг гаргаад явж байгаа юм байна. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Авлигатай тэмцэх газрын даргатай уулзахад одоогоор нэг ч хүн ямар нэгэн алхам, үйлдэл хийгээгүй гэсэн. Өнөөдөр хууль, шүүх,  АТГ, Цагдаагийн байгууллагууд асуудлаа ил тод, нээлттэй ярихгүй байна. Бөөрөнхийлсөн хариу тайлбар хэлдэг.

Нийгмийн өмнө тулгамдаж байгаа жижиг гэлтгүй олон асуудал байна. Энэ жил зуншлага муу байлаа. 60 гаруй хувь нь гандуугаас үүдэж хадлан тэжээл  хомс , ургацын 50 орчим хувиа алдах гээд байна. Энэ жилийн хүнс хоол, малын өвс тэжээлээ яах юм гэдэг асуудалд бодитой авах арга хэмжээгээ ярьж, мэдээлээгүй байна. Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага байна. Ээлжит бус чуулган зарлах өөр нэг том шалтгаан нь эрх баригчид маш олон төсвийн хууль зөрчсөн алхмуудыг хийсэн. Жишээ нь хүүхдийн мөнгийг улс төрийн зорилгоор ашиглаж тавьчихаад  өнөөдөр дахиад ОУВС-гийн нэрийг барьж хүүхдийн мөнгийг олгохгүй байх шийдвэр гаргаж байх шиг байна. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд нэг, хоёр тоглоомыг даах байх л даа. Гэтэл нялх үрсээрээ бид улс төрийн зорилгоор тоглоом тохуурхаж болохгүй.  Хүүхдийн хувь заяагаар тоглодогоо болиоч гэж эрх баригчдаас би шаардаж байна. Улс төрийн зорилго хангах болохоороо хүүхдүүд хайртай болчихдог  зорилго нь хангагдаад дуусахаар  хүүхдэд хайргүй болчихдог байж болохгүй.

Ээлжит бус чуулганаар зөвхөн хүүхдийн мөнгө биш бусад олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр  алт, зэс, нүүрсний үнэ гадаад зах зээл дээр өндөр байна. Энэ орж байгаа бодит ашиг  хаашаа ороод байна вэ. Мөн Оюутолгойн олборлолт, борлуулалтын асуудлаар манай улсын хэмжээнд эрх бүхий байгууллагуудаас  шалгаж тогтоосон мэдээ материал байна уу гэвэл  байхгүй. Бидний авсан мэдээллээр   гурван янзын тайлан гаргадаг гэсэн. 

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шүүх дээр очоод гацсан. 51 хувийн асуудал Английн арбитрийн шүүх дээр гацчихсан. Нэг бол 100 гаруй сая ам.долларын өр төлөх эсвэл үйлдвэрээ өгөх асуудал үүсээд байгааг хэн нь ч өнөөдөр  ярихгүй байна. УИХ-д шийдэх хангалттай олон асуудал байна.  . Цаг хожиж байгаа юм шиг хойшлуулаад бие бие рүүгээ хамаг булхайгаа чихээд, муур хулгана болж тоглох цаг бидэнд байхгүй. Одоо Үндэсний аюулгүй байдлын асуудал, Монгол түмнийхээ эрх ашгийг эхэнд тавьсан шийдвэртэй, зоримог алхам хийхгүй бол энэ улс орон чинь хэцүүднэ шүү гэдгийг зориуд хэлэх шаардлагатай  байна гэлээ.

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа эрүүл мэндийн эсвэл бусад шалтгаангүй бол Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарлаж байсан . Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Угаасаа нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид нэг биш удаа харсан.  Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр энэ Засгийн газарт долоон концессэээс эхлээд ярих зүйл олон байна.   Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Үндсэн хуулинд Ерөнхий сайд нь  огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой гэж заасан байгаа.

- Эрх баригчид Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаандаа багтаана гээд тайлбарлавал яах вэ?

