Гурван сайдын Концесс авсан бодит үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 15

  Ардчилсан намын үед эхлүүлсэн Концессийн ажлыг Засгийн газрын гишүүд үргэлжлүүлэн хийснээрээ буруудсан юм шиг тайлбар хөвөрч байна. Нийтдээ 807.8 тэрбум төгрөгийн өртөгтэй концессийн ажил, ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж байгаа огцорсон сайдуудад үнэхээр хамааралгүй гэж үү. Энэ талаар нэгдсэн, үнэн зөв мэдээллийг олон нийтэд өгөх ёстой. Албан ёсны баттай эх сурвалжаас авсан мэдээллийг дор өгүүлье.

Нийт Концессийн долоон гэрээ бий. Тэдгээр гэрээний дөрөв нь авто зам, хоёр нь эрчим хүч, нэг нь эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын ажил юм. Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлөх Үндэсний хөгжлийн газраас энэ тухай тайлбарлахдаа “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан тухайн үеийн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, эдгээр гэрээг байгуулахдаа Концесс эзэмшигчийг огт солиогүй, бүх гэрээний үнийн дүнг нэг ч төгрөгөөр өсгөөгүй. Харин Концессын эргэн төлөх хугацааг хойшлуулж, 3 Концессын төслийн анхны өртгийг бууруулж, улсын төсөвт ирэх дарамтыг бууруулсан болно” гэж мэдэгддэг.

АН-ын Засаг толгойлж байсан үед эдгээр Концессын гэрээний бодлого, хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлэхээр батлаж байсан нь  үнэн. Бүр Концессийн ажлын төслийн шалгаруулалтыг зарлаж байжээ. Зарим концесс эзэмшигчийг хүртэл Шинэчлэлийн Засгийн газар тодруулжээ. Тэгэхээр эдгээр долоон концессийг хэрэгжүүлэх тогтоол аль 2012 – 2014 онуудад батлагдаж байсан юм байна. Гэхдээ авто зам, эрчим хүчний концессийн ажлыг ямар компанид өгсөн, хэзээ гэрээ байгуулагдсан нь асуудлын гол байгаа юм.

Долоон Концессийн гуравтай нь өмнөх Засгийн газар гэрээ байгуулсан бол үлдсэн дөрвөн Концессийн ажлыг хэрэгжүүлэх компанитай сая огцордог Мэргэжлийн Засгийн газрын сайдууд гэрээ байгуулжээ. Эдгээр дөрвөн концессийн гурвыг нь Мэргэжлийн Засгийн газрын гурван сайд нэг нэгээрээ гэр бүл, ашиг сонирхол нэгтэй хуулийн этгээддээ өгсөн нь асуудлын гол зангилаа оршиж байгаа билээ.  Өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим Хүчний сайд П.Ганхүү нарт даалгасан байдаг. Энэ хүрээнд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нарын сайдууд өөрсдөдөө концессийн ажил авчээ.

Гурван сайдын авсан концессийн гэрээний тухай нэг бүрчлэн дурьдая.

Аль ч засагт "нүүртэй" Н.Номтойбаяр

 “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийг аль эрт 2010 оны долдугаар сарын 21 -ний өдрийн 198 тоот тогтоолоор Чойр-Цагаан суваргын чиглэлд 220 КВ-ын хоёр хэлхээ шугам барих шийдвэр гаргаж, концесс олгох уралдаант шалгаруулалт зарласан ч нэг ч компани санал ирүүлээгүй гэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын  Засгийн газрын 87 дугаар тогтоолоор 2015 онд Оюутолгой-Цагаан суваргын чиглэлд эрчим хүч татах ажлыг  Концессын шууд гэрээгээр хийхээр шийдвэрлэж, МАК ХХК-д санал хүргүүлж хэлэлцээг эхлүүлж байжээ. Гэхдээ хэлэлцээр удааширч, Мэргэжлийн Засгийн газрын нүүр үзсэн байна. Хөрөнгө оруулалтын газар татан буугдаж концессын ажил Үндэсний хөгжлийн газарт шилжиж иржээ. Үндэсний хөгжлийн газар МАК ХХК-тай 2017 оны нэгдүгээр сарын 12-нд гэрээ байгуулсан байна. Аль ч Засгийн газарт МАК-ынхан тал алдаггүй ажээ. Энэ нь МАК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир эрхэмтэй холбоотой билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх байсны хувьд энэхүү концессийн гэрээг авахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Н.Алтанхуягтай ч Б.Нямтайшир ойрын харилцаатай байсан гэх юм билээ.

