С.Жавхлан: Би Төрийн ордныг сайхан гал өрдчихсөн Монгол айл болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргаж байгаагаа уншиж танилцуулсан юм. С.Жавхлан энэ талаар хэлэхдээ "Улс орны өмнө тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц халдварт өвчний тархац, Монгол улсын хэмжээнд тариа ногооны, болц оройтож, ургац халдах, мөн нийт нутгаар байгалийн гоц үзэгдэл үер усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа зэрэг  эгзэгтэй цаг үед Засгийн газрыг цаг алдалгүй яаралтай 10 хоногт  багтаан байгуулах талаар Улсын Их Хурлын чуулганы  ээлжит бус хуралдаан дээр онцлон хэлж анхааруулсан. Миний бие хэдийгээр намгүй, бүлэггүй ч гэлээ УИХ-д иргэд түмний итгэлийг хүлээн орж ирсэн төлөөлөл. 

Өнөөдрийг болтол хэрүүл дуусахгүй, Монгол түмэн, засгийг эзэнгүйдүүлж орхиж байна.  Энэ 10 дахь хоног дээр би дахин анхааруулга хэлэх гэсэн юм. Энэ хүмүүсийн хэрүүл нь тэндээ юм байгаа биз. Монголын ард түмэн тэвчихгүй шүү. Багш, эмч нарын асуудал, малын гоц халдварт өвчин, хадлан ургац гээд хариуцаж байгаа хүн алга. Үүний бүх хариуцлагыг энэ хэрүүлийг хийсэн бүх хүн хариуцна шүү гэж би анхааруулъя.  Би Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийнхөө албан бичгийг оруулж өгчихөөд ирлээ" гэв.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн хаврын чуулганд хамгийн их хурлаа тасалсан гишүүдийн нэгээр та тодорсон байсан. Нийт 21 өдөр чуулганы хуралд суухаас 11 өдөр хурлаа ямар ч шалтгаангүй тасалж бусад өдөр нь өвчтэй чөлөөтэй гэсээр хуралд оролцоогүй байсан. Энэ намрын чуулганд хэр идэвхтэй оролцох вэ?

-Үндсэндээ 10 гаруй л идэвхтэй гишүүд байгаа. Би хамгийн идэвхтэй, тогтмол сууж байгаа гишүүдийнхээ тоонд орох байх. Энэ гишүүд чинь гадаад, дотоодоор зугаалаад явж байгаа  өвчтэй, чөлөөтэй гээд тэмдэглүүлчихдэг юм билээ. Миний хувьд оролцсон бүх чуулган дээрээ улс орны асуудлыг хөндөж байгаа. Түмэн олныг зөв зүйл рүү уриалж тэдний талархал сэтгэлийг булаагаад байгаа учраас надад атаархсан хоёр намын хийж байгаа асуудал. Би Төрийн ордонд сууж ажиллахгүй, явж ажиллана гэж анхнаасаа хэлж л байсан. Маш их уулзалтуудыг би хийж байна. Энэ дотор хэрүүл хийгээд суугаад байх, энэ хүмүүсийн булхай, бузарыг сонсохоос залхаад ганц, хоёр удаа хуралдаа суугааүй шалтгаан бол байгаа. Ирээд суусан хүмүүс дотор  эх орныхоо төлөө нэг ч дуугарахгүй байгаа хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Нэг л их боловсролтой дүр эсгэсэн, нүдний шил зүүчихсэн, өөрийгөө нэг л эрдэмтэй хүн гээд бодчихсон нөхдүүд юу ч дуугарахгүй, дэмий л сууж байна. Толгойд нь юу ч байхгүй, хөлдүү. Түүний оронд би гадуур ч явж ажиллана, дотор ч зөв зүйтэй асуудлыг хөндөж хуралдаа оролцоод л  явж байгаа. 

Төрийн ордонд хонож ажилласан хүн байна уу. Мэдэхгүй,  би лав Төрийн ордонд хонож архидсан гэдэг зүйлийг л сонсож байсан юм байна. Жавхлан энэ ордонд хэд хонолоо. Үүнийг  ярихгүй байж бусдыг нь мөшгөн гуйвуулна.. Монголоо ярьж байгаа сэтгэл зүрхийг мохоох гэсэн юм шиг.  "Ганц дайчин ганцаардахгүй" гэдэг өвдөгийнхөө мэргэн сургаалиар би явна. Энэ тэмцлээ Монголын төр ариун болтол нь үргэлжлүүлнэ. Миний хувьд нам,  бүлэг алга . Гэсэн хэдий  ч би энэ замаасаа хэзээ ч ухрахгүй.