-30 хоногоо хүлээх юм бол  эхний цастайгаа учирна. Эхний цас орно гэдэг манайд маш том дохио санамж. Бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил зогсоно гэсэн үг. Хадлан тариалангийн хураан авалт бусад өвлийн ажлууд зогсоно. Тийм хүртэл нь явуулах шаардлага байгаа юм уу. Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд дотооддоо өөрсдийн асуудлаа шийдээд, дараагийн Ерөнхий сайдаа бүрдүүлээд явах бүрэн боломжтой.  

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан давж заалдах болон анхан шатны шүүхээр яллаа. Одоо УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг үү?

- УИХ дээр олон удаа бид  анхааруулж хэлсэн. Аливаа хувийн өмчид болгоомжтой ханах ёстой. Шүүх, хуулийн байгууллага асуудлыг шалгаж, тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аливаа асуудалд шийдвэр гаргах нь туйлын  буруу юм. УИХ мөрдөн шалгах газар байгууллага биш, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага ч биш. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль санаачлах, боловсруулах, батлах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий иймл  байгууллага. Өнөөдөр өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага чиглэл өгч,асуудлыг  шалгуулан, тогтоолгоод шийдвэрээ гаргасан бол өөр. Гэтэл ямар ч  шалгаж тогтоосон зүйл байхгүй шууд олон түмний сэтгэлзүй дээр тоглолт хийж, шударга улс төрчид болж харагдах бусармаг үйлдэл хийсэн. Энэ нь эргээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шийдвэр гаргасан этгээдүүдэд өөрсдөд нь  хариуцлага тооцох ёстой л доо.

-Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг танай бүлгээс тавьж байна. Асуудлыг цааш албан ёсоор хэрхэн хүргэх вэ? 

-УИХ дахь АН-ын бүлгээс асуудлыг УИХ-ын удирдлагуудад албан бичгээр тавина. Ний нуугүй хэлэхэд цаг хугацаа гэдэг маш хатуу шүүгч байдаг. Бид өнөөдөр сөрөг хүчний хувьд үүргээ гүйцэтгэж байгаа юм.  Бид эрх баригчдад улс орны нөхцөл байдал ямар байгааг анхааруулах үүрэгтэй.Энэ үүргийнхээ дагуу бид  ажлаа хийж байна. Хоёрдугаарт, бид  адилхан сонгогчдоос сонгогдсон төрийн түшээд. Тиймээс өнөөдрийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу л явж байна.

-МАН сөрөг хүчин байхдаа давхар дээлний асуудлыг нэлээд эсэргүүцдэг байсан. Ан-ын зүгээс давхар дээл буюу дэд сайдын асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Бид асуудлыг хэлэлцэх үед нь зохих  шаардлагаа тавина. Угаасаа өнгөрсөн наймдугаар сард шинэ Засгийн газар томилогдож байх үед хэлж л байсан.  

-УИХ-ын гишүүн А.Сүхбат намаасаа гарч  Ардчилсан намд орох өргөдлөө өгсөн гэж үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар А.Сүхбат гишүүнээс ямар нэг өргөдөл авсан зүйл байхгүй. А.Сүхбат гишүүн өмнө нь манай намд байсан. Төв шуудангийн урд талын байранд АН-ын батламжийг гардаж авч байсныг нь би сайн мэднэ.  

-ОУВС-гийн хөтөлбөрийн гурав дахь шатны санхүүжилт удахгүй орж  ирнэ. Гэтэл Засгийн газартай холбоотой асуудлаас үүдэж саадах магадлалтай гэсэн яриа байна.  Хэрэв саатвал манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт орох вэ. Та үүнийг хэрхэн харж байна? 

