У.ХҮРЭЛСҮХИЙН ДАЙСНАА ДАРАХ ЦАГ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Улс төрд уухай хашгираад босоод ирэхээрээ сүйд хийчих шахдаг нэг хүн бий. Түүний тухай өнөөдөр хэлтэй бүхэн жиргэж, амтай бүхэн ярьж байна. Нэрийг нь Хүрэлсүх, хочийг нь Топор гэнэ. Дараагийн Ерөнхий сайд, цаашлаад эрх баригч намын дараагийн дарга болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж дуулдаж байна.

МАН-ын дотоодод үүссэн нүргээн бол яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, АТГ, прокурорын байгууллагыг бүрэн эрхшээсэн хүчний эсрэг тэр зоригтой хөдөлсөн. Үр дүнд нь нэг жигүүрийг нь бут цохилоо. 60 тэрбумынхан гэж нэрлэгдсэн бүлэглэлийн Засгийн газрыг огцруулж чадсаныг нь хэлж байна.

 Өндрөө аваад хөөрч байсан бүргэдийн жигүүрийг тас харваж унагалаа, эсвэл идшээ харан дүүлэн харайж явсан идэр ирвэсийн хойд хөлийг хуга буудлаа... Энэ зүйрлэл хэт хөөрүү сонсогдож байж мэднэ. Гэвч тэр ямар хүчний эсрэг сөрж, ямар үнэ цэнэтэй ялалт байгуулсныг нь бодолцвол тийм ч хөөргөн санагдахгүй. Ээ базарваань, үнэндээ бол эрх баригч намынхаа удирдлагын эсрэг, өөрийн талынхныхаа эсрэг, аль өнгөтэй өөдтэйг хамж шимсэн бүлэглэлийн эсрэг сөрнө гэдэг хэр баргийн хүний хүү зүрхлэх тэмцэл биш.

Үе үеийн дарга нартай тэрсэж, тэрсэхдээ намын төлөө, ард олны төлөө тэрсэж явсан У.Хүрэлсүх өнөөдөр өмнөхөөсөө илүү хүчтэй дайсантай нүүр тулгарсан. Тэр нь үзэгдэх дүр нь М.Энхболд гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 12 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм. Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, мөнгөний машин, мафи маягийн хор найруулж суудаг Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч, зальжин хорчин Ц.Элбэгдорж нар багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын газрын доорх баялгийг цөлмөж дуусах хорт төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан юм. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын олон шийдвэрээр нотлогдож, бас нотлогдохоор зэхэж байсан билээ. Оюутолгойг нохойн замаар оруулсан энэ бүлэглэл дараачийн зоогоороо түүнээс ч дутахгүй том орд болох Хармагтайн ордыг онилоод байсан нь илэрсэн. Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь ийнхүү тодорхой болсон байлаа. Тус бүлэглэл Оюутолгой, Цагаан суваргын ордыг зарж идсэн. Тэд төрийн албыг зарах замаар 60 тэрбумыг хэрхэн туламлах тухай ярьж байсан бол сайд нарын концессын гэрээгээр 800 сая, цаашлаад бүхэл бүтэн Монголын баялгийг цөлмөх талаар бодож байжээ. Хармагтайн ордын талаар монголчууд бараг л мэдээгүй, дуулаагүй байсан нь МАНАН бүлэглэлийн аюул занал ямар чимээгүй гэтэж байсны нотолгоо. Эрх мэдэлтнүүд тус ордын хувь заяаг ард олноос аль болох далд байлгаж, хөшигний ард нууцаар зооглох санаархалтай байсан гэсэн үг.

Газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан улс хэрнээ ард түмэн баялгаа мэдээгүй байсан нь тун гунигтай мэдээ юм. Хармагтайн ордыг гудсан доогуур гулгуулах гэж байсны хамгийн том баримт нь Ж.Эрдэнэбатын байгуулахаар зэхэж байсан Тогтвортой байдлын гэрээ билээ. Тогтвортой байдлын гэрээ гэгчээр Монголын баялгийг гадныханд худалдаж, дундаас нь маш их хэмжээний ашиг хүртдэг энэхүү танил зохиолын автор нь Ц.Элбэгдорж. Өдгөө тэр ярьж буй МАНАН бүлэглэлийн гишүүн болсон нь санамсаргүй тохиолдол ч биш. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн тогтвортой байдлын гэрээний ард энэ эрхэм, цаашлаад энэ бүлэглэл байсан гэдгийг олон нийт одоо гадарлаж эхэлжээ. Ингээд энэ мэт шуналаа гүйцэлдүүлэхийн тулд тэдэнд эрх мэдэл хэрэгтэй. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хууль, хүч, албан тушаал хэрэгтэй.

