Америкчууд бензинд хамгийн их мөнгийг зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

2016 онд америкчууд шатахуун худалдан авалтад 491 тэрбум ам.доллар зарцуулжээ. The Los Angeles Times сонинд энэ талаар мэдээлсэн байна. Хэдийгээр энэ жил хэрэглээ буурсан ч энэ нь АНУ-ын түүхэн дэх оргил үзүүлэлт болжээ. Тэд харин 2017 он гарснаас хойш өдөрт 157 мянган баррель түлш хэрэглэж байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн оныхоос бага байгаа гэнэ. АНУ-ын шатахууны хэрэглээ жилээс жилд буурч байгаа гэх судалгааг үүнээс өмнө гаргаж байсан юм. Тэгвэл шатахуунд зарцуулсан мөнгөний хэмжээ ийнхүү өссөн нь үнэ ханш өндөр тогтоогдонтой холбоотой ажээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top