Ц.НЯМДОРЖИЙН ТУУЛАЙ ГҮЙЦЭХ ЦАГ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

Өдгөө эрх барьж буй МАН-ын лидерүүдийн жагсаалтад эрс өөрчлөлт оржээ. Уг нь үеийн үед намынхаа жолоог атгаж буй дарга нь хамгийн өндөр рейтингтэй байж ирсэн уламжлал энэ удаа алдагдсан байна. Н.Энхбаяр тус намын дарга байх үед тэр зөвхөн намын лидерийн хэмжээнд биш, үндэсний удирдагчийн хэмжээнд зангараг, нэр нөлөөтэй байсан. С.Баярын үед түүний рейтинг мөн л өндөр байж, өөрөө ч жинхэнэ лидер хүний байдлаар биеэ авч явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг байлаа.

Харин өнөөдөр М.Энхболд хамгийн үнэмлэхүй эрх мэдэл дээр сандайлсан хэрнээ лидерийн орон зайгаа хэдийнэ Ц.Нямдоржид алдчихаад байна. Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж одоо л албан ёсоор лидер гэж хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гарч ирсэн гэсэн үг. Үүнээс өмнө тэр үргэлж хоёрдугаар эгнээнд явж ирсэн. Намын дарга болох шаанс түүнд хоёр ч удаа таарч байсан ч тэр өөрөө хойш суусан юм. Нэгдүгээрт, хэнэггүй лазангаас болж боломжоо алдсан. Хоёрдугаарт, хэзээний хэдэр адайр, хэл амтай, хэрүүлч гэгддэг түүнд яах аргагүй нэг сул тал байсан. Тэр нь юу гэвэл, намынхаа дотоодод өөрийн гэсэн фракцгүй. Нам болон төрийн удирдах түвшинд ийм удаан ажилласан хүн өдий хүртэл фракц ч үгүй юу хийж ирсэн нь нэг талаар сонин. Ц.Нямдорж олон хүнийг улс төрийн өндөрлөгт дэмжиж гаргаж ирсэн. Бас тэднийхээ заримыг доош нь татаж, дээш өгсөх замд нь дэгээ тавьдаг ч гэмтэй.  Өдий хүртэл фракцгүй, намынхаа аль нэг улстөрчтэй салж хагацахгүй болтлоо наалдаж, дотносоогүй яваагийн учир ч энэ байх. Ц.Нямдоржоос ер нь хэр баргийн улстөрч зэнзийрхэж, ширвээтнэ шүү. Ц.Нямдоржид тэмцэгчийн дүр тун зохидог. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч өнөөдөр ч тэмцэл хийсээр байгаа. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь саяхныг хүртэл хэлэхэд бэрх байв. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах чуулган дээр хэлсэн үгээрээ хэнтэй тэмцэж буйгаа ил тод зарлачихлаа.

Энэ хүн өнөөдөр дараагийн Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх гурван хүний нэг хэмээн яригдаж байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр улс төрд өрнөж буй хувьсгалын шинжтэй үйл явцыг тэргүүлэгчдийн дунд зайлшгүй байх ёстой хүн гэж үздэг юм билээ. Гагцхүү Ерөнхий сайд хийх үү, УИХ-ын дарга хийх үү гэдэг сонголт түүний өмнө бий. Эзгүй байгаа Ерөнхий сайдын суудал хийгээд эзэнтэй байгаа УИХ-ын даргын сэнтий Ц.Нямдоржид ихдэх, эсвэл багадах эсэх тухай ярих нь илүүц биз.