Тийм учраас Монголын хууль, хүчний байгууллагын толгойд өөрсдийн гар, хөлийг шургуулж, зөвхөн бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө ажиллуулж эхэлсэн нь эмгэнэлтэй. Үүнд нотолгоо, баримт өч төчнөөн. 60 тэрбумын бичлэг байсаар байтал хэргийг хэрэгсэхгүй болгож, бүх баримтыг үл тоож чадсан. Тэр байтугай, У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнасан, чагнасан болгон хувиргаж дөнгөсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ц.Элбэгдоржийн толгойлсон шударга бусын хонгил цагдаа, прокурорын байгууллага, АТГ, ТЕГ-ыг улс төрийн зорилгоор ашиглаж байна” гэж мэдэгдэж байсан. Ерөнхий сайд байхдаа шүү дээ. Энэ бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Гэвч ялагдал хүлээсэн юм. Засгийн газар нь огцорч, өөрөө АТГ-т байцаагдаж эхэлснээр хэрэг явдал шувтарсан. Ер нь энэхүү бүлэглэлийг нэр цохож, ил тод зарлаж, тэмцэл өрнүүлсэн улстөрчдийг цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллагаар дарж авдаг жам ёс сүүлийн жилүүдэд тогтоод байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бол хамгийн бодитой жишээ, уг бохир жам ёсыг биеэрээ туулсан улстөрч. Удаахь золиос нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нар байсан.

Өнөөдөр энэ систем У.Хүрэлсүхийг нухчин дарахаар сүүлчийн эрэг шургаараа хүчлэн ажиллаж байна . Учир нь У.Хүрэлсүх тус бүлэглэлд хамгийн хүнд ялагдлыг амсуулчихаад байгаа, дараагийн том ялагдлыг амсуулж мэдэх нэг номерын дайсан нь болчихоод байна.

У.Хүрэлсүх намынхаа хурал дээр М.Энхболдод хандан “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж хэлснээр тэмцэл эхэлсэн. Ямар ч хувьсгал, аль ч тэмцлийг нунж дорой, сул даруу нэгэн хийдэггүй учраас У.Хүрэлсүхийн одоогийн ялалтыг үнэлэх ёстой.

Энэхүү нийтлэлээрээ У.Хүрэлсүхийн дайсан М.Энхболд, эсвэл М.Энхболдын дайсан У.Хүрэлсүх гэдгийг зарлах, нотлох гэсэнгүй. Гагцхүү тэмцэл байгаад, түүнээс үүдсэн ялалт ялагдал гэж байгаа бол хоёр талын аль нэг нь манай тал, нөгөө нэг нь дайсны тал л байж таарна шүү дээ.

Энэ удаа У.Хүрэлсүх аль ч талаар нь бодсон манай талын баатар шиг санагдаж байна. Нам дамжсан бүлэглэл, олигархи тогтолцооны эсрэг сөрөн зогсож, нэг нам, журмын нөхөр гэж тал тохой таталгүйгээр тууштай тэмцэж чадаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн дайсан Монголын дайсан болж хувирсан учраас монголчууд хэдийнэ нэг талд гарч зогсжээ. Тиймээс ч яг одоо өрнөж буй улс төрийн цагийг У.Хүрэлсүхийн дайснаа дарах цаг гэж төлгө буулгаж байгаа нь энэ ээ.

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN


Холбоотой нийтлэл: Ц.НЯМДОРЖИЙН ТУУЛАЙ ГҮЙЦЭХ ЦАГ 


Сэтгэгдэл ( 107 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аянга(122.201.21.105) 2017 оны 09 сарын 20

Монголыг маань оноодрийн ийм дампуу байдалд оруулсан буруутан нь одоогоор м.энхболдоор толгойлуулсан МАНАН-ийн новшнууд мон,хэн маргах юм. Тор засаг улс орны эрх ащгийг нэгдугаарт тавьж чадахаа больж нам дамжсан луйварчдын булэгт уйлчлээд эхэлсэн нь захын хэнд ч ойлгомжтой. Энэ бол Монгол тор бурэн эрхт байдлаа алдсан,ундэсний аюул тулгараад байгаагийн тод шинж !!!!энэ аюулыг таригчид амар бууж огохгуй нь тодорхой,Хурэлсухээ буу шантраарай, монголоо гэсэн тан шиг сэтгэл, зоигтой олон олон залуус таныг дэмжиж байна,щаардлага гарвал хамт тэмцэнэ,таныг хамгаална, урагшаа

0  |  0
balt(202.9.42.76) 2017 оны 09 сарын 20

hrelhuu said boloh h tei dabhar deelgui said naraa barih chadaltai hurel huchtei

0  |  0
Зочин(103.26.194.154) 2017 оны 09 сарын 19

Энэ хүнийг яасан их үзэн ядна вэ? Ерөнхий сайд хийж чадна.

0  |  0
зочин(139.5.219.194) 2017 оны 09 сарын 19

зззз хн

0  |  0
Анхаа(182.160.2.117) 2017 оны 09 сарын 19

Хүрэлсүх Жэнко хоёр нийлвэл Монголын эдийн засаг дампуурна. Урвагч Топор ЕС болох гэж улайрч байх юм. Бүтэхгүй дээ.

