Хутгатай этгээд дөрвөн хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Хутга барьсан этгээд хүүхдийн цэцэрлэгт халдаж, дөрвөн хүний аминд хүрч, хоёр хүнийг шархдуулсан хэрэг БНХАУ-д гарчээ. Халдлага Хэнань мужийн Гунъи хотод өчигдөр өглөө болсон байна. Амиа алдагсдын гурав нь насанд хүрсэн хүн, нэг нь хүүхэд, Шахдагсдын нэг нь хүүхэд байжээ. Гэмт этгээд хэргийн газар дээрээ баривчлагдсан байна. Түүнийг нутгийн оршин суугч, тариачин нэгэн байсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Хүүхдийн цэцэрлэг рүү хүйтэн зэвсэгтэй халдсан тохиолдол урд хөршид анх удаа гарч байгаа биш юм. Өнгөрсөн хавар хүүхдийн цэцэрлэг рүү мэс барьж халдсан тохиолдол зургаан удаа гарсан бөгөөд нийтдээ хүүхэд, том хүн нийлсэн 20 гаруй хүний амь хохирчээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top