Учир нь тэр хангалттай бэлтгэгдэж, хат суусан улстөрч. Гэхдээ түүнд Ерөнхий сайдаас илүү УИХ-ын даргын албан тушаал яг зохино. Ерөнхий сайд бол багийн тоглолт их шаарддаг алба. Ц.Нямдорж шиг мэргэшсэн парламентчид хууль тогтоох байгууллагыг удирдах нь үр өгөөжтэй санагдаж байна. Гагцхүү яагаад УИХ-ын даргын ажлыг М.Энхболдоос илүү хийж чадна гэж үзэж байгаагаа тайлбарлахын тулд М.Энхболд яагаад огцрох ёстой вэ гэдэгт эхлээд хариулах ёстой болно.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх үед хууль зөрчин байж завсарлага авсан нь М.Энхболдын огцрох үндэслэл биш, харин шалтаг төдий юм. Түүний огцрох хамгийн том үндэслэл нь 60 тэрбумын хэрэг буюу төрийн албыг мөнгө болгож хувиргасан тогтолцоог бий болгосон явдал юм. Энэхүү тогтолцоогоо аварч, хадгалж үлдэхийн тулд М.Энхболд ба түүний бүлэглэл эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцэж байна. Живж буй хөлгийн ахмад М.Энхболдод одоо найдвар тавьж байгаа цөөхөн боломж үлдсэн. Эхнийх нь өөрийн багийн гишүүдийн нэгийг Ерөнхий сайд болгохоор зүтгүүлэх. Харамсалтай нь, өнөөдөр хамгийн бүтэх магадлал багатай хувилбар болчихоод буй. Уг нь засаг огцроогүй байсан бол хууль, хүчний байгууллага, эрх мэдлээ ашиглаж байгаад ч болтугай Ж.Эрдэнэбатыг МАН-ын дарга болгох төлөвлөгөөтэй байсан. Тэр нь бүтэлгүйтмэгц одоо С.Бямбацогт, Н.Энхболд хоёрыг сойж байгаа бололтой. Хэрвээ санаа нь бүтвэл хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч нэдэр дээрээ өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэх бололцоотой болно. М.Энхболд УИХ-ын даргын сэнтийгээсээ мултрахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Удаах боломж нь, Ц.Нямдорж юм уу, У.Хүрэлсүхийн аль нэгэнтэй тохиролцож, буулт хийх. Гэвч энэ хувилбар бас л явцгүй болж, мухардчихаад байгаа. Юу гэхээр, цаад хоёр нь нэг баг болчихсон учраас хэн нэгэнтэй нь хор гүйлгэх бололцоо байхгүй. Нэг бол хоёулантай нь тохиролцоно, эс бөгөөс хэнтэй нь ч тохиролцож чадахгүй.

Энэ тохиолдолд МАНАН бүлэглэлийн сүүлчийн тулгуур багана нуран унахад хүрнэ. Тэр нь мэдээж М.Энхболд шүү дээ. Засгийн газрын эрх мэдлээ алдсан бүлэглэл УИХ-ын даргын суудлыг нэмж алдвал эргэж сэхэл авахад туйлын хүнд болж ирнэ. Хэрвээ Ерөнхий сайдаар энэ хоёр эрхмийн хэн нэгэн нь болох аваас М.Энхболд УИХ-ын даргын суудлаас ховхрох нь бараг л тодорхой болох юм. Ерөнхий сайд болсон эрхэмд намын даргын суудлаа хүртэл алдах учраас тэр.

Тиймээс Ц.Нямдоржид тун удахгүй сулрах УИХ-ын даргын суудлыг хараалах боломж нээгдчихээд байгаа гэсэн үг. 2007 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа хууль зассан хэргээр албан тушаалаас өөрийн саналаар огцорч байсан түүхтэй. Гэхдээ огцрохдоо “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлээд буусан. Одоо түүний туулай гүйцэх цаг иржээ. 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 125 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Iegen(202.9.43.194) 2018 оны 11 сарын 17

Nymdorj mgliin uls turd bga hamgiin shudarga hun shuu.Ern MANd bol tseehen lideruud bii shhu.J.Enhbayr.Sodnileg.Hurelsuh.Ulaan

0  |  0
irgen(203.91.112.214) 2017 оны 09 сарын 18

Nyamdorj gishuuiig demjij yavdag. Zangaragtai hun chanartai shudarga hun Ih hurliin darga bolohod gaihah yumgui Tand amjilt husie

0  |  0
zochin(27.123.214.110) 2017 оны 09 сарын 17

Nyamdorj Enkhbold 2 tohiroltsoo biz dee. Ter tei ter gui unah Zasgiin gazriig Nyamdorj unagahad oroltsoj bolj Zasgiin gazart eswel Ikh hurliin darga bolood unsej hairladag Enhboldiigoo hamgaalah zorilgo aguulsan gej bodoj bn

0  |  0
Сүхбаатар(139.5.217.181) 2017 оны 09 сарын 17

Бүх юм тодорхой болчихоод байна.М.Энхболдыг огцруулж оронд нь Ц.Нямдорж УИХ-ын дарга болох нь зөв.Ерөнхий сайд буюу МАН ын даргаар Хүрэлсүх эсхүл Ж.Энхбаяр болох нь зөв.

0  |  0
Жамсран(27.123.214.119) 2017 оны 09 сарын 17

М.Энхболд одоо зайгаа тавьж øгøx цаг болсон ! Ард тvмэн тvvнийг хvлээж авдаг vе øнгøрчээ ! Их хурлын даргаар зангарагтай улс тøрч Нямдорж ажиллах цаг болсон !