 -Бодит нөхцөл байдлаа эргээд харах юм бол 800 гаруй тэрбум төгрөгийн концессыг зөвхөн Засгийн газрын гишүүдийн хүрээнд хуваагаад үүнийгээ халхалсан ийм Засгийн газарт гаднаас юу ч өгөөд нэмэргүй. Хүүхдийн мөнгө олгоход 244 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 6 тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамласан. Харин  өөрсдөө 800, 900 тэрбум төгрөгөөр  ашиг сонирхлын зөрчилтэй концессын гэрээ хийж байгаа нь зүй ёсны асуудал биш. Хоёрдугаарт, цалин тэтгэврээ нэмээгүй мөртлөө  сайд нарынхаа зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үнэхээр л ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Монголын төр л юм бол эхлээд өөрсдийн хэрэглээгээ багасгаж нийгмийн хамгааллын бодлогын асуудлаа шийдэх боломжтой байсан.  ОУВС-гийн үе шаттай орж ирж байгаа мөнгөн дүн гайхамшигтай мөнгөн дүн  биш. Манайх  шиг байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй улс валютын сангийн хэдхэн ам.доллараар голоо зогоож амьдрах нь өрөвдөлтэй. Чадваргүй Засгийн газрын хийдэг үйлдэл. Жишээ нь Оюутолгойн олборлолтыг бодитоор шалгаад, хэдэн тонн  зэсийн баяжмал экспортолж, хэдэн ам.доллараар зарж байна вэ. Тэр мөнгө хаашаа орж байна вэ гэдгийг тогтоож чадах юм бол валютын сангаас авч байгаа ам.долларыг арав, хорь  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тайлан тооцоонд оролгүй, гадагш луйвраар урсаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид өнөөдөр гарч байгаа баялагтаа, газар нутагтаа эзэн баймаар байна. Ингэж байж улс орныхоо баялгийн бодит өгөөжийг ард түмэнд өгнө. Оюутолгойд хяналт тавьж чадахгүй байгаа Засгийн газар яаж монголын ирээдүйн хөгжлийг ярих юм бэ. Хөгжлийнхөө боломжийг бусдад булаалгачхаад яаж хөгжлийн тухай ярих юм. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 6700 ам.долларт хүрлээ. Нүүрс сүүлийн гурав дөрвөн жилд өсөөгүйгээр өслөө

 Өнөөдөр 1 тэрбум 300 сая ам.долларын нүүрсний борлуулалт хийгээд байгаа. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Монгол Улсын нийт өр өнгөрсөн жил 22,5 тэрбум ам.долларын өр байсан. Гэтэл өнөөдөр буюу жилийн дараа 24,9 тэрбум ам.долларын өртэй болчихлоо Өр нэмэхгүй гэсэн амлалт хаачсан бэ. Нэг жилийн дотор 2,5 тэрбум ам.долларын өр тавьсан байна. Энэ мөнгөөр юу хийсэн бэ. Юун тэр “Чингис” бонд.  “Чингис” бондоор бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл бондын мөнгийг нэг дахин нугалах хэмжээний өр жилийн дотор тавьчихсан байна. Үүнийгээ нуугаад ил тод хэлэхгүй байгаа юм.  Дээр нь нүүрсний борлуулалтаас орж ирсэн 1 тэрбум ам.доллар хаашаа орсон бэ? Санхүү эдийн засгийнхаа тайланг нуугаад, ил тод гаргахгүй, бүгдийг нууж байгаа. Ийм байдлаар улс орон цааш явахгүй. Тиймээс бид ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардана. Бид бол цөөнхи, бидний шаардлагаар хөдлөх эсэхийг мэдэхгүй. Гэхдээ нөхцөл байдал ямар байгааг ил тод  мэдээлэх нь бидний үүрэг.

-Ардчилсан нам олонх байхдаа Засгийн газраа огцруулсан. Ардын нам мөн энэ замаар явлаа. Энэ талд та бүхний байр суурийг асуумаар байна?

