Баян-Өлгийнхөн Д.Намнан баатрын хөшөөг хүндэтгэв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар анги Монгол Улсын баатар Дамдины Намнанд зориулж хөшөө босгосон байна. Энэ сарын 17-нд  Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 84 жилийн ойн баяр тохиох үеэр тус хөшөөний нээлтийг ёслолыг хүндэтгэлтэйгээр зохион байгуулжээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан, ангийн захирагч хурандаа Б.Мөнхбат болон тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад хилчид, ажилчид оролцлоо.

  Монгол улсын баатар Д.Намнан 1919 онд Ховд амйгийн дарви суманд төрсөн гэдэг. 
Тэрбээр 1943 оны 7 сарын 30-нд Шарговийн бага даваанд түрүүч Хорлоогийн Дамба, байлдагч Сундуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарыг удирдан хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхад нь хятадын 100 гаруй дээрэмчин манай хилийн манааг устган, амьд хэл олзлохоор бүслэн дайрчээ. Манаа Даяннуурын сумангаас гарсан ба хилээс 154 км, салбараасаа 30 км зайтай үүрэг гүйцэтгэж байж. Н.Балжирыг холбоо бариулахаар томилсон боловч морь руугаа мөлхөж яваад алагдсан тул хоёул үлдэн эрэлхэгээр байлдсаар амь үрэгдсэн байна .

 Түүний байгуулсан баатарлаг гавьяаг нь үнэлэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  1983 оны 135 тоот тогтоолоор  "Монгол Улсын Баатар" цолыг нэхэн олгосон байна.

Мөн 2015 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт хилийн 0165 дугаар ангийг түүний нэрэмжит болгосон аж. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сартуул(202.179.31.70) 2017 оны 09 сарын 19

Онгорсон уеийн томчуудад долигоноод хэлсэн бололтой хэзээ нэгэн цагт ангийн хашаанд хошоо болсоно гэдгээ.Хурандаа Монхбат бол аль нам ялна аргалж байгаад гишуунчлэлээ сэргээгээд авчихдаг зальтай нохор.Еронхийлогчийн сонгуулиар МАН-ын аймгийн байрны бараг манаачаар шахуу байсан Хурандаа Монхбат сонгуулийн дараа хуучны намын ноходоо аваад Сыргаль Таван богдын чиглэлд явах жишээтэй.

0  |  0
Зочин(202.179.31.70) 2017 оны 09 сарын 19

ХЦ-ийн 0165 дугаар ангийн тосов санхуу монгоор гачигдаагуй бололтой .Торсон нутагт нь хошоо дурсгалын газартайг мэдсээр байж давхар давхар хошоо босгох нь хэнд ашигтай бол.Мэдээж хурандаа Монхбатад ашигтай тусах нь тодорхой.

0  |  0
зочин(202.179.27.132) 2017 оны 09 сарын 19

намнан ховд аймгийн зэрэг сумын хүн шүү хөшөө нь суманд бий.

0  |  0
Top