”Эрдэнэс-Тавантолгой” компани 100 мянган тонн коксжих нүүрс худалдана

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 17

“Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Тус компанийн мэдэгдэлд “ Энэхүү сонгон шалгаруулалт нь компаниудаас ирүүлсэн үнийн санал, нийт худалдан авах нүүрсний хэмжээ, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, сар бүрийн худалдан авалтын хэмжээ, болон тээврийн асуудлыг бодитоор хамгийн сайн гүйцэтгэх чадварын талаар дүн шинжилгээ хийж, боломжит давуу нөхцөлтэй санал ирүүлсэн худалдан авагч компанийг сонгоход оршино. "Эрдэнэс тавантолгой" ХК нь Цанхийн уурхайгаас олборлосон дор дурдсан чанар бүхий 100,000 тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 68.0 ам.доллараас багагүй үнээр борлуулах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн онцолжээ.

Д.Дорж

www.zindaa.mn.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(112.72.11.103) 2017 оны 09 сарын 17

Тэглээ гээд ард.иргэдэд юу байгаан монголоос асар их баялаг гараад байхад манай улс тэр баялгуудаа хааш нь хэнд өгчөөд өөрсдөө ядуураад өр зээл тавиад бгаан бэ.ядуурал ажилгүйдэл нэмэгдээд байхад одоо яах вэ хариулт авъя

0  |  0
Top