-Ардчилсан намын хувьд шинэчлэлийн ажлаа бодитой амжилттай байгаа. Анх удаа нийт гишүүдээсээ намын даргыг сонгосон. Ардчилсан намыг шинэчлэгдээгүй гэж хэн ч дүгнэлт хэлэхгүй байх. Эрх барьж байгаа намын алдааг Ардчилсан намд тохох гэж байгаа нь зохистой биш. Хоёрдугаарт, Засгийн газар солигдсоноор асуудлаар дүгнэж болохгүй. Тухайн эрх барьж буй нам бодлогоо тогтвортой явуулах нь чухал.  Өнөөдөр Япон, Италид Засгийн газар нь байсхийгээд л солигдож байдаг.Тэглээ гээд муудсан юм алга. Муу ажилласан бол ямар ч Засгийн газар огцрох нь зөв. Тогтвортой байлгана гээд чадамжгүй засгаар яах юм.  Энэ нь улс оронд илүү хохирол авчирна.   Ардчилсан өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байсан жишээ ховор. Харин манай Засгийн газрыг тухайн үеийн сөрөг хүчнүүд огцруулдаг байсан. Нэг үгээр хэлбэл Ардчилсан нам дангаараа хэзээ ч засаглаагүй. 2012-2016 оны Монгол Улсын нийгэм эдийн засгийн бодит дүр зургийг мэдэхийн дээдээр ингэж мэдэх хүмүүс нь өнөөдрийн эрх барьж буй МАН. Гэтэл ингэж сайн мэдэх атлаа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яагаад тэгж дэвшүүлсэн юм.  Гарч ирээд бүгдийг харлуулах байсан юм бол тийм мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлага байсан юм уу. Улс орноор тоглож байгаа юм уу яаж байгаа юм. Өнөөдөр хоёр намыг бүхэлд нь харлуулах гэсэн гуравдагч хүчин байгаа гэдгийг би харж байгаа. Тэдэнд өөрсдийгөө таниулах боломж бүрэн бий. Монгол Улс бол ардчилсан улс. Гараад ир л  дээ. Тэдний орон зай байна.

-Засгийн газрыг огцруулаад дараагийн ээлж хоолондоо орно гэх яриа бий. Засгийн газраа огцруулснаар дараагийнх нь  сайжирсан түүх бий юу?

-Би хэлж мэдэхгүй байна. Эрх барьж буй намын дотоод асуудал байх. Гэхдээ хариуцлага тооцож байгаа нь өөрөө эрүүл байгаагийн шинж.  Дарангуйлалтай улс оронд шүүмжилсэн нэгнийгээ нухчин дардаг. Засгийн газар нь болохгүй байсан ч болж байгаа мэт ажилласаар байдаг. Ардчилалтай улс оронд огцорч л байдаг, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Харин төрийн бодлого, хөгжлийн бодлого нь  тогтвортой байх ёстой.

-Та сая  Засгаа огцруулна гэдэг эрүүл байгаагийн шинж гэлээ. Тэгэхээр МАН эрүүл байна гэсэн үг үү?

-Яагаад эрүүл бус гэж. Өнөөдөр ажиллаж чадахгүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чадаж л байна шүү дээ. Бие биедээ хариуцлага тооцож чадаж байгаа Ардын намыг эрүүл байгаа гэж харж байна.Булхайгаа нуухгүй байна. Аливаа асуудлыг эхлэхдээ маш сайн бодож, долоо хэмжиж нэг огтол гэдгийн адил хандах нь зүйтэй  юм. Гэтэл эрх баригчид анх Засгийн газрыг байгуулахдаа хэт яарсан, шунасан албан тушаал, эрх мэдлийг наймаалцсан асуудал нь эцсийн үр дүнд нь өнөөдөр огцруулахад хүргэлээ. Байгуулсан Засгийн газар нь ажиллаж чадаагүй гэдгийг би биш Монголын ард түмэн дүгнэж байгаа шүү дээ.

