Галыг бүрэн унтраалаа

2017 оны 09 сарын 14

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллан 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол 13:10 цагт бүрэн унтраалаа.  

Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын  хамтарсан үзлэг шалгалтын дараа тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top