Ахмадуудын хөнгөлөлтийг ашиглан 61 сая ам.доллар завшжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Америкийн эрүүл мэндийн байгууллага “Maxim Healthcare” ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтөөр  эмчлүүлэх эрхийг ашиглан 61 сая ам.доллар улсын төсвөөс авсан байжээ. 

Тус улсын иргэн Ричард Уэст Вьетнамын дайнд оролцож явсан бөгөөд эмнэлэгт шүдээ үзүүлэхээр очиход “Ахмад дайчдад олгодог  хөнгөлөлтийн карт дууссан учраас мөнгөө төлөх хэрэгтэй” гэсэн байна.  Үүнээс үүдэн Ричард Уэст ахмад дайчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй  үйлчлэх тухай журам, компанийн үйл ажиллагааг  судалсан байна. Тус компани хөнгөлөлтийн эрхтэй хүмүүст шалтаг тоочин, бэлэн мөнгөөр тусламж үзүүлж, харин улсын төсвөөс хөнгөлөлттэй үйлчилсэн хэмээн мөнгө авдаг байжээ.  Үүнийг илрүүлснийх нь төлөө Америкийн засгийн газраас Ричард Уэстийг 15.4 сая ам.доллараар шагнажээ. Харин тус компанийг ахмад дайчдын хороонд 20 сая ам.доллар, үйлчлүүлэгчиддээ 121 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр шүүхийн шийдвэр гарсан аж.

Америкийн эрүүл мэндийн тогтолцоонд ахмад дайчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуу иргэдэд хөнгөлөлттэйгээр үйлчлэх ёстой бөгөөд үүний төлөө улсаас эмнэлгүүдэд мөнгө олгодог аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Магадгүй(124.158.90.25) 2017 оны 09 сарын 14

Энэ асуудал улс улсад байдаг л асуудал. Манайд ч гэсэн, тухайлбал С. Эрдэний ахмадын сувьлалыг ахмадуудын хөнгөлөлтөөс багагүй мөнгө цохидог гэж учир мэдэх хүмүүс ярьцгаадаг юм билээ. Хэн мэдлээ.

0  |  0
Irged ,halamjiinhan (202.9.42.144) 2017 оны 09 сарын 14

S.Erdene gishyyn said baihdaa iim luivar hiisen gej UIH ion chuulgan deer J.Enhbayr gishyyn durdaj bsan Unen bhaa. Yu gevel manai aav aajiig halamjiin tasag deerees devtree avahad ni suvilald amraav gej temdeglesen bsan ba lee. Bas ood bologsdiin tetgevriig yrgeljlyylen avdag ni barigdaad tag chig bolloo. . Odoo bolicgoo. .

0  |  0
Ардчилалын буяан гэж(202.9.41.230) 2017 оны 09 сарын 14

КККК НӨГӨӨ АРДЧИЛАЛ ГЭГЧ ЧИН НЬ Л ЭНЭ БАЙХГҮЙ ЮУ? ГЭДЭС НЬ ӨЛСГӨЛӨН ХУВЦАС НЬ УРАНХАЙ НҮЦГЭН БАЙЖ АРДЧИЛАЛ АРДЧИЛАЛ ГЭЖ БАХИРААД БАХИРСНЫГАА ДАГАЖ БАХИРДАГ МОНГОЛЧУУД БИД ЯАНАДАА

0  |  0
Top