Ш.Адъяамаа 

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(120.16.31.45) 2025 оны 03 сарын 13

Танай намын засгийн газар хянасан юм уу? Дубайн гэрээ хэний нам байгуулсан юм? Битгий худлаа хуц. Ариун Хутагт болох гэж ядахын МАНАН арилаасай

1  |  0
mal erdene(202.70.46.214) 2025 оны 03 сарын 13

Chi uuruu yu khiisen mal ve tanai nam tur barikhdaa khyanalt tavisan yum uu bur barifsaand tavia bizdee mal erden er mini chinii tolgoid yu bna us l bna mongolchuud tegj l kharj bna chi zugeer zaigaa tavij ug khulduu mini

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

5000 нас барсан хүний тэтгэвэрийн хулгайч ийм юм ярихаар инээд хүрээд байх юм

1  |  0
Алах юмсан(59.153.113.183) 2025 оны 03 сарын 13

ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ ХҮРЭЛСҮХ.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭ 2 ЯГ АДИЛХАН.ЭНЭ 2 ЯМАР БИЗНЕС ХИЙЖ БАЯЖСАНЫГ ТА НАР ХЭЛДЭЭ.ТӨРӨӨС Л БАЯЖСАН АДАГ ГАР НЬ Л АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ГАЗАР АВЧ БАЙШИН БАРИУЛЖ ХУВААЖ ЭЗЭМШИХ МЭТЭЭР БАЯЖИЖ ХӨЛЖДӨГ.ЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ШОРОНД ХАТААЧИХ ААВЫН ХҮҮ ЭЭЖИЙН ШУДРАГА ОХИН ЭНЭ МОНГОЛД БАЙХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ.БОЛДОГ БОЛ ЗЭРЭГЦҮҮЛЖ БАЙГААД БУУДАХ ЮМСАН ЛУЙВАРЧДЫГ.

1  |  0
Гэсэр(66.181.187.211) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн 27 жилд Монгол Улсыг хөгжүүлнэ гэж попдсон улс төрийн бялуу хуваалцсан нөхдүүд өөрсдөө сайхан баяжсан нь л илт байна. Тэд хөгжүүлэхгүйгээр өөрсдөө идэж уухын дон тусч өөр хоорондоо алалдаж байна. Шоронгийн хэдэн рекитчид л таван толгойн нүүрсэн дээр тоглож байна. Тэд хэнийг оруулах вэ оруулахгүй вэ гэдгийг шийдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар Баттулгыг муулаад байсан Дамбын Хишгээ бас л ийм шалтгаанаар муулж явсан. Биднийг яавал хөгжүүлэхгүй байлгах вэ гэдэг тоглоом л явагдаж байна. 27 жил харлаа шүү дээ. Өөрсдөө л идсээр

1  |  0
иргэн(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

САЙХАНБИЛЭГ , халзан Д .ГАНБОЛД хоёр ДУБАЙДААГҮЙ бол бага чиг гэсэн хянах боломж байсан юм .

1  |  0
зочин(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

АН -н луйварчид ОЮУ ТОЛГОЙГ хянах боломжгүй болгож харьд өгсөн . Эрдэнэтийн 49 хувийг хятад эзний мөнгөөр авах ажлыг халзан Д .Ганболд зохион байгуулсан юм байна лээ ш дээ . М.Энхболдыг урд хөрш гэж доромжилчихоод өөрсдөө эх орноо эд баялагтай . газар нутгаар нь зарчихсан юм байна лээ ш дээ .АН-АХ ынхан ухд хөршийн АРДЫН БАНКАНД нуусан мөнгийг илрүүлж авч ирэх хэрэгтэй

1  |  0
шинэ ногоо(122.201.24.67) 2025 оны 03 сарын 13

С.Эрдэнэ Оюутолгой монголынх биш гэдгээ ойлгоогүй л байна даа. манайх шиг жижигхэн улс худалдаад авч чадахгүйгээс хойш татвараа яхж авах бод КАПИТАЛИСТ НИЙГЭМД бүх юм зарагддаг гэдгийг ойлгох цаг болжээ

1  |  0
Сйхан(202.9.43.204) 2025 оны 03 сарын 13

Түрүүчийн Засгийн газар оюутолгойтой яаж ажиллаж байснаа санах ой санамж их муудаждээ. Ийм л хүний өө сэвийг олж харахдаа гарамгай өөрийн буруу булхайгаа бусадруу чихэж сурсан жудаг муутай эрийн ярилцлага байна.

