”МАНАН” бүлэглэл 2012-2016 онд Монголын төрөөр тоглочихсон

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй  цаг үеийн  зарим асуудлаар ярилцлаа. 

-Эрх баригч нам Засгийн газраа огцруулсан энэ үйл явцыг та хэрхэн харж байна. Олон нийтийн зүгээс өмнөх Засгийн газрыг мэргэжлийн Засгийг бүрдүүлж чадаагүй гэж үзэж шүүмжилж байгаа. Дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдэнэ гэж та харж байна вэ?

-Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр миний бие эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй ч гэсэн  “Өдрийн сонин”-д өөрийнхөө байр суурийг тодорхой хэлж байсан. Нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл нь УИХ-ыг хагалсан гэж би харж байгаа. Засгийн газрыг огцруулсан гурван үндэслэл нь  Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн шалтгаан үнэндээ огт байгаагүй. Үүнийг би хэвлэлээр ч хэлж байсан.Жишээлбэл, хүүхдүүдэд мөнгө өгөөгүй гээд байгаа. 76 гишүүд дотор хүүхдэд хайргүй гишүүн нэг ч байгаагүй. Мөнгө нь байхгүй юм чинь. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэдэг гэдэг шалтгаан нь Засгийн газарт ямар хамаатай юм. Намын дотоод асуудал  шүү дээ. Ер нь заавал ялах албатай ч биш. Аливаа сонгууль болоод өрсөлдөөнд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. Энэ нь Засгийн газарт хариуцлага тооцох шалтгаан биш.

-Өнгөрсөн хугацаанд ажилласан Мэргэжлийн Засгийн газарт та ямар дүн  өгөх вэ. Тэд юун дээр алдав?

-Засгийн газрыг сайн ажилласан уу, муу ажилласан уу гэж ерөнхийд нь харвал хангалттай сайн ажиллаагүй. Хатуухан хэлэхэд үүнийг маш олон үндэслэлээр баталж болно. Тухайлбал, 60 тэрбумын асуудал огцруулах шалтгаануудын нэг нь. Манай энэ 65 чинь бүгдээрээ хамаатан садан, үр хүүхэд, найз нөхдөө, сонгуульд нь ажилласан ажлын багаа энд тэнд ажилд оруулчихсан. Үүнийгээ огцруулах үндэслэлд оруулбал чи тэгсэн, би ингэсэн гэсэн бие бие рүүгээ чихсэн асуудал үүсэх байсан. Тиймээс 60 тэрбумын асуудлыг Засгийн  газрын огцруулах үндэслэлд оруулаагүй. Мөн дэд сайдуудыг цомотгож болох байсан. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулъя гээд дэд сайдуудын цомтгоё гэдэг асуудлыг тавьж сөрөг хүчнээ сонсож хамтдаа өргөн барих ёстой байсан. Түүхэндээ МАН 65-уулаа байж өөрөө өөрсдийнхөө намд хариуцлага тооцож байгаагаа "гоё" гэж яривал утгагүй. Жишээ нь  эхнэр, нөхөр хоёрын эхнэр нь шударга, нөхөр шударга бус байлаа гэхэд нэг гэр бүл  л гэж ярьдаг. Түүнтэй адил нам бол нам. Тэдний  мөрийн хөтөлбөр, зорилго, амлалтаа биелүүлсэн эсэхийг ард түмэн дүгнэдэг болохоос өнөөдрийнх шиг энэ 33 нь шударга уу,  33 нь шударга бус уу гэж ярихгүй. Мэдээж хувь хүнтэй нь яривал өөр асуудал. Шинээр бүрдэх Засгийн газар өөрсдийнхөн тэмцлийн үр дүнгээр л харагдах  байх. Хэн булчинтай байна, түүний хүн л гарах байх. 

-Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Гэвч МАН хуулийн заалт гэхээсээ илүүтэй намын дотоод дүрмээрээ явах дүр зураглал байна л даа? 

-Ман Засгийн газраа даруй байгуулах ёстой. Талцаж хуваагдалгүйгээр улсаа л бодъё л доо. Тавантолгойгоос болж нэлээд хэрүүл болж байна. Нийслэлд шүлхий ороод ирлээ. Сургууль цэцэрлэгийн халаалт гээд шил дарсан олон асуудал байна. Энэ өвөл эрчим хүчний том доголдол гарах эрсдэл өндөр байна. Тийм учраас миний зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм. 

 -Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих төвшинд хүрэлцэхгүй байгаа асуудлыг дэмжиж байгаагаа та илэрхийлж,төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах асуудлаар  санал хүргүүлсэн.  Мөн багш нарын төлөөлөлтэй уулзсан гэсэн? 

