Сослан Рамонов Риогийн дараах анхны тэмцээндээ зодоглоно

2017 оны 09 сарын 18

“Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сослан Рамонов есдүгээр сарын 20-23-нд Литвын Клайпеде хотод болох цэргийн ДАШТ-д 70 кг-ын жинд хүч үзэхээр болсныг МЧБХ-оос мэдээллээ.

Риогийн олимпоос хойш ганц ч тэмцээнд зодоглоогүй байгаа Рамонов анхны тэмцээн нь цэргийн дэлхийн аварга байх нь ээ.

Түүнээс гадна эрэгтэйчүүдийн 57 кг-д Ибрагим Ильясов, 61 кг-д Буриадын Ерөнхийлөгчийн цомын хошой аварга Омак Сюрюн, 65 кг-д өнгөрсөн жилийн цэргийн дэлхийн аварга Начын Куулар, 74 кг-д ДАШТ-ий алт мөнгөн медальт Хетик Цаболов, 86 кг-д 2016 оны Европын аварга Шамиль Кудиямагомедов, 97 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Заур Коциев, 125 кг-д 2014 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Алан Хугаев гэсэн хүчирхэг бүрэлдэхүүнтэй Литвад хүч үзэх юм.

Дашрамд сонирхуулахад тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(61.79.115.44) 2017 оны 09 сарын 21

OUHM bish Delhiin awraga shvv dee.!!

0  |  0
Top