0  |  0
Золоо(202.9.43.43) 2017 оны 09 сарын 17

М.Энхболд намынхаа болон өөрийнхөө нэрийг хэзээч дахин сэргэхгүйгээр шороотой хутгалаа даа. Шуналтай хулгайч шүү. Араасаа олон хүнийг хөлдөө чирж шоронгоор дүүргэх вий дээ. Ард түмэн тэмцэж чадна шүү

0  |  0
иргэн(202.179.31.5) 2017 оны 09 сарын 17

Олон намхан барилгын дунд ганц өндөр барилга баригдлаа. Энэ барилга хотын өнгө төрхийг алдагдуулж байна гэсэн утгатай зүйл ярьж байж билээ. Гэтэл одоо тэр барилгаас ч өндөр барилгууд баригдаж, хот орчин үеийн хотын өнгө төрхөө олж байна. Энэ жижиг мэт зүйлээс үзэхэд улс орны хөгжлийн талаар богино сэтгэдэг, алсын хараагүй, ядахдаа улсын мөнгөөр гадаад орноор явсан хүн гэхэд бусдын хөгжлийг өөрийнхөө орны хөгжилтэй харьцуулж, дүгнэж чаддаггүй хүн гэж ойлгосон. Эсвэл өс хонзон, атаа жөтөө нь тэгж ярихад хүргэсэн юм болов уу. Том улс төрч хүнд жижиг зүйл гэж байдаггүй.

0  |  0
Ц.Болд(87.161.253.223) 2017 оны 09 сарын 16

Хужаагийн тагнуултай хэн фракц болох юм бэ? Тэгээд ч хужаа нар зөвхөн улс төрчдийг хооронд нь алалцуулах ажил хийлгэдэг юм биш үү? Хэрвээ үгүй юм бол яагаад өдий болтол ёдор толгойлоод ганцаараа байна вэ? Нямка л ганцаараа шударга бусад үе үеийн бүх гишүүд новшнууд байсан гэж үү? Нямка ахад хэнд ч задруулж үл болох аймаар нууц бий юу?

0  |  0
zoch(66.181.185.162) 2017 оны 09 сарын 16

Нямка ИХ-н даргад яг тохирно. ЕС-д дэмий бх. Тэр Хүрэлбаатар санхүү мэдлэгтэй . Увс зангаа татвал болчихмоороо.

0  |  0
Bataa(150.129.143.148) 2017 оны 09 сарын 16

Nyamdorj MGL-iin uls turchid dotroo arai l dumughun ni. Ene hund haya ch yum bii. Gehdee ene hunees avah yum ih bdag shuu

0  |  0
иргэн(103.57.94.163) 2017 оны 09 сарын 16

Нямдорж Энхболдын дэргэд их хурлын даргын суудалд үнэхээр заяагдсан,мэрэгжлийн,шудрага,хуульч хүн шүү?ер нь тэгээд хуурамч хүн их хурлын дарга байх ёс зүй байхгүй

0  |  0
ЗОЧИН (103.57.94.58) 2017 оны 09 сарын 16

МЭНГЭТ НЯМКА - СОЛИОРСОНЫГ БИТГИЙ СОЛИОРООД БАЙ , ХУЦСАНЫГ БИТГИЙ ХУЦААД БАЙ ... - ГЭЭД ШУЛУУХАН ХЭЛЧИХДЭГ , БЯЛДУУЧ ДОЛИГНУУР ЗАНГҮЙ ХҮНДЭЭ - ТҮҮГЭЭРЭЭ АДЛАГДАЖ ЯВДАГ НЭГЭН

0  |  0
bat(202.179.11.10) 2017 оны 09 сарын 16

Hvrelsvhiig deer baihaa

0  |  0
Zaluu(202.179.11.10) 2017 оны 09 сарын 16

IRGEN GEED BICHSEN NOHOR BID VGEE HELEH ERHTEI CHI HVNII BVRIIN AMIDARLIIG AWCH YWAA YMUU TSATSAG MINI ARD TVMENEER BATALGAAJIJ GARCH IRSEN NIHDVVD Heleh vgee chamaar zaalgahgvi helne hooe

0  |  0
ARD(202.179.11.10) 2017 оны 09 сарын 16

NYMDORJOOS HVRELSVH ILVV DAICHIN SHUDAEGA

0  |  0
irgen(106.254.183.89) 2017 оны 09 сарын 16

nyamdorj hurelsuh manan gj yariad ih medeed bga humuus duuguil uursdiguu hugjuul ta nart uls tur ern yamar hamaatain uursduu ajil olj hiij amidrala zalguulaj chadahgui hevtej uhsenihn uls tur uls orni bodlog tuluvlult neg ih yum meddeg tsaraitai mundag humuus yas yumandere yuch medehgui chatsagnuud

