ГХ-ны харилцааны Дэд сайд Канад улсаас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав

2017 оны 09 сарын 14

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спролыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа тэлэх өргөн боломж байгааг дурдаад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Дэвид Спрол Канад Улс Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр улсын харилцааг олон салбарт хөгжүүлэхийг төлөө ажиллахаа илэрхийлэв.

Ноён Дэвид Спрол өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын  Элчин сайдаар ажиллаж байсан. Тэрбээр улс төрч, хуульч мэргэжилтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (59.153.114.189) 2017 оны 09 сарын 14

НЭГ ИЙМЭРХҮҮ ЗОЧИН ХҮЛЭЭЖ АВДАГ ДЭД САЙДУУД ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМБЭЭ . . , ХООЛНЫ ХООСОН САВ , БООВНЫ БҮЛЭЭН ТУЛАМ

0  |  0
Zochin(150.129.140.176) 2017 оны 09 сарын 13

Muuhai huduunii tsaraitai huuhen.

0  |  0
Top