  -Багш нар надтай уулзаад 1,6 сая төгрөгийн цалин авмаар байна гэж ярилаа. Яагаад гэсэн чинь  500 мянган төгрөгийн зээл төлдөг, хувцас, хоол ундны мөнгө гээд тооцохоор 1,6 сая төгрөг таарна гэж ярьж байгаа юм. Би хэлсэн, Монголбанк мөнгө хэвлээд, цалин нэмж болно. Гэхдээ энэ нь эргээд инфляц өсөхөд нөлөөлнө. Та нар нэг талхаа 5000 төгрөг, 40, 50 мянган төгрөгөөр нэг кг мах авдаг болно. Ингэхээр одоогийн авч байгаа цалингаа амьдралдаа хүргэж чадахгүй байгаатай  адилхан л асуудалтай тулгарна. Нөхцөл байдлаа сайн судлаад ярилцъя гэж хэлсэн. Би хувьдаа багш нарын цаана улс төрийн ямар нэгэн турхиралт  байна гэж харж байгаа. Тэдэнтэй ойлголцоод  ярих гэхээр эсэргүүцээд, “Яг одоо өг. Та нарыг хулгай хийдгийг мэднэ” гэх мэтийн зүйл ярьж байна лээ. өнөөдөр хаа хаанаа бухимдалтай, хямралтай байгаа ч гэсэн бид Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, төр засгийн тогтвортой байдал бол нэг номерын шаардлага юм. Энэ шаардлагын дагуу Засгийн газраа хурдан бүрдүүлээсэй гэж би хүсч байна.

-Олон улсын валютын сангийн гурав дахь хэлэлцээр болох гэж байна. Гэтэл Засгийн газар нь огцорсон гэдэг шалтгаанаар дээрх санхүүжилтийг  оруулах эсэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэх мэдээлэл байна л даа.  Танд энэ талаар нэмэлт мэдээлэл байна уу? 

-2012-2016 онд "МАНАН" бүлэглэл Монголын төрөөр тоглоод хаячихсан. Доллар15жилийн хугацаанд 1000-хан төгрөгөөр өсч байсан. Одоогийнх шиг хэдэн мянган төгрөгөөр огцом өсч байгаагүй. Яагаад өссөн бэ гэхээр нөгөө нөхдүүд замбараагүй мөнгө үйлдвэрлээд зах зээл дээр байгаа бүх долларыг хамаад авчихсан. Монголд долларын хомсдлыг арилгах хоёр арга байна. Нэг нь зээлээр зохицуулах, нөгөөх нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын хувьд зэс, нүүрсний үнэ өссөн нэлээд нааштай үр дүн харагдаж байна. Гэвч нэг сард 120 сая доллар , таван сард 500 сая доллар буюу нийтдээ 620 сая доллар  төлөх ёстой байсан. Үүнийг Монголынхоо зах зээлээс шууд босгоё гэхээр боломжгүй. Ингэхийн тулд ОУВС-д хамрагдаж 3 тэрбум долларыг авах шаардлага үүссэн. Хоёрдугаарт,  гарын үсэг зурсан гишүүд  ОУВС-г хөөж гарга, хөрөнгө оруулагчдын мөнгийг Монголын банкаар дамжуул зэрэг  популист зүйл их ярьсан. Валютын санг  бид хүсээд оруулж ирээгүй шдээ. ОУВС нь ч  манайд өөрсдөө орж ирээгүй.Бид өрөнд орчихоод байгаа. Хятадаас зээл авъя гэхээр 7-10 хувийн хүү санал болгодог. Бид  сөрөг хүчин, эерэг хүчин гэдгээс үл хамаарч  гадаад бодлого, эдийн засгийн бодлого нэгдмэл байгааг гаднынханд харуулах ёстой. Гэтэл одоо Засгийн газар огцорч, эдийн засаг хямралтай байгаа үед улс орнууд нэг л зүйлийг хүссэн биз дээ. Энэ нь өгсөн мөнгөө яаж буцааж  авах вэ гэж бодож эхэлнэ. Тиймээс ОУВС  жижиг банкуудад үнэлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл,  Монголд өнөөдөр валютын нөөц байна уу, арилжааны банкуудад нь суурь мөнгө байна уу гэдгийг нь  л шалгаж байгаа учиртай. 