0  |  0
bayar(43.228.130.186) 2017 оны 09 сарын 19

tegeed odoo Khurelsukh shudraga khun ym uu yag shdee

0  |  0
Amar(59.153.113.171) 2017 оны 09 сарын 19

Demjij ba

0  |  0
зочин(66.181.160.2) 2017 оны 09 сарын 19

аймшигт женко хүрэлсүх нар

0  |  0
зочин(66.181.160.2) 2017 оны 09 сарын 19

аймшигт женко хүрэлсүх нар

0  |  0
зочин(66.181.160.2) 2017 оны 09 сарын 19

аймшигт женко хүрэлсүх нар

0  |  0
buural uvgun(98.210.26.139) 2017 оны 09 сарын 19

Xорон муу санаагүй, xолын иx шуналгүй xүмүүнийг олж тэдэнд төрийн жолоог өгъө. Энэний төлөө лам xаргүй эвлэлдэн нэгдэж эрслэн босоxоос өөр дөт зам үгүй шиг.

0  |  0
buural uvgun(98.210.26.139) 2017 оны 09 сарын 19

Одоо нэгэнт бидний амьдрал ингэтлээ дордсон болоxоор Зоригоо чангалаад ,зорилгоо нэгтгээд тэмцэлд босцгоо ! Удаx тусмаа улам л муудаx шинжтэй. Цөөн xэдxэн нь xага баяжиж үлдсэн олон нь үгээгүй xоосон болоx янзтай. Үүнийг үл тэвчиxийн учир үлгэрлэн дагуулаx удирдагч xүүгийн араас мориндоо ардуудаа ! Түүx аяандаа удирдагчийг төрүүлдэг жамтайн учир тэр xүн нэгэнтээ тодорсон. Бид түүнийгээ даган xүрээлж, бас түүнийг xамгаалж явах учиртай юм. Ардын Иx Xуралтай болъө, тэгээд чамбай нягт xууль xэлэлцсүү, дараа үүнийгээ чандлан сайн саxъюу.

0  |  0
Ochir(202.9.42.55) 2017 оны 09 сарын 19

Damdinjav gej neg hor hutgasan novsh uhej dald orooch hen yu hiihee chamtai chamgui medne

0  |  0
Зочин(112.72.11.67) 2017 оны 09 сарын 19

Хүрэлсүх засгийн газар унагачихаад өөрөө ерөнхий сайд болох гээд захиалгаар санал хураалгаад өөрийнхөө талд юм бичүүлээд байгаа юм Ихээхэн явуулга хийж байна даа ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз дээ одоо ерөнхий сайд хэн ч болсон юуч өөрчлөгдөхгүй Өөрснөө идэж уухад нь хэрэг болдог юм байгаа биз Тэнэг хулгайчууд

0  |  0
zochin(202.55.191.102) 2017 оны 09 сарын 19

nyamdorj n deer hurelsuh noyn nuruugui hun

0  |  0
иргэн(27.123.214.116) 2017 оны 09 сарын 19

ХҮРЭЛСҮХ топоршик шинэ цагийн ЭЛБЭГДОРЖ РЭНЧИНО юм .

0  |  0
иргэн(27.123.214.116) 2017 оны 09 сарын 19

Нэг гишүүний бланкан дээр бөөндөж ГАРЫН ҮСЭГ зураад илээр санал хураасан нь гишүүдийн эрхэнд халдсан ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН шинжтэй болсоныг шалгах хэрэгтэй дээ .

0  |  0
иргэн(27.123.214.116) 2017 оны 09 сарын 19

Хүрэлсүх топоршик Засгийн эрхийг авах ЖЭНКОгийн зариалгыг биелүүлэхийн тулд олон муухай юм хийлээдээ .

0  |  0
123(202.9.43.193) 2017 оны 09 сарын 19

Khvrelsukhiig demjij bgaa

0  |  0
bold(202.179.17.209) 2017 оны 09 сарын 19

hurelsukh yr ni battulga baatar 2t araaraa taviulj 21 ond yronhiilogchid devshih bolomjoo aldsan.

0  |  0
amar(202.5.196.34) 2017 оны 09 сарын 19

Xyrelsyx xyn bishee

0  |  0
зочин(103.10.21.114) 2017 оны 09 сарын 19

Хүрэлсүх хэн байгаад хэн болсон энэ хүний нөмөрөнд явсан биз дээ

0  |  0
хүрэлсүх(182.160.33.79) 2017 оны 09 сарын 19

нямдорж нь дээрээ. ядаж элбэгдоржийн оймсыг годогонуулна.