Ж.Мөнхбатын концесс АН-д ямар ч хамааралгүй

    Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань уулын ордыг эзэмшигч “Засагт чандмань майнз” ХХК-иас Засгийн газарт хандан Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замыг Концессоор хэрэгжүүлэх санал тавьж байжээ. Анх 2013 онд Засгийн газрын 317 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн хорооны концессийн жагсаалтад энэ төсөл багтсан байна. Зогсонг байдалд байсан энэ төслийн сонгон шалгаруулалтыг энэ онд Засгийн газар явуулж, “Засаг чандмань майнз” ХХК-ыг сонгожээ. Тус компанитай 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан байна. “Засаг чандмань майнз” ХХК нь Ж.Мөнхбатын эхнэрийн ахын компани юм. Сонгон шалгаруулалт, гэрээ байгуулсан аль ч цаг хугацааг нь харсан энэ ондоо Засгийн газар хүч түрэн шийдсэн концессийн ажил. Нийт 162,8 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төслийн ач холбогдол тун бага билээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Дэлгэрэх сум хүртлэх 130 км замыг хатуу хучилттай замаар холбоно. Дэлгэрэх суман дахь Чандмань уулын ордыг “Засагт чандмань майнз” компани эзэмшдэг ба орд газар руугаа улсын хөрөнгөөр зам татаж байна гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Монгол Улс сумын төвөө хар замаар холбох нь байтугай, зарим аймгуудыг хатуу хучилттай замаар холбож амжаагүй л байна. Нөгөөтэйгүүр 130 км замыг 162,8 тэрбум төгрөгөөр тавина гэхээр өртөг дэндүү өндөртэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын “бярдаж” шийдсэн энэ төслийн гэрээг цуцлах шаардлагатай билээ. Энэ концессийн ажил АН-д ямар ч хамааралгүй төдийгүй, Ж.Мөнхбат Хэрэг эрхлэх газрын даргын хувьд албан тушаалаа ашиглан шийдвэрлэсэн ажил юм.

С.Бямбацогтын 77 тэрбум  төгрөгийн концесс

 “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийг  Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоол гарч концессоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2014 оны 6 дугаар сарын 13-нд концесс олгох уралдаант шалгаруулалт зарлаж гурван компани шалгарсан ба хоёр компани нь Засгийн газраас баталгаа шаардсан учир тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газраас тэдгээр компанийг хасчээ. Харин уралдаант шалгаруулалтад тэнцсэн “Алтай трест” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээг 2016 онд эхлүүлж байжээ. Түүнээс хойш Мэргэжлийн Засгийн газар хэлэлцээрийг үргэлжлүүлж, энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Алтай трест” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Ингэхдээ тухайн үеийн барилга угсралтын ажлын өртөг 22 сая доллар дээр барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөхийн зардалд 597 мянган ам.доллар, зээлийн хүү 8 сая 870 мянган ам доллар нэмэгдэж, нийт төсөвт өртөг 31.7 мянган ам.доллар болжээ. Энэ нь төгрөгт шилжүүлбэл 77 тэрбум төгрөг юм. Сайд асан С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трест” компани нь ийнхүү 77 тэрбум төгрөгийн концессийг авч чаджээ. Эндээс харахад Шинэчлэлийн Засгийн газар, “Алтай трест” компанийн хооронд концессын ажлын хэлэлцээр эхлэсэн ч яг гэрээ байгуулсан нь Мэргэжлийн Засгийн газрын үед юм.

