Намрын ногоон өдрүүд Баянхонгорт ”налайна”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Баянхонгор аймгийн "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 22-24-нд  аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд эхлэх аж. Худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион явуулах юм байна.

Мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр, авах боломж бүрдэх юм. Мөн орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, сүү цагаан идээ, мал мах, гар урлалын бүтээгдэхүүнүүд зах зээлийн хамгийн доод ханшаар зарагдах аж.
Баянхонгорын нийт иргэдийг тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас уриалжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top