0  |  0
БАТ(124.158.124.142) 2017 оны 09 сарын 19

ЗГ ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАДАГ. ГЭТЭЛ ШАДАР САЙД АЖИЛ ХИЙЖ ЧАДААГҮЙ. ЕС-ТАЙ ХАМТ ХРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ДЭЭРЭЭС НЬ НАМЫН НЭР ХҮНДИЙГ ШАВХАЙНД ХУТГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ЕР НЬ ЗАСАГ УНАГААСАН 31-ИЙГ НАМААС ХӨӨЖ, ДАРААГИЙН ЗАСГАА МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛАХ ЁСТОЙ.

0  |  0
БАТ(124.158.124.142) 2017 оны 09 сарын 19

НАМЫН НЭР ХҮНД, ЭВ НЭГДЭЛ ДЭЭР ДӨРӨӨЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛОГДОХГҮЙ, ДЭЭРЭЭС ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДӨӨ ТАТАЖ, ХҮСЭЛ. ШУНАЛЫН БИШ МЭРГЭЖЛИЙН ЗАСГАА БАЙГУУЛАХ НЬ МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД, АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ. ХҮРЭЛ НАРТ ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨӨР НЬ ЦЭВЭРЛҮҮЛ.ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДЖ ЧАДАХГҮЙ.

0  |  0
ZOCHIN(59.153.112.43) 2017 оны 09 сарын 19

hurelsuhiig demjij baygaa shuu

0  |  0
Ard(202.179.31.62) 2017 оны 09 сарын 19

Hurelsuhiig demjij bna

0  |  0
Монгол хүү(202.179.31.69) 2017 оны 09 сарын 19

дандаа нэг талыг барьсан захиалгат үлгэр бичихээ больчихооч!!! Арвингаар хөлд орсон Мандахбаяраа

0  |  0
Энколд(202.9.41.97) 2017 оны 09 сарын 19

Энколд вол Монголын дайссан шүү. үүнийг ойлгох цаг одоо болсон гэж бодож байна. ЭРлийз мэрлийздээ ч учир байгаа юм биш. баяр бадамжунай энколд гурав бол жинхэнэ урвагч. элбэгдоржтой нийлж намаасаа, монголоосоо урвасан шүү

0  |  0
Guest(202.55.191.205) 2017 оны 09 сарын 18

Khurelsukh hudlaa, bas yun daisan geed bichchihsen yum be, zindaa.mn-ee

0  |  0
Лантуу(66.181.178.177) 2017 оны 09 сарын 18

Топор мөн ч их юм бичүүлэх юм даа.Хэрэг болох л юм байхдаа.Миний бодоход намын бага хурлаараа ороод бараг амьд гарч ирэхгүй болов уу.

0  |  0
Zochin(80.51.218.74) 2017 оны 09 сарын 18

ES n ogood uz,tiim ch amarhan uls orni Edinburgh zasgig bosgood irj chadahguin medeej jaahan ch gesen zuv zam ruun oruulj chadval,ter gavyan bolno,oor ch neg ih uym hiij chadahgui bolov uu,medleg bolovsrol daanch nimgen

0  |  0
tuya(182.160.37.229) 2017 оны 09 сарын 18

chingeltei duurgiin gruppiinhnii bolon halamj avagch yadarsan irgediin ene sarin mongo ogogdoogui bna a. budad duurguud 16 naas avch ehelsen. hool undgui hetsuudlee shuu. yagaad zaaval chingeltei gej... darga nar aa...

0  |  0
zochin(103.26.193.17) 2017 оны 09 сарын 18

ok

0  |  0
zochin(103.26.193.17) 2017 оны 09 сарын 18

hurelsuhiig demjij bna

0  |  0
дорж(110.6.116.163) 2017 оны 09 сарын 18

У,Хүрэлсүхийн улаан ,,,,,,,,

0  |  0
зочин(202.9.42.167) 2017 оны 09 сарын 18

Аль нь ч адилхан бүгд өөрсдийн эрх ашгаа л хамгаална, ард түмнээ боддог хүнийг төрд гаргахгүй бүх аргыг хэрэглэсэн тэр нь мөнгөний шалгужр ш дээ.

0  |  0
GG(103.26.195.108) 2017 оны 09 сарын 18

YAMAR CH GESEN HULGAI HUCHIN HIIGCH MONGOL TURIIN SUUDAL ORD BAYLAGIIG ZARJ IDDEG HOTIIG MAANI SUITEGSEN DOLIISON HYATDAAS SALAH HEREGTEI!!! BUUR GER BUL HAMAATNAAR NI BUUDAJ ALAH HEREGTEI!!!

0  |  0
GG(103.26.195.108) 2017 оны 09 сарын 18

YAMAR CH GESEN HULGAI HUCHIN HIIGCH MONGOL TURIIN SUUDAL ORD BAYLAGIIG ZARJ IDDEG HOTIIG MAANI SUITEGSEN DOLIISON HYATDAAS SALAH HEREGTEI!!! BUUR GER BUL HAMAATNAAR NI BUUDAJ ALAH HEREGTEI!!!