-Засгийн газрыг огцруулах үндэслэлийн нэгд 800 тэрбумын концессын гэрээг оруулсан байдаг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хулгайч хүмүүсийг олоход амархан. Нэг нөхөр өөрийнхөө мөнгөөр байшин барьж болно. Эрчим хүчний тухай хуульд дэд станцыг улс заавал өөртөө авна гэсэн хуультай. Нөгөөдүүл нь дэд станц барьсан уу гэвэл барьсан. Өмнө нь  УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд 1 тэрбум, 2 тэрбум төгрөгийн бололцоог гишүүдэд олгодог байсан. Гэхдээ би 2012 онд үүнийг аваагүй. Яагаад гэвэл би  жагсаалтаар орж ирсэн учраас надад өгөөгүй. Энэ нь 27 жил уламжлагдаад ирсэн. Гишүүд тэр мөнгөөрөө тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам засах асуудлыг шийддэг. Мөн 10-20 хувийг нь дараагийн сонгуульдаа зарцуулдаг. Гэтэл энэ мөнгө нь 2016 онд концесс нэрээр байхгүй болчихсон. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Konrad Barsony(154.16.105.190) 2023 оны 08 сарын 22

I saw an opportunity to invest in cryptocurrency about two months ago and I took my chance. I contacted a broker who I saw videos on youtube and I invested a huge sum of money around £665,211 which was deposited using Bitcoin with hopes to gain massive returns on my investment. I kept tracking my portfolio and it was increasing daily on the website. It made me excited and confident. Fast forward to 30 Days after, which was supposed to be my payout date, I tried to make a withdrawal as I needed money to foot my bills and buy my new house, but the broker insisted that I continue to invest or wil

0  |  0

willams(103.10.197.130) 2017 оны 11 сарын 17

Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу? эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэг санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн, Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД

0  |  0
willams(103.10.197.194) 2017 оны 11 сарын 17

SARAH WILLIAMS(197.210.44.95) 2017 оны 10 сарын 10

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэ

Mrs Lee.(105.112.39.43) 2017 оны 09 сарын 21

Сайн байцгаана уу. Надаас зээл авах талаар хүн бүр энд байна уу? Би энэ форумд зөвөөр гэрчилсэн өөр өөр зээлийн зээлдүүлэгчдээс хэд хэдэн удаа шалгаруулсаны дараа би үнэн бодитоор болон хэрэглэсэн гэрчлэлийг бодож байсан боловч тэд хэзээ ч зээл өгч байгаагүй гэж бодсон. Би бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл хэрэгтэй байсан бөгөөд зээлдүүлэгч нарт зээл өгч амжаагүй хэд хэдэн зээлдүүлэгчдээс зээл авч байсан. Миний найз намайг Ноёнтод танилцуулах хүртлээ Хэн надад туслахыг амласан бөгөөд ямар ч сааталгүйгээр амласан амлалтаа биелүүлсэн юм. Ноёнтой уулзах хүртлээ найдвартай зээлдүүлэгчид одоо хүртэ

0  |  0
зочин (150.129.141.247) 2017 оны 09 сарын 16

Үндсэн хууль дараахь өөрчлөлтүүдийг хийх 1.Сонгууль өгдөггүй иргэдийг торгодог болгох 2. Монгол оронд баг бүрд байгаа намуудын үүрийг татан буулгах 3. Намуудад төрөөс олгодог мөнгийг зогсоох 4. УИХ гишүүд давхар сайд болдогийг зогсоох 5. Монгол улсын өргүй болгох тогтолцоог хийх 6. Их хуралд нэг хүн 2 -оос сонгогддоггүй болгох 7. Монгол улсад 5 хоттой болгох 8. Сумдыг татан буулгаж баг болгох 9. Ашигт малтмалын орлого монгол банкаар дамждаг болгох

0  |  0
Мөнх(107.77.241.6) 2017 оны 09 сарын 16

Тулга тойрсон хов жив шиг ярианаас төрийн хүний холч бодлогыг илүү гаргаж яримаар байна. Тулгарсан асуудал бэрхшээлийг тоочиж суух биш, шийдвэрлэх гарцыг олсон шийдвэртэй ажил хэрэгч яриа чухал. Толгойгоо сайн ажиллуулж ажлаа сайн хий дарга нараа!!!!!

0  |  0
ЗОЧИН (103.57.94.58) 2017 оны 09 сарын 16

ЭХИЙ НЬ ЭЦЭЭХГҮЙ , ТУГАЛЫ НЬ ТУРААХГҮЙ ХАНДЛАГААР ХАМААТАН , ТАНИЛДАА БЯЛУУНААСАА ХҮРТЭЭХ УЛАМЖЛАЛААРАА ДЭД САЙД ГЭДЭГ САЛШГҮЙ ОРОН ТООНЫ ИЛҮҮДЛИЙГ ХАДГАЛДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ - БААСАНХҮҮ ЗӨВ ХЭЛСЭН

0  |  0
уншигч(49.0.216.137) 2017 оны 09 сарын 16

монголын тулгамдсан асуудал бол төрөө цэвэрлэж авах, гадаадын өрнөөс салах явдал мөн. үүнийг хийж чадах хүн бол н.энхбаяр.