1  |  0
Эрдэнэ ван боль(103.212.118.216) 2025 оны 03 сарын 13

АН-ын удирдлагууд угаасаа ард түмнийг гэнэн итгэмтгий хуурахад амархан тэнэгүүд гэж боддог. Эд үнэндээ улс эх оронд гай болсноос гавъяа байгуулаагүй. Өнөөдөр бид өмнө байгаагаа л муулаад өөнтөглөөд байгаагаас биш энэ АН-ын толгойнууд дотор асар хүнд гэмт хэрэгтнүүд олон байгаа. Эд өнөөдөр өөрсдийнхөө хэргийг булах гэж цагаан хэрээ болж жүжиглэж явна. Улсаа үймүүлэж засгаа нурааж эх орноо эвгүй байдалд оруулахыг ардчилсан нийгмийн сайн зарчим гэж байгаа энэ удаад эсэргүүцнэ. Эрдэнэбат нийгмийн даатгалын мөнгийг цохиогүй, Таван толгойг үнэгүйдүүлээгүй, Оюу толгойг Дубайдаагүй. Олон юм яринаа

1  |  0
Ялаа эдэл(103.57.92.104) 2025 оны 03 сарын 13

Чи болоод танай нам монголыг хөгжүүлцэн юм уу.хуцдагийнхаас хэдүүлээ ирсэн муу шоронгийн хадаас вэ.чиний байх газар бол уг нь шорон.Өрөнд оруулж хулгай хийж хоосруулж туйлдуулчихаад хуцах эрх та нарт байхгүй.Муу авилгач хулгайч Эрдэнэ гуай ялаа эдлээрэй чи.

1  |  0
рохв(103.57.92.30) 2025 оны 03 сарын 13

наад хуцалт чинь таалагдахгүй байна танай намд хяналт тавих боломж байсан ч бүр дордуулсан байх шүү

1  |  0
007(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

МАН,АН яг адилхан нийлж байгаад ОЮУ ТОЛГОЙГ худалдаж эх орноо хохироосон,бас нийлж байгаад Таван толгойн хамгийн гарц сайтай хэсэг болох Ухаа худаг хуйвалдаж авч ЭНЕРЖИ РЕСУРСийг байгуулсан,бие биенээ худлаа муулж улс төр хийхээ боль ард түмнээ бүгдийг нь САРАНДАВААд итгэдэг малнууд гэж андуурахаа боль

1  |  0
Шударга(202.9.42.238) 2025 оны 03 сарын 13

Энэ гүзээ толгойт өмнөх 4 жилд Оюу толгойд хяналт тогтоож чадаагүй ш дээ. Хийлсэн гүзэээ толгойт улстөржихөөс өөрийгмэдэхгүй, чадахгүй.

1  |  0
Алуурчин(73.221.181.240) 2025 оны 03 сарын 13

Бэлцийсэн муухай хар санаатай, хүн амины хэрэгтэн их тодорч байнаа

1  |  0
зочин(150.129.140.106) 2025 оны 03 сарын 13

АН-ын Засгийн газар Оюу толгой бүү хэл Монгол банк, Улсын төсөвтөө хяналт тавьж чаддагүй байснаас эдийн засаг дампуурсан. Эрдэнэ сайд байх үедээ энэ алдааг засаж байх нь яасан юм. Ам бардан ажил нойл.

1  |  0
Зочин(202.9.41.230) 2025 оны 03 сарын 13

Ээ базардарийн бараан сааралаа гэж С.ЭРДЭНЭ төр толгойлоод улсаа хөгжүүлчихийн гэнээ. Ёстой май чи муу гахай цаг чинь ойртоод л байгаа шүү олон юм гуцаж хугацаагаа наашлуулж өөртөө гай болохындаа. АРДЧИЛАЛ АРДЧИЛСАН НАМЫГ БОЛДОГСОН БОЛ БИРДИЙН ХООЛОЙГООР ЧИХЭЖ ОРУУЛААД ДАЛАН ДАВХАРТ БУЛЧИХ ЮМСАН

1  |  0
СӨ(66.181.165.246) 2025 оны 03 сарын 13

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИЙРАЙ ГЭДЭГГҮЙ ЮМ ГЭСЭН. МАНАЙ ЭНЭ ХЭДЭН АН-ЫН АВАРГУУД ҮҮНИЙГ ҮГҮЙСГЭЖ ЧАДАЖ БНА. ОЮУТОЛГОЙ НОХОЙН ЗАМААР ОРУУЛЖ, ХЯНАЛТГҮЙ БОЛГОСОН ГАРУУД ЭД ӨӨРСДӨӨ ШҮҮ ДЭЭ.