 

 Долоон концессийн гурав нь ийнхүү гурван сайдтай холбогддог. АН-ын үед концессоор хэрэгжих төслүүдийг бодлого хөтөлбөрийг  баталсан ч Мэргэжлийн Засгийн газрынхан ашиг сонирхлын зөрчилтэй компаниудтай шууд гэрээ байгуулсан байна. Дөрөв дэх нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, дэд бүтэц барих төсөл юм. Концессийн ажлыг “Томо бюлдинг” гэх компани авсан гэхээс өөр мэдээлэл үгүй.

Үлдсэн гурав нь өмнөх Засгийн газрын үед байгуулсан байна.  Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл,  Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын төсөл, Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн тариалан чиглэлийн 120 км замын ажил  юм.  

Засгийн газрын гурван сайд өөрсдийнхөө ашиг сонирхол нэгтэй этгээдэд ийнхүү олон тэрбум төгрөгийн концессийн ажил авсан нь албан тушаалаасаа буугаад зогсохгүй тэднийг хуулийн байгууллага шалгах үүрэгтэй билээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд АТГ шалгах шаардлагатай байна.

Т.Түвшин

ZINDAA.MN  

 

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.227) 2017 оны 09 сарын 18

та нар түрүү засгийн газрыг ажилынч хийлгэхгүй шүүмжилдэ гбайсан нөхдүүд бөйна шүү дээ тэгээд өөрснөө яаж байна

0  |  0
Зо(202.21.106.107) 2017 оны 09 сарын 18

ЭБа ллаларын хүчэндээ бизэээ

0  |  0
Зочин(202.21.106.107) 2017 оны 09 сарын 18

Залуу луйварчид лллаларуууд түрүүлээд цэцэцрлэг сургууль барь ллаларууд зайлчих ххорвоогоос

0  |  0
амрү(124.158.106.141) 2017 оны 09 сарын 18

Энэ луйварчингууд ингээд л ах дүүгээрээ баяжаад л , энгийн ардууд ядуураад л байгаа. Ингэж луйвардаж амьдарч байгаагаа мэдэхгүй ард иргэдийг ”Өнөө Тэр чинь аймаар доошоо ороод архинд орчихсон явна лээ. ” гэж ирээд л муулахыг нь яана. Зэвүүн хогнуудыг бүгдийг улс төрийн тавцангаас зайлуулбал таарна.

0  |  0
иргэн(203.91.119.66) 2017 оны 09 сарын 18

энийг үнэхээр шалгах ёстой. Гэхдээ бас өмнөх засаг АН-ын үед гэрээ хийсэн 120км замыг 163 тэрбумаар барих тендерийг ч хамт шалгах хэрэгтэй. Мөнхбатын тендер 130 км-г 162 тэрбумаар барихаар хийгдсэн байна

0  |  0
Зорчигч(202.21.106.164) 2017 оны 09 сарын 17

Ганцхан км замыг 1тэрбум 250 сая - аар тавихаар 162.8 тэр бумын гэрээ хийнэ гэхээр аймаар юм аа

0  |  0
zochin(150.129.140.51) 2017 оны 09 сарын 16

ИЧИГ ИЧИГ

0  |  0
zochin(66.181.178.127) 2017 оны 09 сарын 16

ICHIX NUURGUI TSAIRCHIXSAN XULGAICHUUD NUGEL N NUDEEREE UDAXGUI GARNA

0  |  0
zichin(202.72.245.70) 2017 оны 09 сарын 16

HURUNGII NI AVAAD BUGDII NI BUUD.IIM BJ BOLOH UU.ENGIIN HUNII UMNU ED NART BI HIUSEN .BI OLSON GEJ HELEH UG BII YU !@! UDMASRAA ULSIIN MUNGU HULGAI HIICHEED YAJ HUNII NUUR HARDHIIN..NOMTOIBAYAR !!!!@@

0  |  0
baatarvan(139.5.217.116) 2017 оны 09 сарын 16

Namaa zasgaa unagsan gedegee erh bish gadraldahg bhda ed. Esvel mededgui um bolov uu

0  |  0
хо хо(103.229.120.219) 2017 оны 09 сарын 15

өмнөх засгийн гэрээг үргалжлүүж байгаа шигээ бусад сайн төслүүдийг үргэлжлүүлээч. ашигүй бол зогсоогоод, өөрсдөө хамааралтайг үргэлжлүүлэж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй гээд байна даа

