Евгений Плющенко хуримаа хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 16

Хойд хөршийн уран гулгагч, олимпийн аварга Евгений Плющенко, Оросын нөлөө бүхий продюсеруудын нэг Яна Рудковская нар гэрлэснээсээ хойш найман жилийн дараа хуримын ёслолоо хийлээ. Яна 42 настай бол Евгений 34 настай юм. Тэд 2008 онд Яна Рудковская дуучин Дима Биланыг “Eurovision” тэмцээнд сойж байхад дотноссон билээ. Евгений Плющенко тэр үед Дима Биланы үзүүлбэрт оролцож, клипэнд нь тоглосон.

Яна хуримаараа хоёр даашинз сольж өмсчээ. Тэдний хуримын зураг дэлгэгдээгүй байгаа ч Москвагийн нэгэн сүмд ойр дотныхоо цөөхөн хүнийг байлцуулан ёслол хийсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Түүнчлэн уран гулгагчийн эхнэр “Диор”-ийн гүйцэтгэх захирлын урласан маш үнэтэй даашинзыг өмссөн байна.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top