0  |  0
Би(103.57.92.229) 2017 оны 09 сарын 15

Хоер нvvртэй худалч бaастайхvv.ярих хийх нь холын хол зерvvтэй муу жогорхой

0  |  0
irgen(182.160.3.18) 2017 оны 09 сарын 15

unen ugend hulgaich nariin durgui hurnee gej hulgaichidl luiwarchidl awilagchidl baasanhuugiin esreg eldweer muuldagshtee bagshiin tsalin baitugai busad irgediin tsalin tetgewer haanaach hurehgui baigaa ni tuiliin unen bainshtee

0  |  0
Nemts(202.70.46.222) 2017 оны 09 сарын 15

Dornod aimagt svxbaatar aimagt xytaduud irj suurishixnee ynz ni matad sum bayn uul bayn dun sumand erdenetsagaand yzganaj bna oo ene sum oron nutagiin tsagdaa nar xaxuulid idvvlchixej bichigtiin boomtod no ix bna shv

0  |  0
Irgen buyna san(202.70.46.222) 2017 оны 09 сарын 15

Sain xarax um bol tatwariin bodlogoor ulsiig mini svirvvlex gej bna baga tsalintai irgedee sertsgee axuin yduural bol allaga daranguilaliin xamgiin xargis xelber vvniig zogsoo

0  |  0
Irgen buynasan(202.70.46.222) 2017 оны 09 сарын 15

Urxiin orlogoo yay gej bxad niigmiin daatgaliin xvn amiin orlogiin alban tatwariig yaj nemj chadaj bna aa esergvvtseesei

0  |  0
Irgen buynasan(202.70.46.222) 2017 оны 09 сарын 15

Zuwxun bagsh emch nar bus ard tvmneeree 1say500myngaas deesh tsalintai bolox xeregtei uls oron muxuliin irmeg deer bna aaann

0  |  0
Ts elbegdorj(202.70.46.222) 2017 оны 09 сарын 15

Xoxirogch nar mandtugai ....oyu tolgoi miniixbaa s bayr xelebaa xa xa

0  |  0
Ts elbegdorj(202.70.46.222) 2017 оны 09 сарын 15

Xoxirogch nar mandtugai ....oyu tolgoi miniixbaa s bayr xelebaa xa xa

0  |  0
эрдэнэтийн иргэн энх(59.153.87.210) 2017 оны 09 сарын 14

Танай нам засагт хамт орчихсон л балайраад байсан биздээ.нусгай минь

0  |  0
зочин.(199.249.223.60) 2017 оны 09 сарын 14

оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая

0  |  0
batjargal.jadvaa(103.26.194.104) 2017 оны 09 сарын 14

nohoin guluguu .sons..chontoi niilsen jingeriig mongolchuud heldeg.chi bol hen chj adasa bbish chi er ni uurgee hen geed bodood baina.shudraga tald zogsoj chadsan uu

0  |  0
ббб*(165.227.6.129) 2017 оны 09 сарын 14

МАНАН-г одоо л унагах цаг одоо байгаагаа биш юм аа гэхэд ирээдүйгээ бид бодох хэрэгтэй.

0  |  0
Vvriintsolmon*(85.203.18.254) 2017 оны 09 сарын 14

MANAN-g odoo l unagax xeregtei. Yr sharxaa arilgaj xort utaanuudaa xuuxgvi bol ulam l xor ni tsatsraad bn shvv dee.

0  |  0
Tegshee/(69.31.101.3) 2017 оны 09 сарын 14

MANAN sonoh tsag bolsoon

0  |  0
ёо(103.26.193.171) 2017 оны 09 сарын 14

энэ одоо боль оо

0  |  0
tuimai(182.160.37.24) 2017 оны 09 сарын 14

Baasanhuugiin eeljit nohoin hustalt uu.

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 14

ENHBAYR CHINI ELBEGDIRJIIG BODOHOD MUNDAG ULS TORCH DOO

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 09 сарын 14

ENHBAYR CHINI ELBEGDIRJIIG BODOHOD MUNDAG ULS TORCH DOO

0  |  0
өвгөн(202.131.227.50) 2017 оны 09 сарын 14

Тэнэг Н.Энхбаярын бөгс долоосондоо төрийн ордонд орогног завшаан олдсондоо баярлаж суухгүй элдэв долоон юм чалчиж суудаг бацаан шүү.

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 09 сарын 14

Баасанхүү гишүүн энэ УИХ-ын үед хуучин үеэ бодвол их тулх сууж асуудалд нухацтай ханддаг болж байна. МАН-ын шинэковууд бол ид тэнэгтдэг дээрээ л байцгаана. Харин Баасанхүү гишүүн бол Н.Энхбаярыг дагаж жаахан алдсныг эс тооцвол угийн нуруутай залуу гишүүн юм шиг байна. Цаашид угшил гарвалаа бодож МАН-д элссэн нь дээрдээ.

0  |  0
Top