0  |  0
Soongo(66.181.176.130) 2017 оны 09 сарын 16

М.Энхболдыг өмөөрөөгүй л дээ, энэ олон жил улс төрд байсан хирнээ санаанд ороогүй алдаа гаргасанд л гайхсан, 60 тэрбумын хэрэг гэж албан тушаалыг мөнгөөр үнэлдэг зүйл бол энхболд хийгээгүй шүү дээ, аль эртнээс эхэлсэн зүйл шүү дээ, гэнэт л сандуйгийн баг гаргаж ирээд цоо шинэ зүйл юм шиг хүмүүст сэтгэгдэл төрүүлээд байгаа болохоос биш манай төийн алба ийм л байсан, бараг хэдэн жилдээ ийм л байна, нямдорж гишүүний УИХ-ын дарга байхад бараг мянган хувь дэмжиж байна шүү

0  |  0
Х(122.201.21.28) 2017 оны 09 сарын 16

Ерөнхийлөгчийн сонгуульд Нямдорж дэвшсэн бол ялах магадлал байсан байх шүү

0  |  0
НИК(122.201.21.28) 2017 оны 09 сарын 16

МАНАН бүлэглэлийг устгах хэрэгтэй.монголд яагаад нефтийн үйлдвэр баригдахгүй бна.петровисийн оюунгэрэлд хувь эзэмшдэг нөхдүүд улс төрд суугаад бна

0  |  0
dariimaa(122.201.31.107) 2017 оны 09 сарын 16

Numdorj boloosoi manaid iim l shudraga hun heregtei

0  |  0
Ogi(122.201.31.107) 2017 оны 09 сарын 16

Nyamdorj darga UIX darga boloosoi. Mongol ulsad ardiin xuuxduud tur barij xulgai luivar alga boloosoi. Nyamdorj dargiig demjij bn

0  |  0
Mc (150.129.140.40) 2017 оны 09 сарын 16

Denduu shudarga baix zolbin noxoinudad zoog bolgog ym bn lee shuu .......

0  |  0
aaaaaaa(202.21.106.160) 2017 оны 09 сарын 16

ene 27 jild nyamdorj mongold 1 ch tug-nii buteen bosgolt hiigeegui gehleer sonin baidag shuu

0  |  0
aaaaa(202.21.106.160) 2017 оны 09 сарын 16

hujaagiin frank sh de Nyamdorj chini ard ni 1 terbum 350 say hujaa bgaa

0  |  0
Нямдорж гуай(122.201.22.137) 2017 оны 09 сарын 15

За хятадын тагнуул дутаж гэнэ ерөнхий сайд чинь ажил хийдэг хүн байх ёстойгоос харж суугаад өнгөрсөн хойно өөртөө ашигтайгаар шоудагч байвал улс орон яах вэ. Энэ хүн нэг ч удаа бүтээлч ажил хийж үзээгүй хүн шүүмжилхээс өөр юмгүй хүн. Бүр нуухыг авах гэж нүдийг сохлов болох вий

0  |  0
хан(66.181.176.210) 2017 оны 09 сарын 15

энэ нөхрөөс юу гардгийн. Тэтгэвэртээ гараад наиба заагаад сууж бай.

0  |  0
Иргэн 11(66.181.180.139) 2017 оны 09 сарын 15

Ж:Энхбаярыг Ерөнхий сайдад сонгох нь зөв. Эрч хүчтэй дайчин залуу.

0  |  0
Emch(202.21.106.133) 2017 оны 09 сарын 15

Àeruul mendiin salbar zuv hund ochvol busad ni hen bolog ni emch bid nart hamaagui

0  |  0
зочин(112.72.11.108) 2017 оны 09 сарын 15

Ээ чааваас Нямдоржийг дөрвөд гэж яс үндэсээр нь дуудаж тэнэгтэж байгаа хоосон толгойнууд муу манж хужаагийн цусны холимогууд л байгааш дээ эрт урьдны түүхээс харагддаг л биз дээ ойрдууд эх орон газар шорооныхоо төлөө муу урвагч шуналтан бялдууч хэргэм зэрэг горьлогчдоор амь насаа сүйтгүүлээ биз дэ одоо яг тэр түүх нь давтагдахад иймэрхүү тэнэгүүд гай болж өдөөдөг л байхгүй юу .Бүү гай бол

0  |  0
Зочин(103.26.195.13) 2017 оны 09 сарын 15

Харагдаач

0  |  0
Зочин(202.9.41.10) 2017 оны 09 сарын 15

Нөгөө тагнуулын асуудал шалгагдаагүй өнгөрсөн шүү дээ. Хэрвээ шалгуулчихсан бол ямар ч суудалд сууж болох байсан. Харамсалтай л юм.