0  |  0
zochin(185.39.141.5) 2017 оны 09 сарын 15

3 uulang ni buud . nymtaishir .. elbegdorjtoi niilj ih . yum tsuslaj . bayjsan

0  |  0
зочин(202.179.26.180) 2017 оны 09 сарын 15

Нам нэртэй Гэмт бүлэг, Гишүүн нэртэй Гэмт хэрэгтэнгүүд байна дөө, Өөрөө Хууль зөрчидөг, Эрх мэдэл албан тушаалаа ашигладаг, Ашиг сонирхолын зөрчилтөй Хууль Зүйн Сайдаар толгойлуулсан Хэрэг Эрхлэх газрын дарга, Хөдөлмөрийн сайд гээд дандаа том тушаалын Баагийнууд холбогдсон байна дөө, Эд нар ингэх л гэж Төрийн албанд шургалж Хулгай Луйвар хийх гэж байдаг юм байна

0  |  0
Билгээ(103.229.121.217) 2017 оны 09 сарын 15

Тэр тэндэрийн замууддаа ариун цэврийн байгууламжийг оруулчих ухаан байхгүй л биз дээ.

0  |  0
Рдслзд(122.201.31.88) 2017 оны 09 сарын 15

Хотын дарга батболд гэж МАН-ын нэрээр наадаж дуусаж байгаа нэг гар байна даа.

0  |  0
Munkhbat(139.5.217.246) 2017 оны 09 сарын 15

Ene Munkhbat er ne MAH iin ner xundiig ballaj baigaa um daa Buduuleg medleggui mortloo asar ix a,bitstai balai noxor Ard olon bid sain tanixgui ch tanix neg ne unexeer durgui

0  |  0
Shoron shoron shoron(103.26.193.23) 2017 оны 09 сарын 15

Shoron

0  |  0
Иргэн(103.212.116.121) 2017 оны 09 сарын 15

Шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй?!?!?! Зүгээр орхиж яасан ч болохгүй шүү?!?!?!

0  |  0
Зочин(139.59.43.33) 2017 оны 09 сарын 15

Төрийн мөнгөөр тоглолт хийсэн томчуудыг бүгдийг нь шоронд хорь

0  |  0
Зочин(139.59.43.33) 2017 оны 09 сарын 15

Төрийн мөнгөөр тоглолт хийсэн томчуудыг бүгдийг нь шоронд хорь

0  |  0
POO(202.9.42.20) 2017 оны 09 сарын 15

shalgaad shorond yavuul ulsiin mongo ideh gej bgaa ulsuudiig

0  |  0
indraa*(191.101.30.254) 2017 оны 09 сарын 15

ATG-iinxan ajlaa xiij meddeg yumuu yr ni.

0  |  0
Badral*(128.199.164.215) 2017 оны 09 сарын 15

ATG ni xvrtel ingej ajillaad bxar yaaj ex oron uudlux yum bee.

0  |  0
zochin(66.181.187.12) 2017 оны 09 сарын 15

ntegehdee ATG.shuuh.tsagdaa.bugd.edgeer luivarcdyn gart bgaa ni buh. uil yavtsaas,haragdaj bna zasgiin.gazraa.zuv.burduuleerei MAH shudarga.gishuud.minieeaad.3.chini.say/.yalaa.daa.ichih.ch.ugui.hudlaa,.yaritsgaagaad.bsan.biz.dee.s.edniig.shalgah.yostoi

0  |  0
zochin(66.181.187.12) 2017 оны 09 сарын 15

ATG yag.shalgaj.haragdaach.ODOO.bgaa/.nuhduudiig.zailuulj.bj.l.unen.zuv.shalgana.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 15

Er ni ard tymen hatuu shaardah zag bolson, ed nar ulsiin toloo, ard tymnii toloo ajillah estoigoo medehgui malnuud, deeremchid baina. Namiinhaa , oorsdiin luivriin ajillagaanii toloo ajillagaa zogsoohgui bol byr ih huraltai ni hamt zeverleh heregtei um baina, estoi oi gutaj baina ed nariig harahaas

