Эзэн нь Монгол, ажилчид нь Монгол, хэрэглэгчид нь Монгол

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Тавилга үйлдвэрлэгч үндэсний брэнд Kitchen All "Хүүхэд бүрт сурагчийн ширээ", нэртэй ээлжит аянаа эхлүүлжээ. Тус аяны өмнө “Монголын үрс маш олон болох болтугай” гэсэн уриатай "4 сая Монгол” аяныг өрнүүлж байсан билээ. Санаачилсан ажил, хэрэгжүүлсэн аян болгон нь хүүхдийн төлөө, хүний төлөө чиглэсэн байдаг нь Kitchen All брэндийн мөн чанарыг тодорхойлж  байгаа юм.

. “Монгол хүн бүр эрүүл байг”

Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг эх оронч үзэлтэй байхын нэр юм. Энэ утгаараа  Kitchen All брэнд тавилга үйлдвэрлэлийнхээ чанарт хүний эрүүл мэндэд тустай байхаар тусгасан байдаг. Өдгөө Монголд хаана, хэзээ, ямар стандартаар үйлдвэрлэгдсэн эсэх нь мэдэгдэхгүй хавтангаар хийгдсэн тавилгууд хаа сайгүй зарагдаж байна. Хамгийн аймшигтай нь тэрхүү хавтангуудын цавуунд  формальдегид буюу шоргоолжны хүчил байх ёстой хэмжээнээс их агуулагддаг байна.

Формалдегид агаарт их хэмжээгээр ууршвал хамрын хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна. Манай улсад одоогоор гэр ахуйн тавилгын стандарт гэж алга. Уг нь олон улсад мөрддөг Е1 стандарт ашиглах ёстойг мэргэжилтүүд зөвлөдөг. Тэгвэл Kitchen All  брэнд тавилгын түүхий эдэд тавигддаг Олон Улсын стандартыг ягштал мөрддөг байна

KitchenAll - Үндэсний тавилга үйлдвэрлэгч-н зураг.

Kitchen All-ын давуу тал:

  • Хавтан түүхий эд: Тавилгандаа олон улсын стандартыг хангасан Е1 зэрэглэлийн зориулалтын хавтанг ашигладаг. Энэ хавтан нь цавуулгийн хэмжээ бага, Европ стандартаар хийгдсэн тул хүний биед хор нөлөөгүй, дээд зэрэглэлийн чанартай, гал тогооны тавилгын зориулалттай түүхий эд юм. Ашиглаж буй дундаж нягтралтай үртсэн MDF хавтан нь маш нарийн ширхэгүүдээс бүтдэг учир ердийн хавтангаас илүү чанартай.
  • Бүх тавилгандаа дэлхийд №1 Герман улсын Henkel брэндийн цавууг ашигладаг. Энэ цавуу нь халуун хүйтнийг тэсвэрлэх чадвар маш сайн, ус чийгний өндөр хамгаалалттай, наасан хуулга нь физик нөлөөгүйгээр өөрөө хууларч унахгүй, хүний эрүүл мэндэд ямар нэг хор нөлөөгүй
  • Хөдлөх эд ангийн тоноглол: DTC брэндийн тайвшруулагчтай нугас, зам бусад тоноглолуудыг ашигладаг. хэрэглэгчийн хүсэлтээр Австрийн алдарт BLUM брэндийн тоноглолыг суурилуулдаг. Blum брэнд нь 50 гаруй жилийн түүхтэй, хөдлөх эд ангийн тоноглолоороо дэлхийд тэргүүлэгч брэнд юм.
  • Нэмэлт тоноглол: HiGold брэндийн төмөр тоноглолыг ашигладаг. Танай тавилгын зохион байгуулалттай харагдуулж, хэрэглээг хялбаршуулдгаараа энэ тоноглол онцлогтой
  • Бариул: Тавилгын харагдах байдал, загвар дизайнд гол үүрэг гүйцэтгэгч бүрдлийн нэг нь бариул юм. Чанартай тансаг, эдэлгээ сайтай Formae, Bosetti-Marella, Citterio брэндийн бариулнуудаас та тавилгандаа тохируулан сонгох боломжтой.

 

 

 227 МОНГОЛ ХҮН "Kitchen All"-ыг бүтээж байна

Kitchen All брэндийг монголчуудынхаа хэрэглээнд гаргахын тулд 227 МОНГОЛ ХҮН сэтгэл зүрх, хүч чадлаа нэгтгэн ажиллаж байна. Тус брэндийн тавилгын үйлдвэр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Австри, Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автоматжсанаараа бусад тавилгын үйлдвэрүүдээс онцлогтой. Бүрэн автоматжсан гэдэг нь гар ажиллагаа багатай, тавилга үйлдвэрлэлийн бүх шатанд хамгийн сүүлийн үеийн технологиуд суурилагдсан гэж ойлгох болох нь ээ.

 

Тавилга үйлдвэрлэгч үндэсний брэндүүдээс Kitchen All брэнд чанар стандарт, загвар хийцээрээ тэргүүлж ирсэн. Түүнээс гадна тус брэнд Монгол эзэнтэй, Монгол ажилчидтай, Монгол хэрэглэгчидтэй, Цэвэр Монгол гэдгээрээ бусдаасаа онцгойрно. Эх орондоо дэлхийн стандартад нийцсэн тавилгын брэндийг үйлдвэрлэж байгаа Kitchen All-ын хамт олонд ажлын амжилт хүсье.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одгэрэл(202.179.25.136) 2017 оны 09 сарын 14

Үнэтэйн биш үү? Би захиалах гээд адилхан тавилгууд арай өөр үнэтэй байхар нь Шинэ хийцэд өгсөн маш сайхан хийж өгсөн. Захиалга өгсөнөөс хойш сар болж байж гарах нь л жахан тийм бнлээ. Захилаган даа дарагдсан байдаг бхоо.

0  |  0
иргэн(202.9.42.48) 2017 оны 09 сарын 14

Би үргэлж эднийд захиалга өгдөг. Гал тогооны иж бүрдэлдээ сэтгэл хангалуун. Маш их амжилт хүсье.

0  |  0
Top