-Та өмнө нь Бурхан Халдун ууланд гарч, чуулганы нээлт хийж байсан. Энэ удаагийн намрын чуулганы нээлтэд оролцох уу?

-Энэ чуулганы нээлтийг харж л байя.  Бурхан Халдун ууланд яагаад гарсан гэхээр чуулганы индэр дээрээс зөвхөн намын бүлэг мэдэгдэл хийдэг. Тиймээс би үүнийг сийргээр олж хараад,  жинхэнэ үнэнээр нь  Монголдоо болж байгаа зүйлийг хэлэхээр шийдсэн. Тэр үед ярьсан есөн асуудлыг одоо ордонд хэн ч ярихгүй байгаа нь дэндүү харамсалтай, тархины тураалтай, боловсрол нимгэн, эх оронч сэтгэлгүй байгаатай л холбоотой. 

-Шинэ байгуулагдах Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил нь  юу байгаасай гэж хүсэж байна вэ?

-Хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэлтэй, идье ууя гэсэн биш тийм л хүмүүсийг томилох нь чухал. Тэгэхгүй бол оффшор данстай, ах дүү нартайгаа хувааж иддэг, голийтлоо таргалсан  хүмүүсийг гаргахын эсрэг тэмцэнэ гэдгээ би хэлсэн.  Үүн дээр нэмээд хэлэхэд, бууж байгаа сайдуудад ямар хариуцлага тооцох талаар дуугарч байгаа нэг ч хүн алга. 27 жилийн турш олон Засгийн газар унасан байдаг. Гэтэл өнөөдөр  нэг ч удаа хариуцлага тооцсонгүй. 

-Та УИХ-д орж ирээд нэг жил болж байна.  Энэ хугацаанд юуг олж харав, ухаарав. Асуудлыг яриад л байх юм, үр дүн төдийлөн харагдахгүй юм л даа?

-Монголчуудын оюуны дархлаа, зөн сэрэхүй, сэтгэл дотор байгаа нянгууд арилах ёстой. Ялангуяа төрийн ордны нянгууд. Энэ нянгуудыг арилгахын тулд ярих ёстой. Жавхлан зүгээр суугаагүй. Явна, хэлнэ, уулзана, сонсоно.  Энэ 65 гишүүн хэрэлдэж байхын оронд өвөлжилтийн бэлтгэл яаж байгаа талаар тойргоороо явж  гэж хэлмээр байна. Би энэ долоо хоногоос тойргийнхоо түмэн олонтой  уулзана. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байх аа. 

-Та Засгийн газрыг огцруулах кнопыг дарахдаа хэн нэгний нөлөөнд автсан уу. Увс аймгийн гишүүд оролцсон гэх яриа байна? 

-Хамаг Монголыг ярьж, Монгол орноо сурталчилж явсан надад нутаг усны асуудалтай битгий холбо. Би Монгол байтугай Хамаг Монгол даяар сэтгэл зүрхээ гаргаад явж байгаа залуу. Дов жалгаараа хуваалцдаг, нам бүлэглэлээрээ хуваагддаг  энэ нян задран унаж байна гэдгийг анхаарах ёстой. УИХ дээр намайг үг хэлэхээр инээгээд байдаг нөхдүүд  над дээр ирж кноп дараад өгөөч гэж гуйсан. “Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо” гэсэн. Би өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ явна гэдгээ тэдэнд  шулуухан хэлсэн. 

-Та УИХ дотор ганцаарддаг юм шиг байгаа юм?

-Төрийн ордонд даарч, гадагшаа гараад дулаацдаг хүн. Сэтгэлийн хүйтэнд даардаг.  Би Төрийн ордныг сайхан гал өрдчихсөн  Монгол айл болгоно. Үүний ард гаран гартлаа зүтгэнэ. С.Жавхлан нэг зүйлийн төлөө орвол орсон шиг ордог, гарвал гарсан шиг гарч чаддаг хүн. Үр дүнгээ заавал үзэх болно. Тийм ч учраас би Бурхан Халдун хайрхан дээрээ очиж андгай тангарагаа өргөсөн.

-Та нэг хэсэг идэвхтэй байснаа төд удалгүй алга болчихдог. Яагаад орж, гараад байдаг юм бэ? 