0  |  0
grl(66.181.184.68) 2017 оны 09 сарын 15

Heruulch haglagch uvgun Himdorj lider bish

0  |  0
:::(182.160.38.246) 2017 оны 09 сарын 15

Хэрүүлийн хаан увсын дөрвөд нямдоржийг зогсоох ёстой.

0  |  0
zochin(103.26.195.160) 2017 оны 09 сарын 15

nyamdorj zugeer l zailaad ogoo..ene olon jiliin hugatsaand yag hiij buteesen lider yunbee...

0  |  0
Zochin(202.9.41.43) 2017 оны 09 сарын 15

Ene arai dendene ee. Huniig unassn deer ni devsene gedeg mash muuhaidaa mongolchuud iim zuild ih l durgui baidag san daa

0  |  0
ЗОЧИН(202.179.31.31) 2017 оны 09 сарын 15

ЕР НЬ БОЛ ГАРЫН АЯСААР БӨМБӨРҮҮЛЖ ТОГЛОЖ БАЙХАД АМАР, ТИЙМ ХЯМД ХЯЛБАР ХҮМҮҮСИЙГ Л ДЭЭД СУУДАЛ РУУ ЗҮТГҮҮЛДЭГ БОЛОЛТОЙ. С.БЯМБАЦОГТ Ч ЮУЧИВ ДЭЭ. ХАНЦУЙНЫ НАЙМАА, ХАРАГДАХ ЗҮС ХОЁРООС ЦААШГҮЙ, ХООСОН ТОЛГОЙТОЙ НӨХӨР ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ НЬ АР ТАЛЫН НӨХДӨД АШИГТАЙ БАЙГАА НЬ ЛАВ. ХАРИН Н.ЭНХБОЛД БОЛ МӨЛЖҮҮРТЭЙ Л ДЭЭ. НАМЫГ ХАМГААЛАХ ГЭДЭГ ЯВЦУУ ҮЗЛИЙН БООЛ БОЛЧИХСОНООС БИШ УГ НЬ ГАЙГҮЙ. ГЭХДЭЭ ТЭР БООЛЧЛОГДСОН ЯВЦУУ ҮЗЭЛ НЬ БУСДАД НӨХДӨД НЬ БАС ТОМ ОЛЗ Л ДОО !

0  |  0
ЗОЧТН(103.212.116.81) 2017 оны 09 сарын 15

МАН - Д ЛИДЕР БАЙТУГАЙ ЭНЭ ЦАГ ҮЕД НИЙЦСЭН ХҮНИЙ НӨӨЦ , БОЛОВСОН ХҮЧИНЭЭР ЯДМАГ ЦҮНХ БАРИГЧ ЛИФТЧИДЭЭР ТОЙРОН ХҮРЭЭЛҮҮЛСЭН АШИГ СОНИРХЛЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ УДИРДЛАГАА АЛДСАН УЛС ТӨРИЙН НАМ !!!

0  |  0
энхээ(59.153.87.210) 2017 оны 09 сарын 15

Засгийн газар жаахан унтаж байгаад сэрээд яг ажлаа хийх гэж байтал огцруулчих юм бандий юмаа

0  |  0
Зочин(103.10.23.209) 2017 оны 09 сарын 15

Нямдорж шиг олон байдаг ч болоосой.та сайн ажиллаж чаднаа .

0  |  0
Zochin(103.26.194.24) 2017 оны 09 сарын 15

Nyamdorj Enhtubshin Ulaan gesen ue ni ongorson ulstorchid estoi hereggui shu odo zaluuchuud ni abch yabah tsag ni irjee ta nar zugeer l tsaashaa meden budilj hor hutgadag hognuud

0  |  0
Zochin(103.26.194.24) 2017 оны 09 сарын 15

Nyamdorj Enhtubshin Ulaan gesen ue ni ongorson ulstorchid estoi hereggui shu odo zaluuchuud ni abch yabah tsag ni irjee ta nar zugeer l tsaashaa meden budilj hor hutgadag hognuud

