Ерөнхийлөгч Х.Баттулга “Балдорж” сангийн тэргүүн байрын шагналыг гардуулан өгөв

2017 оны 09 сарын 14

“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм.

"Балдорж" шагналын тэргүүн байрын эзний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлалтай. Сэтгүүлч  Б.Энхмартын шагналыг уламжлал ёсоор   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, тэргүүн шагналын эзэн боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.67) 2017 оны 09 сарын 13

УЛС ОРОН ЧИНЬ СҮЙРЛЫН ИРМЭГТ БАЙХАД АРАЙ Ч ДЭЭ .

0  |  0
туул(202.9.40.131) 2017 оны 09 сарын 13

балдорж гэж кивигийн намуунагийн дээрни ухаан алдж таалал тугссэн гээд хумуус ырихийн унэн юмуу

0  |  0
Saraa(150.129.141.165) 2017 оны 09 сарын 13

Erunhuulugshuu oor hiih ajil alga uu.hejee ard tumendee amlaj garsnaa bueluuleh gej baina dAA.OPOO TEGL.

0  |  0
Top