0  |  0
GG(103.26.195.108) 2017 оны 09 сарын 18

YAMAR CH GESEN HULGAI HUCHIN HIIGCH MONGOL TURIIN SUUDAL ORD BAYLAGIIG ZARJ IDDEG HOTIIG MAANI SUITEGSEN DOLIISON HYATDAAS SALAH HEREGTEI!!! BUUR GER BUL HAMAATNAAR NI BUUDAJ ALAH HEREGTEI!!!

0  |  0
mongol hun(213.162.68.234) 2017 оны 09 сарын 18

estoi neg saihan heljee hujaagiin mafi g mongol tumneeree ustgah estoi elbegdorj m enhbold geh zergiin hujaa zustai aluurchdiig tamd ni hiihgui bol mongol hun gej amidraaad yadgiin uragshaa mongolchuudaa

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна.

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр дэлхийн суут ухаантнууд эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах эм гаргаж авах нь лавтай.

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал б

0  |  0
зочин(139.5.216.158) 2017 оны 09 сарын 18

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 09 сарын 18

Сайхан үнэнииг дэлгэж цор цор хиисэн хүнииг шүүх цагдаа атг тагнуулаар дардаг гэдэг үнэн байх АЛтанхуяг шиг болчихвии дээ тэмцээрэй

0  |  0
яяяяяяяяяяяя(103.57.92.30) 2017 оны 09 сарын 18

ёстой гоё бичжээ. үнэн ш дээ.одоо эх орончид төрийн жолоогоо атгуулаад нэг үзье

0  |  0
hurelsuhiig demjigch(202.9.41.183) 2017 оны 09 сарын 18

Damdanjav yag goliig n olood helchihlee..Hurelsuh chi shuu

0  |  0
Иргэн(59.153.113.62) 2017 оны 09 сарын 18

Тэгээд нямдорж уих, н,энхболд ес болох юмуу

0  |  0
Болд о(183.177.98.226) 2017 оны 09 сарын 18

Одоо ард түмнийг хагаралдуулсан худлаа мэдээлэл сандал ширээний төлөөх тэмцэлээ зогсоо. Ард түмэнд төрийн тогтвортой байдал эдийн засгийн өсөлт хэрэгтэй байна.

0  |  0
Irgen(202.9.42.162) 2017 оны 09 сарын 18

Төрийн тогтолцоог өөрчилж ард түмний сонголтыг үнэн утгаар нь явуулж намчирхаж үг шидэлцэхээ больцгооё

0  |  0
топор(151.80.238.152) 2017 оны 09 сарын 18

Урвагч топорыг хэн эх оронч гэж хэлдэг юм. Армийн нэг байдаг л улс төрийн орлогч ш тээ.

0  |  0
зочин(103.229.123.207) 2017 оны 09 сарын 18

Дайснаа дарж байгхх нь сайн гэвч Хүрэлсүхийн ард хэн байна вэ нөгөө гамшиг гай таригч хулгайч Баяр байх вий гэсэн айдас байна байхгүй бол сайхан л байна хэрэв тэр муур байгаа бол монголчуудын дараагийн тэмцэл шууд л тулалдаж тэмцэх байх өөр гарцгүй

0  |  0
НЭГ Л ИТГЭХГҮЙ БАЙГА(202.72.245.206) 2017 оны 09 сарын 18

60 ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНД БҮГД ОРОЛЦСОН БАЙГАА Л ДАА ТИЙМД ОЛОН ЖИЛ ОРОЛЦОЖ БАЙСАН ХӨГШИН ХУУЧИН ТӨГЦГҮҮДЭЭС ЦӨӨХӨН ЖИЛ ОРОЛЦСОН БҮҮР ШИГДЧИХЭЭГҮЙ БАЙЖ БОЛОХ ЗАЛУУЧУУДЛЫГ НЬ СОНГОВОЛ ЭРҮҮЛЖИХ ШААНС БАЙЖ МАГАДГҮЙ Ш ДЭЭ

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(150.129.141.177) 2017 оны 09 сарын 18

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Lodoi(66.181.160.14) 2017 оны 09 сарын 18

Ard tumèn yadyyrch orond oroj otond idegden tyildaad estoi ginjneesee or aldah umgui gedeg shig hyvisgaliin tohiroo burdej bn eniig ydirdah hun zaaval tsaanaasaa zayasan bdag ter ni Hurelsukh bolj taarch bn.Tyyshtai temtseerei

0  |  0
chadna(203.91.115.43) 2017 оны 09 сарын 18

Hirelsuh, Auyrsaihan nariin eh oron ch humuus l daisnaa darj suhruulj chadna.

0  |  0
ashgui dee(203.91.115.43) 2017 оны 09 сарын 18

Shiri bysalgal geed l dandaa buruu baisan ch duugarah hereggui uuriiguu l bod taivan bai geh gadnii munhruulgad avtsan untaa hultsengui baidlaas ard olon, eh ornoo avrah Hurelsuh,Auyrsaihan iim eh oron ch huvguud baigaa ni mongolchuudiin huvi zaya shu.baharhaj bna.demjij bna,ard olon,eleg negtnuud chini..

