Энэ сарын 21-нд багш нар ажил хаяна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос Монгол Улсын Засгийн газарт цалин нэмүүлэх шаардлагыг энэ сарын 30-нд хүргүүлсэн юм. Улмаар шаардлагын хариуг Засгийн газраас энэ сарын 15-нд багш нарт хүргүүлэх ёстой байсан ч өдийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Тиймээс багш нар тэмцлийн дараагийн шатанд шилжихээр болжээ.

"Цалин нэмүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгийн газар багш нарын шаардлагын хариуг албан ёсоор есдүгээр сарын 15-нд ирүүлэх ёстой байсан. Гэвч Засгийн газраас хариу ирээгүй. Тиймээс багш нар үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран арбитрын шүүхэд хандах үйл ажиллагаанд нэгдэхээр боллоо. Үүний үндсэн дээр ажлын 14 хоногоос, хугацаагүй ажил хаях хүртэл арга хэмжээг авна. Эдгээр ажлууд нь хууль ёсны дагуу явагдаж байгаа. Мөн тэмцлийн дараагийн шатны "сануулах ажил хаялт"-ыг есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Уг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай мэдээллийг фэйсбүүк пэйж болон аймгуудын группүүдээр дамжуулж багш нарт хүргэж байгаа. Хэрэв Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авахгүй, байдлыг улам хурцатгасаар байвал бид ч гэсэн цалингаа нэмэгдүүлэх хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдмээр байна” гэв.

Одоогийн байдлаар багш нарын нэгдсэн “Багш багшдаа туслах” группд 40 мянга гаруй багш нар байгаа аж. Тус ажил хаялтыг багш нарын саналыг сонсож, судалгаа авсны үндсэн дээр зохион байгуулж байгаа гэнэ. Ажил хаялт зарлахаас гурав хоногийн өмнө багш нар хүсэлтээ сургуулийн захиргаанд өгсөн байх ба багш нарын 60-аас дээш хувь нь ажил хаялтыг дэмжсэн тохиолдолд ажил хаях эрхтэй болдог байна. Тэгвэл энэхүү шаардлагыг багш нар аль хэдийн биелүүлээд байгаа аж.

Цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Энэхүү ажил хаялтыг Монгол Улсын ирээдүй, оюуны дархлаа болсон ирээдүйн эздийг бэлтгэхийн тулд зохион байгуулж байгаа гэдгийг ард иргэд минь ойлгоосой гэж хүсч байна. Хэрэв Засгийн газар 21-ны ажил хаялтыг хүлээж авахгүй байвал 26-нд дахин ажил хаялтыг зарлах болно. Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын гол агуулга нь багш нарын цалинг 1600000 төгрөг болгох, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 10-р бүлэгт зааснаар "хамтын маргаан үүсгэж, эвлэрүүлэгч, зуучлагч тал оролцон ажлын 14 хоногт харилцан зөвшилцөж чадахгүй бол хугацаагүй ажил хаях эрх зүйн орчин бүрднэ" гэсэн байдаг. Тиймээс бидэнд ажил хаях бүрэн эрх аль хэдийн бий болсон. Өнөөдөр багш нарын нийгмийн асуудал хүнд байна. Зөвхөн багш нар ч гэлтгүй улс орон даяар оюуны ядуурал үүсээд байгаа. Өмнөх засгийн газруудад цалин нэмүүлэх шаардлага тавихад судалъя, шинжилье гэж ам тагладаг байсан. Бид 27 жилийн турш цалин нэмэхийг хүлээлээ. Одоо хүлээлт дууссан” гэлээ.

Багшийн цалинг 2010 онд 80 мянган төгрөгөөр, 2012 онд 150 мянга орчим төгрөгөөр нэмсэн гэсэн судалгаа бий. Тус ажил хаялтад ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын бүх багш нар нэгдэх аж. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээ(202.9.40.130) 2017 оны 09 сарын 21

10 сая цалингаа голоол 18 сая бол сайхан л байна гэнэ шүү

0  |  0
нн(202.9.40.130) 2017 оны 09 сарын 21

Д.Баярсайхан: 18 сая төгрөгийн цалинтай бол сайхан л байна Төрийн банкны захирлууд 8-18 сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл сошиалаар нэлээн их шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, албан тушаал, чиг үүрэг нь давхацсан олон дарга нар 8-18 сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ би 18 сая төгрөгийн цалин авдаггүй. Өмнөх захирлууд ийм цалинтай байсан юм байлгүй мэдэхгүй. Би бодитоор гар дээрээ 10 сая төгрөгийн цалин авдаг. Захирлууд маань 5 хүртэл авах ёстой. Гэхдээ цалингийн асуудал нууцлалтай” гэлээ. Б.Анир

0  |  0
хар(66.181.179.213) 2017 оны 09 сарын 20

Тэгээд яах ёстой юм малнуудаа та нарийн халааснаас авах гээ юу гокийн захиралууд төрийн банкны захирлууд сайд дарга нарийн ахуй хангамж зэргийг эсэргүүцээч малнуудаа ийм дээрээ та нар арчаагүй амьдарч байгаа ум багш нар тэмцэх нь зөв.

0  |  0
zochin(27.123.214.105) 2017 оны 09 сарын 19

Bi 9dugeer angiin suragch manai angiin bagsh bas ene ajil hayltad orno gesen bi huvidaa eserguutsej bgaa

0  |  0
Mngl(27.123.214.114) 2017 оны 09 сарын 18

Doorxi 3 lyibarchin xylgaich yrbagch manan mafi komentchid shaatsgaagarai

0  |  0
Rindee(66.181.179.187) 2017 оны 09 сарын 18

Shaal ubchtei ym

0  |  0
рсм(180.149.93.14) 2017 оны 09 сарын 18

даварцан юм бэ

0  |  0
zochin(202.9.42.49) 2017 оны 09 сарын 18

ene bagsh nar ajil hayj bolhguie. bidnii ireedui bolson huuhduudiin erh ashig hohirno. hicheel tasarsnaas hotsrogdol bui bolno. tiim bolhoor etseg eh bid zugeer haraad suuj bolhgui bagsh nariin ajil hayltiin esreg ajil zohioh heregtei.

0  |  0
Top