0  |  0
энхбаяр(59.153.87.210) 2017 оны 09 сарын 15

Нямдорж монголын ард тумнийг увс ба бусад гээд хуваагаад хаячих байхдаа

0  |  0
зочин(103.57.92.40) 2017 оны 09 сарын 15

энхболд тийм зангарагтай байсан юм уу, нэг муу газрын наймаачин л байсан гэж боддог ш дээ,

0  |  0
зочин(103.57.92.40) 2017 оны 09 сарын 15

энхболд тийм зангарагтай байсан юм уу, нэг муу газрын наймаачин л байсан гэж боддог ш дээ,

0  |  0
Торго(103.229.122.188) 2017 оны 09 сарын 15

Их хурлын дарга маань их өндөрөөс хүчтэи унах ямар баидагииг үзэж дээ нөхөрлөж баигаа хүмүүс нь даанч бүтэлгүи мөнгөөр бүхнииг шиидэх гэж баигаад намынхаа нэр хүндыг унаглаадаа 60тэр бум жинхэнэ бичлэг болох нь батлагдлаа даравч дардаа нь булавч бултаи нь гэж хор наируулж баиж өөрсдөө хордчих юм зүгээр л шудрага баилдаа

0  |  0
zochin(202.9.43.165) 2017 оны 09 сарын 15

ebe,enhbold 2 niilj bgaad yu ch hiij magad bolgoomjlooroi,odoo ard tumen uls ornoo gesen setgeltei hun garch irwel sain bna,ih l yadarch bna da ard tumen chini

0  |  0
Нандиа*(188.166.73.27) 2017 оны 09 сарын 15

Энэ байдлаараа удаан явбал МАН гэдэг нэр мөн Монгол гэдэг нэр уландаа гишгэгдэх нь байна. Нам аа шинэчлэж эх орондоо хувь нэмэр оруулах цаг нь болсон.

0  |  0
Тунгаа*(138.68.70.63) 2017 оны 09 сарын 15

МАН нам аа цэвэрлэх цаг болсон. Одоо л нам аа аврах ганц зам үлдсэн угаасаа. Нам шинэчлэгдэхгүй бол ирээдүйд яаж амь зуух аа ч ойлгохгүй байна. Зүгээр өөрсдийгөө боддог хүмүүсийг хөөж явуулвал таарна.

0  |  0
demjneee Nyamkagaa(122.201.26.210) 2017 оны 09 сарын 15

demjneee Nyamkagaa

0  |  0
Зочин(202.70.46.214) 2017 оны 09 сарын 15

Н.Энхболд их тулахтай улс төрч гэж боддог шүү элдэв муу зүйл сонсогддогүй шүү намын даргад тохирох хүн дэ

0  |  0
ТӨРӨӨ(199.249.223.67) 2017 оны 09 сарын 15

МАН ОДОО ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ БОЛСОН...........ЯАРМААР БАЙНА

0  |  0
irgen(59.153.113.155) 2017 оны 09 сарын 15

chi muu baas harin vher tergend gvitcegdeh bailgvi

0  |  0
Иргэн(202.9.42.183) 2017 оны 09 сарын 15

Ургашаа харж амьдрая,ажиллая.Тэрний эрлийз,энэ тэр ямар хамаа байна.Энэ өндөрлөгт гаргасан нам нь тэгвэл хариуцлагаа хүлээг.Маньд ямар пад байна.Засгийн газараа хурдан эмхлэж,Улс орны тулгамдсан асуудалдаа анхаарч,энэ хямрал,ядуурал,ажилгүйдэлээ арилгаач.Цааш нь ТЗ гэх мэт дэд бүтцийн юмаа хийхээ бодьё.

0  |  0
1111(122.201.31.27) 2017 оны 09 сарын 15

Nyamdorj Hyatdiin tagnuuluudtai neg uulzsan gedeg shuu

0  |  0
Ireedui(27.123.214.122) 2017 оны 09 сарын 15

Nyamdorj guai turd heregtei hunii negMan” huniig Ih hurliin darga bolbol olon yum tsegtserne dee. Tuunii zangarag odoo ene turd bas erunhiilugchud heregtei bna. Ter hun yamarch yumand golch handaj chadna.

0  |  0
Үүл(122.201.22.237) 2017 оны 09 сарын 15

М.Энхболд урд зүгийн зээ эрлийз. Яс үндэсээ нуусан газрын наймаа авилга хор найруулагч учраас заавал огцруулж шоронд хийх ёстой.

0  |  0
Zochin(103.26.193.146) 2017 оны 09 сарын 15

Nyamdorj huchtei lider bish. Bas shudraga ch hun bish. Zaria neg hund tejg haragddag baih. Harin heruulch gevel ter unen baih. Odoo bolsondoo. Zondoo udaan shudraga, eh oron ch dur esgej duulaa.