0  |  0
Зочин(103.194.176.101) 2017 оны 09 сарын 18

Хүрэлсүх манлайлагч гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ яг тулаанд нүүрний эгнээд явсан хүн бол Аюурсайхан. Аюурсайханы гавьяаг залуу хүн хожим гарч ирсэн гэж орхиж болохгүй

0  |  0
Нямка (66.181.180.91) 2017 оны 09 сарын 18

ХУРЭЛСУХИЙН ДАЙСНАА ДАРДАГ Ч ГЭЖ ЛЕЕЛЕЕ БАЙЛГУЙ НЯМДОРЖ ЭНХБАЯР ШУДАРГА ЗАЛУУ ГИШУУД НЯМДОРЖИД АТГАГДСАН ГАР ШИГ ЗАНГИГДАЖ ЯЛЛАА НЯМДОРЖИД Л БАЯРЛА ХЭРЭВ НЯМКАГУЙГЭЭР ХУРЭЛСУХ Ч ДЭЭ...... МЭДКУЙ

0  |  0
Зочин(66.181.179.108) 2017 оны 09 сарын 18

МАН- ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД У.ХҮРЭЛСҮХЭЭС ЯАГААД ИНГЭТЭЛЭЭ АЙЖ ТЭВДЭЭД БАЙНА АА. НЭГ Л ХАЧИН БАЙХ ЧИНЬ... МИ тэргүүтний НО илрэхээс илрэнэ гэхээс л үхэтэлээ айж бгаа байх даа... Яана даа...

0  |  0
ҮРГЭЛЖЛЭЛ(103.212.117.37) 2017 оны 09 сарын 18

ААН.АРД ИРГЭДИЙХЭЭ ЯДУУРАЛ ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД АМЬДРАХ ГЭЭД АЛАЛДАЖ ЯВАА ХӨӨРХИЙ ИРГЭДЭЭ ҮЛ ТООСНЫХ НЬ ХАРИУ ЭНЭ.ТЭЖЭЭСЭН ГӨЛӨГНҮҮД НЬ ДЭНДҮҮ МУЙХАР ТЭНЭГҮҮД БАЙЛАА.АРД ТҮМНЭЭ ХҮНДЛЭН ДЭЭДЭЛЖ ТЭДНИЙХЭЭ ДУНД Л НҮҮРС ТҮЛЖ ЦУВДАЙ ИДЭЖ ЯВБАЛ ЖАРГАХ НЬ ГАРЦААГҮЙ БӨЛГӨӨ.МОНГОЛ ТҮМНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ.МОНГОЛ ТӨРИЙГ ХАРААЛ ИДЭГ

0  |  0
ИРГЭН(103.212.117.37) 2017 оны 09 сарын 18

МИНИЙ АГАА МИ ОВОГТЫГ АТГААЛЖИН МАНГАС ШИГ ХАРАГДУУЛЖ БАЙНА.МИНИЙ АХ ЯМАР БУРУУТАЙ ЮМ БЭ? АЛБАН ТУШААЛ МӨНХ ЮМ ШИГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД ӨӨРИЙХӨӨ ХҮМҮҮСИЙГ СУУЛГАЖ АЛБАН ТУШААЛЫГ ҮНЭЛЭН ХУДАЛДАЖ БУРЗАЙСАН НЬ МИНИЙ АХЫН БУРУУ ГЭЖ ҮҮ? ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ХОЁР УДАА НАМ ТАВИУЛЖ НҮДНИЙ БУЛАЙ ШҮДНИЙ СОЙЗ БОЛСОН НЬ МИНИЙ АХЫН БУРУУ ЮУ?ГЭРТЭЭ БЭЛГЭНД ДАРАГДАЖ ГОЛ ГОЛ ХҮМҮҮСИЙГ ХАРЦААРАА ДАРАМТЛАН ПЭЭДЭЛЗЭЖ СУУСАН НЬ МИНИЙ АХЫН БУРУУ ЮМ БАЙНА ЛДАА.ИХ ХУРЛЫН СОНГУУЛИАР АВСАН ЯЛАЛТАНДАА ХЭТЭРХИЙ ЭРДСЭН ЭНЭ ЭРХЭМ АРД ТҮМНИЙГЭЭ ХЭТЭРХИЙ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛЖ ТҮҮНИЙХЭЭ ХАРИУГ ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАРААР АВС

0  |  0
gg(103.26.195.108) 2017 оны 09 сарын 18

ENE ENHBOLD NERTEI HUJAA GARALTAI 60 SAYA BAITUGAI TURIIN HUTGUUR SHUNALIIN TULAM HUCHIN HULGAI HIIGSEDIIG NI TURD TSARTSAAGAAR SUULSAGASAN PSDA-G HURDAN ZAILUULAJ BOLDOGGUI YUM BHDAA!!! GULIICHUUD SUUGAAD BH YUM!!! TER HYATDUUD NI UMUURUUD BH YUM!!!!