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Энэ луйварчин ийм шударга зүйл ярихаар бүүр инээд ч хүрэх шиг, АН улс орон , эдийн засгийг яаж сүйтгэснийг бүх дэлхий мэдэж байгаа шүү

1  |  0
asa(202.131.248.213) 2025 оны 03 сарын 13

zasagiin gazar hurdan baiguulagdaj asuudaluudig hurdan shiideh heregtei

1  |  0
Ууганаа)(158.69.83.25) 2025 оны 03 сарын 13

Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Нэг үгээр МАНАН-гүй бол улс минь хөгжих гээд байгаа юм ш дээ.

1  |  0
Энхтөр)(79.137.67.116) 2025 оны 03 сарын 13

МАН 2020 онд гарахын тулд зөв голдиролдоо орох хэрэгтэй. Түүний тулд Хүрэлсүх-р удирдуулан явах хэрэгтэй. Нийгэм өөрөө зөв удирдагч, зөв төрийг хүсээд байна шүүдээ

1  |  0
Od(43.242.243.141) 2025 оны 03 сарын 13

Tanai nam deerdeh jill baihgyu adilhan l luibarshinguud uls orniig samragsh baliar Jail.ard tumnii amldal ogt deerdehgyu harin Ta nar l bayajaad baidag.

1  |  0
zochin(24.1.124.58) 2025 оны 03 сарын 13

idseer baugaad gedes chuny xagarlaa luivarchin

1  |  0
taa(103.26.193.131) 2025 оны 03 сарын 13

EDIIN ZASAG UUL UURHAINHAN YAG ONOJ PROGNOZOO GARGAJ CHADDAGGUI TAAMAGLAJ GARGADAG YUM BLOOMBERGTV EER GADAAD DOTOODIIN GELTGUI HARAAD BAIGAARAI

1  |  0
иргэн(27.123.214.84) 2025 оны 03 сарын 13

Танай намын ЗАСГИЙН ГАЗАР Дубхйн гэрээнд гарын үсэг зурж өгөөд ийм байдалд оруулаа биз дээ луйварчид аа .Дубайн гэрээнд гарын үсэг зурж өгөөд авсан хахуулийнхаа хэмжээг шударгаар зарлаарай . ЭРДЭНЭТИЙН. 49 хувийг мөн л төр ард түмнээс луйвардсан мөнгөөр авсан .

1  |  0
?(202.9.40.30) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ Эрдэнэтийн 49%-ийг ёстой мэдэхгүй гээд гуцаад байсан чинь дараа нь дарвайчихаад л хувийн өмчид халдав энээ тэрээ болоод л гуцаж байдаг байгаа.ИХ ХУРАЛ ДЭЭР дарваганаж байгаад л хувийн сургуульд мөнгө өгөх хэрэгтэй улсын мөнгийг өгдөг болгосон тэрийгээ болиулаарай чи. Багш нараа бидэнд олгогдох ёстой цалинг хаахад их үүрэг гүйцэтгэсэн хөсрий өгөр бол энэ С.Эрдэнэ шүү дээ. Үхэж далд ормор муу дарваан С.Эрдэнэ

1  |  0
С.Эрдэнэ(202.21.125.2) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэд юунд нь итгэхэв дээ, ичих, айхыг үл мартсан луйварчин, чи тэр сайд хийж байхдаа идэж, ууж өөрийгөө л гийгүүлсэн байх, үхэж далд ормор доо, яаж ингэж ярьж чадаж байнаа ...

1  |  0
Close menu