0  |  0
Оргил(59.153.112.40) 2017 оны 09 сарын 15

МАНгарууд өөрсдөдөө зориулж захиалгат нийтлэл мөн ч их бичүүлж байна. Энэ даа Ц.Нямдорж өөртөө бичүүлсэх байна. Би УИХ-ын дарга болмоор байнаа гээд..... Намых нь нөхөд уншиж л байгаа байлгүй. Кккк

0  |  0
Үнэнбат(128.199.129.220) 2017 оны 09 сарын 15

Нямдорж гуай УИХ дарга болоод 76 ааг базаад, Хүрэлсүх гуай ЕСайд болчуулч

0  |  0
Amar(202.179.24.157) 2017 оны 09 сарын 15

“Үнэний төлөө чөтгөртэй ч болов нөхцөнө, худал хуурмаг бол бурхан байсан ч тэрсэлдэнэ” гэсэн адилхан зарчимтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдоржтой төрийг Монголын ард түмэн хүлээж байна.

0  |  0
Зочин(192.162.242.169) 2017 оны 09 сарын 15

Нямдорж гуайг одоо ерөнхийлөгчийн суудалд л хармаар байна. Үнэнээр яваад туулай гүйцэж байгаа хүн нь Хүрэлсүх шүүдээ

0  |  0
Далай(202.179.24.241) 2017 оны 09 сарын 15

Хамгийн гол нь одоо Нямдорж, Хүрэлсүх хоёр эх орон гэсэн үзүүр дээр нэгдэх хэрэгтэй. Нямдрж УИХ-ын дарга болж, Хүрэлсүх ЕС бол. УИХ-ын дарга наад 76 - г хатуу гараар барь, ЕС засгаа зөв аваад яв. Одоо төрийн албанд байгаа хүмүүсийн 80- аас доошгүй хувийг өөрчил. Тэгвэл Монгол улсын төр төр шиг төр болно.

0  |  0
Зочин(66.181.187.144) 2017 оны 09 сарын 15

Нямдорж ИХ.ын даргад Хүрэлсүх ЁС.д тохирно.

0  |  0
zochin(66.181.165.91) 2017 оны 09 сарын 15

Battomor metiin hunbaibal sn shdee

0  |  0
иргэн(103.26.192.157) 2017 оны 09 сарын 15

Нямдорж гуй одоо УИХ ыг авч наад хэдэн малаа эзэнтэй болгосон нь дээр. Хүрэлсүхээ ЕС болгоод дараагийн МУЕ-ийнсонгуульд үзэхэд бараг гарна шүү.

0  |  0
zochin(66.181.165.91) 2017 оны 09 сарын 15

Hurel suh batlan hamgaalahiin saidaa l sn hiibel boloo. Ter bol hamt olon bagtaa ih nemer bolno.

0  |  0
zochin(66.181.165.91) 2017 оны 09 сарын 15

Ih hural, eronhii said 2oo hoylang ni ogoh heregtei shdee. Nyamdorjiig demjij bna. Harin Hurelsuh bol No shuu. arai oor hun baih heregtei.Tegehgui bol MAN gazriin horsnoos archigdna shuu. Hurelsuh eronhii saidad taarahgui ee

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 09 сарын 15

Ц.Нямдорж их сайн хүн юм. Одоо л мэдлээ. Шудрага ёс байхгүй болохоор хятадад шудрага болохоор нь тагнуул хийж өгч байсан юм байна. ТТ-н нүүрсийг урагш зөөхийг их дэмжиж байсан, үеэрхэлдээ их үнэнч юм байна. гэж мэдлээ.

0  |  0
иргэн(202.21.106.110) 2017 оны 09 сарын 15

Энэ товариш намынхаа генсек л хийвэл таарах биз.Монгол Улсын ерөнхий сайдад бол биш ! Хэтэрхий аминч хүн энд тэнд зөвхөн өөрийнхөө.хувийнхаа шахааг хийхээс биш улс орноо хөгжүүлэх тал дээр барахгүй ээ

0  |  0
sas(202.131.248.213) 2017 оны 09 сарын 15

nymdorjguai 21ond turiin terguundee uzeh ni zuv blgu de hurelsuh nymdorjguai bhad urduur ni orj ner devshx judaggu hun bish Hurelsuh odo namiin darga EC aa hiisen deer Nymdorjguai Huraliin dargaa hiisen deer blgu de

0  |  0
зочин(73.247.147.206) 2017 оны 09 сарын 15

МАН - аас vнэн хаана ч байхгvй л гэж цэцэрхэж байдаг хvн байсан даа. Илт нvдэнд харагдаж чихэнд сонсогдож байхад шvv дээ!

