40 настай “Манга” ирэх жил албан ёсоор төгсөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Японд 40 жилийг туулсан Манга /зурагт ном/ байдаг аж. Түүнийг “Кочикамэ” гэдэг юм байна. “Кочикамэ” нь 1976 оны есдүгээр сарын 21-нээс одоог хүртэл гарахдаа нийт 1960 бүлэг, 200 орчим боть ном гаргажээ. Тус Манганы уран бүтээлч Акимотогийн хэлснээр, “Өнгөрсөн онд 41 дүгээр ботио гаргасан. Гэвч ирэх жил дахин шинэ цуврал номоо гаргахаар төлөвлөж байгаа” гэв. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Кочикамэгийн 42 дахь боть хамгийн сүүлийнх байх болно. Ийнхүү төгсгөх болно гэдгээ албан ёсоор хэлж байна” гэжээ.

Тэрбээр жил бүр Мангандаа шинэ адал явдал зохиож байсан. Энэ нь түүний манга урт наслах шалтгаан нь болсон байна. Мэдээж уг Манга төгсөнө гэх мэдээлэл амтархан уншигчдыг нь ихэд баярлуулсан аж.

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top