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 15

Er ni ard tymen hatuu shaardah zag bolson, ed nar ulsiin toloo, ard tymnii toloo ajillah estoigoo medehgui malnuud, deeremchid baina. Namiinhaa , oorsdiin luivriin ajillagaanii toloo ajillagaa zogsoohgui bol byr ih huraltai ni hamt zeverleh heregtei um baina, estoi oi gutaj baina ed nariig harahaas

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 15

zugeer ogzruulaad zogsood baih estoi yu ????? said nar ni ch bai, gishyyd ch bai huuli bus um hiij , ulsiin erh ashig , ard tymend hohirol uchruulsan etgeedyydiig shalgaj byren erhiig zuzlaachee,,,,hariuzlaga hyleedeg, huulia heregjyyldeg tortei baimaar baina, Zagdaa, ATG gazar, Huuliinhan bygd huivaldagchid uu ?????? Yagaad duugui suugaad baidag um be ?, yagaad hariuzlaga hyleedeggui um be??? ,,,,,Zugeer ogzrood boldog asuudaliig zogsooh estoi, Tyryychiin zord ch gesen hymyys zugeer ogzrood ongorson,,,ingej boloh uu?????

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 15

zugeer ogzruulaad zogsood baih estoi yu ????? said nar ni ch bai, gishyyd ch bai huuli bus um hiij , ulsiin erh ashig , ard tymend hohirol uchruulsan etgeedyydiig shalgaj byren erhiig zuzlaachee,,,,hariuzlaga hyleedeg, huulia heregjyyldeg tortei baimaar baina, Zagdaa, ATG gazar, Huuliinhan bygd huivaldagchid uu ?????? Yagaad duugui suugaad baidag um be ?, yagaad hariuzlaga hyleedeggui um be??? ,,,,,Zugeer ogzrood boldog asuudaliig zogsooh estoi, Tyryychiin zord ch gesen hymyys zugeer ogzrood ongorson,,,ingej boloh uu?????

0  |  0
ЗОЧИН(14.155.90.175) 2017 оны 09 сарын 15

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ ЭНЭ МАН,АН ТЭРГҮҮТЭЙ НАМУУД МАШ САЙН УГААСНЫ ХҮЧИНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАЛНААСАА ДОР БОЛСОН БАЙНА. ЭНЭ АЖИЛД МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГА САЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ТЭД ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ДУРААРАА ДУРГИЖ БАЙНА. МОНГОЛЫН ТӨРИЙГ ЯГ Л ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ ӨМЧИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ОНЫ СОНГУУЛЬ БОЛООД ГЗ-АА ЯАЖ УНАГААЖ СОЛЬЖ БАЙГАА БАЙДЛААР ЭД МӨРИЙН БАРИМТТАЙ ДАХИН ХАРУУЛАВ. ҮҮНИЙГ ЗӨВХӨН АРД ТҮМЭН Л ЗАСАЖ ЧАДНА.

0  |  0
Зочин(203.91.115.35) 2017 оны 09 сарын 15

Том гарын хулгайчдаа шоронд нь хий.зардлын тооцоог дахин хий

0  |  0
Zochin(202.9.41.204) 2017 оны 09 сарын 15

MANAN iin bodit fact!

0  |  0
зочин(202.179.24.57) 2017 оны 09 сарын 15

ичихгүй амьдарсаар

0  |  0
Ккк(122.201.24.172) 2017 оны 09 сарын 15

Ямарч боловролгүй хогууд төрд гарч ийм муухай юм хийгээд байгаа юмаа. Энэ мөнхбат бүтэхгүй нөхөр. Англи орос хэл сурчаад төрийн ажил хий. Маш олон хүн ажилд шахдаг гэсэн. Болормаа гэж юу ч мэдэхгүй үеэл нь боловролын яаманд байна. Өөр зөндөө гэсэн

0  |  0
ичиг ичиг ичиг(202.72.245.122) 2017 оны 09 сарын 15

Новшууд юмаа, хэлэх муу үг олдохгүй байна

0  |  0
Зочин(122.201.24.172) 2017 оны 09 сарын 15

Мөнхбат сайхан хулгайч юмаа. Эндээс харахад. Цүнх барьсан хулгайч.

0  |  0
Top