Дэлхийн улсууд Америкийн бодлогоос зайлсхийж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед улсууд АНУ-ын үйл ажиллагаанаас эвтэйхэн зайлсхийн, өөрийн орны санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц арга хэмжээ авахаар дор бүрнээ ажиллаж байна.

Байгалийн гамшгууд ар араасаа үргэлжлэн, газрын тос, өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр хямрал нүүрлээд буй энэ үед Америкийн авч хэрэгжүүлж буй бодлого хангалтгүй байгаа тухай шинжээчид үзэж байгаа юм.

Америкийн зүгээс мөнгөний зузаатгалыг сайжруулах, улсаас зээл олгодог байгууллагуудад тусламж үзүүлж, найдваргүй зээлээс сэргийлж, зээлийн хүүг тэглэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан юм. Гэсэн ч энэ нь нэмэр болоогүй ба хямралын үеийг бүрэн арилгана гэх зорилгодоо ч хүрч чадахгүй нь бололтой хэмээн шинжээчид үзэж байна.  Хямралын эхний үе нэгэнт нүүрлээд буй учир, дараагийн үед АНУ-ын зүгээс хийх бодлого огт хангалтгүйгээр барахгүй цаашид улсууд өөрийн орны аюулгүй байдлыг хангахаар давхар ажиллах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар байна.

Америкийн зүгээс олгож буй дэмжлэг, хямралын эсрэг үйл ажиллагаанаас төсвийн асуудал ч нилээд хэмжээгээр яригдах болсон байна. Үүнээс үүдэн ам.долларын байр суурь алдагдахад хүрч байгаа юм.

Эдийн засагчдын сануулж байгаа арга нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг бага байлгаж, ихээр худалдаалах юм бол сайн нөлөө үзүүлэх магадлалтай гэжээ.

 

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top