0  |  0
Juugi)(85.203.9.35) 2017 оны 09 сарын 15

Намын даргыг солих, Засаг унах энэ асуудал сөхөгдсөн нь их зөв болсон юм. Хэрвээ энэ асуудлууд сөхөгдөөгүйсэн бол 2020 онд МАН-д хэн ч итгэл хүлээлгэхгүй байсан.

0  |  0
Жалгын үзэлтэн хүн.(202.9.40.41) 2017 оны 09 сарын 15

Ц.Нямдорж шудрагадуу боловч аж ахуйн ажил огт мэдэхгүй, бас дэндүү жалгын үзэлтэй. Албан тушаалд очихоороо нутгийн хүнээ чухалчилахаас боловсрол мэдлэг, хариуцлага сахилга батыг тоодоггүй. Томоор сэтгэж улс орны хэмжээний байж чаддаггүй жалгаа боддог жижиг сэтгэдэг нь өөрт гай болдог. Энэ талаараа Н.Энхболдын энд хүрэхгүй.

0  |  0
zochin)(107.170.64.37) 2017 оны 09 сарын 15

Засгийн газар дорвитой хийсэн ажилгүй, ард түмэнд чиглэсэн зүйл бага байсан учраас огцорсон. Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Нэг үгээр МАНАН-гүй бол улс минь хөгжих гээд байгаа юм ш дээ.

0  |  0
zovhin(103.229.123.210) 2017 оны 09 сарын 15

Nyamdorj gishuun yaltach baihgui ih hurliin darga yum uu eronhii said boloh yostoi hun mon, ene bol ard tumen niigmiin zahialga yum daa

0  |  0
Иргэн Дорж(202.21.106.109) 2017 оны 09 сарын 15

Гуч шахам жил өндөр албан тушаал хашлаа Юу хийв дээ энэ Нямдорж . Хэрүүл л саын хийсэн

0  |  0
Зочин(66.181.160.115) 2017 оны 09 сарын 15

Хэцүү баяд хааш нь холбирч мэднэ ашиг хаана тийш нь

0  |  0
Ппроо(122.201.31.88) 2017 оны 09 сарын 15

Нямдорж гуай ЕС болохгуй, тэгж тэнэгтэхгуйгээ мэдэх байлгуй

0  |  0
Mundag(202.70.46.213) 2017 оны 09 сарын 15

Yamar saihan bichee we. Bur yag shuu. Bah neg hanalaa baina

0  |  0
Зочин(202.179.24.166) 2017 оны 09 сарын 15

Бурхан минь. Мандухай цэцэн хатан киноны Исмэл тайж шиг хүнийг дээш нь бүү явуулаач.Энэ хүний ард Ван ах байдаг болов уу

0  |  0
зочин(122.201.22.218) 2017 оны 09 сарын 15

Нямдоржийг 100% дэмжиж бна.

0  |  0
ZOCHIN(58.7.145.198) 2017 оны 09 сарын 15

IH HURLIIN DARGAAR NYMDORJ SHIG TOHIROH HUN ONOODORTOO MAN D BUU HEL MONGOLD ALGADAA. M.ENHBOLD ZUGEER L URDCHILAAD ZAIGAA OGSON N DEER BIZDEE.ERONHII SAIDAAR ODOOHONDOO HURELSUH YMDAA

0  |  0
үнэн бол(202.9.41.97) 2017 оны 09 сарын 15

сайхан л зураглал байна

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 09 сарын 15

Нийтлэл ерөнхийд нь оносон байхаа.МАН нөхцөл байдлыг зөв дүгнэж чадвал зөв шийдэх байх. Буруу үнэлгээ хийж буруу шийдвэр гаргавал түүхийн давцангаас арчигдах аюул ойрхон байгаа шүү. Зөв нь юу вэ гэж хүмүүс харж байгаа нь Нямдорж УИХ дарга Хүрэлсүх нь ерөнхий сайд гэсэн хувиарлалт байгаа. Нэг нь нөгөөгөө давах гэж оролдвол сайн юм болохгүй дээ.

0  |  0
санал(142.234.115.118) 2017 оны 09 сарын 15

Нямдорж гуайг дэмжиж байгаа шүү, зөв хүнээ сонгоорой. Гол нь үр дүн чухал учраас энэ хүнийг иргэд дэмжиж байгаа.

0  |  0
Top