0  |  0
ard(202.179.11.10) 2017 оны 09 сарын 18

HVRELSVHIIH DWMJIJ BAINA C.BAYR ELBEGDORJ ENHBOKD NARIIG BODOHOD SHUDARGA HVN CHANARTAI ZALUU

0  |  0
zochin(178.84.142.32) 2017 оны 09 сарын 18

Mongol mini bur balarsan bnlee .

0  |  0
zochin(178.84.142.32) 2017 оны 09 сарын 18

Mongol mini bur balarsan bnlee .

0  |  0
zochin(178.84.142.32) 2017 оны 09 сарын 18

Mongol mini bur balarsan bnlee .

0  |  0
zochin(178.84.142.32) 2017 оны 09 сарын 18

Mongol mini bur balarsan bnlee .

0  |  0
үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 09 сарын 18

Бүгд ялгаагүй. Гэхдээ нэг л ялгаа бий. Хэн жинхэнэ ард түмний талд байна тэр ялгаа нь болно.Улс орны эрх ашгийг өөрийнхөөс дээгүүр тавих хүн чанар одоогийн ерөнхийлөгч, Хүрэлсүх хоёрт л байгаа гэж хүмүүс харж байгаа. Энэ итгэлийг нүдний цөцгий шиг хайрлаж чадвал амжилт ялалт бүгд ирнэ. Тухайн үедээ С.Баярт хүмүүс ингэж итгэж байгаад молигодуулсан. Одоо Баяр шиг хүмүүсийн хараал идсэн хүн алга.Тэр хүн одоо тамд унасан. Халуун хүйтэн тамын аль нь юм бүү мэд.Ум мааний бадми хум. Тийм юм давтагдах ёсгүй шүү

0  |  0
zochin(202.179.17.162) 2017 оны 09 сарын 18

Hvrelsvh jydaggvi er iin orontsog nuhruu araas n namnagch

0  |  0
nergui(202.72.245.194) 2017 оны 09 сарын 18

ymarch baisan minii ergen toirond bgaa humuus hurelsuhiig demjij bna ene mongoliin niigmiig unj doroi ayduu buurunhii uzeltei hun awch ywahgui harin huchtei uhaantai hun l heregtei bna mongolchuudad huchtei udirdagch l uguilegdej bna

0  |  0
zochin(202.179.17.162) 2017 оны 09 сарын 18

Hvrelsvhiig demjigch I”d hvn bish hylgaich nar

0  |  0
Топор(119.40.98.162) 2017 оны 09 сарын 18

МАН-ын асуудлыг яаж хийж байгаад АН-тай холбочих юм аа. Топор МАН-тайгаа үзэлцэж байгаа нь АН-д ямар хамаа байна аа

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 09 сарын 18

Даргыгаа дарах гээд сөрөг хүчинтэй хуйвалддаг, нөхрөө түлхэх гэж өөрийгөө мөрддөг, цагдаа хүчний байгууллагын төрөл саднаа увайгүй ажиллагаандаа ашигладаг, муруйтэй тоглоомчин, банк хоослогч Хүрэлсүх ариун явдалтан юм биздээ. Моголчууд бид нэг ийтэрхүү л болчихоод байнашдээ.

0  |  0
Женко Муужгай(59.153.113.183) 2017 оны 09 сарын 18

ТОПОР БИШ МУУЖГАЙ Л ДАА.ЯМАР ХУДЛАА МАГТАН ДУУЛНА ВЭ ХҮРЭЛСҮГИЙГ...ТЭР ТИЙМ САЙНДАА Ч БИШ АРД ТҮМЭНД ХАЙРТАЙДАА Ч БИШ ЭХ ОРОНОО АВРАХ ГЭЖ Ч БИШ ЗӨВХӨН ӨӨРӨӨ Л ЭРХ МЭДЭЛД ХҮРЧ БАТТУЛГЫН ХӨЛД СУУЖ ГАР НИЙЛЭН БЭЛЖИЖ ЦӨЛМӨХИЙН ТУЛД Л ХОР НАЙРУУЛЖ ЗАСГАА УНАГАСАН.ХҮРЭЛСҮХИЙГ БАТТУЛГЫН ШҮТЭН БИШРЭГЧ ТАХИН ШҮТЭГЧ НАР Л ӨӨГШҮҮЛЭН ТЭНГЭРТ ТУЛТАЛ МАГТДАГ ЮМ.ТЭДНИЙ ГЭМ БИШ ЗАН Л ДАА.УДАХГҮЙ ШҮТДЭГ ХҮМҮҮСИЙНХ НЬ ТАР ТАНИГДАЖ ЭХЛЭНЭ ТЭР ТЭДНИЙ ЮУ ГЭХ НЬ СОНИН .ЯМАРЧ Л БАЙСАН БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ ХОЁРЫН САЙН САЙХАН ЮМ ХИЙХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.ШУНАЛАА ДАРЖ БАРЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ХЭЗЭЭ Ч САЙН ЗҮЙЛ ХИЙХГҮЙ

