Ц.Бат-Энх: МАН Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

 МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх УЗ-ийн хурлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Энэ сарын 25-нд Бага хурлаа хуралдуулахаар тогтлоо. Бага хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан. Хууль заасан хугацаанд 30 хоногийн дотор Засгийн газраа байгуулах ёстой. Үүнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа.

Удирдах зөвлөлийн хуралд 30 гишүүн бүгд оролцсон. Нийгэмд манай намын УИХ-ын 65 гишүүнийг хоёр хуваагдуулж харагдуулахыг хүсч буй хэсэг байна. Гэвч өнөөдрийн хурал эв нэгдэлтэй, бие биенээ ойлголцсон хурал болсон. Үл ойлголцсон асуудлаа ярилцсан, эв нэгдэлтэй хурал болсон гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ.

Мөн шинэ Ерөнхий сайдын тухайд, “Манай намын дүрэмд “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалт байдагаас Ерөнхий сайд намын дарга байх ёстой гэсэн заалт байхгүй. Бага хурлаар Их хурлын товыг зарлана. Түүнээс хойш 45 хоногийн хугацаанд намын даргын асуудал яригдана” гэлээ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхжин(192.71.244.33) 2017 оны 09 сарын 13

Мэрэгчдийн засгийн газрыг унагаж чадсан эрчээрээ шударга гишүүдээс хүн сонгогдоосоо. МАНАН-ийн үлдэгдлүүдийг дахин төрд гарах вий гэхээс л айж байна.

0  |  0
Банхар(46.108.39.70) 2017 оны 09 сарын 13

Ирэх 2 жилд Монголчуудын амьдрал улам дордох уу сэхэх үү гэдэг сонголтын МАН-ын бага хуралаад шийдэгдэхнээ. Ми овогтын хотын фракц, ЭМ СИ ЭС компанийн фракцуудаас хүн битгий гараасай. Хүрэлсүх. Ж.Энхбаяр нарын элдэв хамааралгүй лидерүүдээ гаргах хэрэгтэй.

0  |  0
Nomt(185.123.101.68) 2017 оны 09 сарын 13

Саяны огцордог засаг бол үнэхээр мэргэжлийн биш мэрэгчдийн засгийн газар байсан. Засгийг буулгасанд МАН-ын шударга гишүүдэд талархаж байна. Одоо сонгогдох хүн нь харин зөв хүн байж жинхэнэ Мэргэжлийн засгийн газрыг байгуулж улс орноо хөгжүүлээсэй.

0  |  0
Мэргэн(46.246.93.91) 2017 оны 09 сарын 13

МАН-ын дараагийн дарга нам доторх бүлэглэл, хариуцлага ес зүйн доголдолтой гишүүддээ хатуу хариуцлага тооцож чадах хүнийг сонгож байж нийгмийн энэ муу муухай арилна. Хүрэлсүх Ж.Энхбаяр зэрэг шударга гишүүдэд одоо л боломж гарч байна.

0  |  0
Зочин(139.162.1.214) 2017 оны 09 сарын 13

МАН-аас дараагийн Е/сайдад маш зөв хүн сонгогдож байж амлалтаа биелүүлж улсаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. 20 он тун ойрхон байгааг санаж зөв сонголт хийх байх гэж найдаж байна.

0  |  0
Зочин(139.59.18.122) 2017 оны 09 сарын 13

МАН-ын энэ хуралаар МАН дотор үлдсэн Миеэ, Бямбацогт гэх мэт МАНАН-ын үлдэгдлээсээ салах хэрэгтэй. Тэгэж байж одоогын МАН хуучны хүчирхэг МАН болно

0  |  0
Билгүүн(103.75.118.121) 2017 оны 09 сарын 13

МАН шинэчлэгдэх цаг нь яалтчгүй болсон байх. Одоо Ж.Энхбаяр, Хүрэлсүх зэрэг фракц, бүлэглэлд хамаардаггүй эх оронч гишүүдээ сонгох хэрэгтэй.

0  |  0
Нэргүй(151.236.20.32) 2017 оны 09 сарын 13

Одоо томилогдох МАН-ын даргаас их зүйл хамаарна даа. Элдэв фракц бүлэглэлд хамаардаггүй шударга, эх оронч залуусаасаа сонгох хэрэгтэй. Тэгэж байж МАН цэвэрлэгдэж улс хөгжинө.

0  |  0
Зочин(139.162.56.70) 2017 оны 09 сарын 13

Энэ удаагын МАН-ын хурал улс төрийн маш чухал ач холбогдолтой харагдаж байна. Дараагын засгийн газрын тэргүүнээр Миеэгийн хотын фракц, ЭМ СИ ЭС компанийн фракц гээд бизнес улс төр дамнасан бүлэглэлүүдээсээ л гаргаж болохгүй. Тэгэж МАНАН гэдэг зүйл алга болох учиртай.

0  |  0
aimshig(182.160.33.239) 2017 оны 09 сарын 13

MAN d uur ayataihan nudend dulaahan bolovsroltoi hun baihaa bolio yu da ene hen geech be

0  |  0
Зочин (202.21.106.124) 2017 оны 09 сарын 13

Энэ одоо хэн бэ? Цочлоо ш дээ.

0  |  0
Top