“Ранетки”-ийн охиныг продюсер нь жирэмсэн болгожээ

“Ранетки” хамтлагийн өхөөрдөм хөөрхөн охин Наталья Щелковаг продюсер Сергей Мельниченко нь жирэмсэн болгожээ. Үүнийг сонссон фенүүд нь тун их сандарсан гэнэ. Гэтэл ингэх хэрэггүй байж. С.Мельниченко охидуудын толгой эргүүлчихээд яваад өгдөг эр биш, харин ч халамжтай сайн эр юм байна. Дуучин өөрөө ингэж хэлжээ. Тэд амьдралаа холбохоор нэгэнт шийдсэн гэнэ. Үүний дараа хосуудын анхны хүүхэд хүү байх уу охин уу гэдэг асуудал фэнүүдийн санааг зовоож эхэлсэн. Харин хосууд үүнд огтхон ч санаа зовохгүй байгаа бөгөөд хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулахгүй байхаар шийдсэн байна. Одоо Наталья ажлаа хийгээд урьдынхаараа цоглог хэвээр амьдарч байгаа бол Сергей аж жаргалын долдугаар түвшинд очсон хүн шиг л байгаа аж.     

 

С.Төгөлдөр

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Z [ 172.56.42.117 ]      |     9-р сарын 13 -нд, 20:37 минутанд

Bitgii huts.