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 09 сарын 18

Эрлийзүүдээс салах цаг болсон, хотын мафи-гаас салах боломж бол ганц Хүрэлсүх л юм даа

0  |  0
эх оронч(202.21.106.142) 2017 оны 09 сарын 18

Хадгаламж банк 14 тэрбум хаачсан бэ? бадамжунай ахтайгаа нэг төрлийн тоглоомоор тоглодог биздээ.хүрэлсүх энхийн цагаан тагтаа болох гээд хэрэггүй ээ солонгост ажилладаг эгч нь мөнгө өгч явуулаад түүгээр нь үнэтэй мотоцикль авч унаад.үнэтэй харшид амьдралаа юу? Хүн үнэмшихээр худлаа ярь даа.зангууны ноос түүх үлгэрт итгэхгүй шүү!!!

0  |  0
Топор(76.121.230.81) 2017 оны 09 сарын 18

Мэдээж Топор шүү дээ! Зоригтой эр дээ

0  |  0
Mongol khyn(202.70.46.222) 2017 оны 09 сарын 18

Ene hed deer S.Bayartsoggt , Saihanbileg nar hamragdana. Ekh orniihoo tusgaar togtnol , ediin zasgiig hamgaalj chadah khyn U.Khyrelsyh mun.

0  |  0
ог(66.181.165.88) 2017 оны 09 сарын 18

Хүрэлсүхииг дэмжиж бн

0  |  0
zochin(66.181.182.12) 2017 оны 09 сарын 18

xurelsuxiig demjine ard irged xurelsuxiin tald wuu

0  |  0
Z(46.127.193.153) 2017 оны 09 сарын 18

Baatar n hudlaa yum tsatsaad unalaa.hezee henees asuulga avsiin.urvagchiin tolgoig avsugai.hudlaa yarij hutgan uimuulsen novsh.genkogiin bugs doloogch

0  |  0
Z(46.127.193.153) 2017 оны 09 сарын 18

Baatar n hudlaa yum tsatsaad unalaa.hezee henees asuulga avsiin.urvagchiin tolgoig avsugai.hudlaa yarij hutgan uimuulsen novsh.genkogiin bugs doloogch

0  |  0
зочин(27.123.214.125) 2017 оны 09 сарын 18

Өөрийгээ чагнасан нь илэрсэн, социалаар санал асуулга явуулж өөрийгээ түрүүлүүлсэн/тэр санал асуулгаар эсрэг өгсөн хүний сэтгэгдэл устгагдаж байсан/ ийм ”авъяастай” хүн хүнийг ЕС болгож болохгүй!

0  |  0
ахмад(202.9.43.204) 2017 оны 09 сарын 18

Хүрэлсүхэд шудрага тэмцэл хийсэн гэж ард түмний олонхи итгэж байгаа. Энэ итгэлийг чухамхүү ард түмнийхээ сайн с айхан, амар амгалан амьдралын төлөө, эх орныхоо хөгжилийн төлөө ажил үйлсээрээ харуулах л хэрэгтэй байна. Намын нөхөд ч гэсэн олон түмнийхээ хүсэл итгэлд түшиглэн Ерөнхий сайдаа томилно гэдэгт итгэж байна. Ард түмнээ сонсож чадаж байвал ажлын чинь гүйцэтгэл 50хувь нь хэрэгжлээ л гэсэн үг гэж бодох юсм.

0  |  0
ААК(103.9.90.130) 2017 оны 09 сарын 18

ЗААВАЛ ХАГАРАЛДУУЛАХ ХЭРЭГГҮЙ, ХҮРЭЛСҮХ БОЛ ШУДАРГА, БАС ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧ, ЭНХБОЛД БОЛ БУУРЬТАЙ Л ДАА, ГЭХДЭЭ 2 ӨӨР ХҮН ТУЛ САНАА ОНОО ЗӨРЖ БАЙГАА БАЙХ.ЭХНЭР НӨХӨР Ч САНАА ЗӨРНӨ Ш ДЭЭ, ХҮРЭЛСҮХД АМЖИЛТ

0  |  0
зочин(103.10.23.76) 2017 оны 09 сарын 18

хэрээ хэрээнийхээ харыг гайхах уу 5 тэрбумын байшинтай энэ хүнийг ариун ёс гэсэн үг гэх үү ай бүү мэд

0  |  0
ЗОЧИН(202.21.106.156) 2017 оны 09 сарын 18

ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ГЭХДЭЭ ЭНЭ МЭДЭЭНДЭЭ ЯАГААД СҮ БАТБОЛДЫГ БИЧИХГҮЙ БАЙГААН

0  |  0
Top