-Дуучнаар тайлбарлавал, өдөр болгон Бөхийн өргөөнд тоглолт хийгээд байвал хүмүүс ирж үзэх үү. Өдөр болгон нэг зүйлээ яриад байвал хүн сонсох уу.  Түүнтэй л адил. Жавхлан шат дараатай судалгаа хийгээд л явж байна. Түүнээс биш би л ярих ёстой гээд хаа хамаагүй яриад  явж  байж болохгүй. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хг(66.181.187.121) 2018 оны 03 сарын 04

Энэ хүн ер нь юм уншдаг болов уу . Боловсролгүй хүний үг л харагдаад байдөг юм даа

0  |  0
n(202.72.245.194) 2017 оны 09 сарын 21

hajuudaa sain zuwluhtei bol gombojaw guai baiwal ymar be

0  |  0
zzz(66.181.160.23) 2017 оны 09 сарын 21

Erguu dagj

0  |  0
Irgen(66.181.189.84) 2017 оны 09 сарын 20

Ooriigoo xen gej bodood baigaa ym bol. Bi bi geed l baix ym.

0  |  0
Иргэн(202.179.26.227) 2017 оны 09 сарын 20

Жавхлан яг асуудалд хошуу нэмж чаддаггүй юм хараад байхад. Толгой нь хүрэхгүй болохоор. Харин нэг иймэрхүү тулга тойрсон юмыг үе үе яриад хүмүүст би байгаа шүү гэж хэлдэг юм шиг байгаан.

0  |  0
Галаа(112.72.11.114) 2017 оны 09 сарын 20

Зөв. ЗГ ордонг нураагаад хасаг тэргэн дээр нэг сайхан том гэр бариад, гишүүд нь тойрч буугаад гоё. Харин гал л алдаж болохгүй

0  |  0
Хөнхөр(112.72.11.124) 2017 оны 09 сарын 19

Өмнөөс чинь ичээд байна.дуугүй бай.

0  |  0
Өнөр (202.9.42.74) 2017 оны 09 сарын 19

Дашбалбар гэж нэг төрийн зайран болох гэсэн орчин цагийн эмнэлэгийн оношоор шизофрения өвчтэй хүн , ямарч аймаар хүмүүсийг бид сонгоод байна даа ,герман ы ард түмэн гитлерийг сонгож хүн төрлөхтөнд гай тарьсан шүү.

0  |  0
Өнөр(202.9.42.74) 2017 оны 09 сарын 19

Танд монголын төрд ба улс төр ,уул уурхай гэх мэт бүх зүйлд хууль санаачлах ба батлуулах ,хуульчдын бүхэл бүтэн баг ажлуулж төсөв батлуулах эрхийг ард түмэн сонгуулаар өгсөн .хажуу айлын хэрүүлч авгай шиг байхаа бол.

0  |  0
irgen(103.212.118.185) 2017 оны 09 сарын 19

zuv sh dee xudlaa gonjomtoi deeremdex sanaaga xeregjuulxeer Bug bold suujgaa 70aad gishuud baixd ene Gishuun uurgee bieluulj ajlaa xiijgaa nef xundtei tul Unagax gesn 2 xorchin namiin yavuurgui gutgelegee Xudlaa gatuudad xatuuugaas xatuu xariutslaga tootsood ajil uuruuled baival iddeg uudag ni aandaa suudal bulaaldaxgui suule xavchon arilax bno

0  |  0
namjil(85.101.219.70) 2017 оны 09 сарын 19

mash sain baina taalagdlaa jabhlan shig 10 gishuun baibal mongol hogjloo

0  |  0
Буриад(94.191.138.32) 2017 оны 09 сарын 19

Зөв л зүйл ярьж байна. Гэвч та нар тэнэгээр нь дуудах юм. Хэрүүл хийдэг Их хурлынхан.

0  |  0
зочин(59.153.113.171) 2017 оны 09 сарын 19

Төрөөс хулгай хийх гэж дэвшдэг УИХ хөөе

0  |  0
зочин(66.181.160.52) 2017 оны 09 сарын 19

Миний дүү битгий шантараарай та нар шиг залуучууд тэмцэх хэрэгтэй наад олон жил ард түмнээрээ тоглоод толгой нь олгой болсон гишүүд байгаа юм

0  |  0
Dardan shar(202.179.2.118) 2017 оны 09 сарын 19

ENE DURAK IX XURAL DEER YRIGDAJ XELELTSEJ BAIGAA XUULiin ZAALTAND MEDLEG OYUNAA CHILEEX ESTOIgoo UXAMSARLAACHeee...ERGUU MALAA MEDLEG CHIN XUREXGUI T1 TSARAILAAD SUUJ BAIGAA N URUVDULTEI YRIDAG YRIA N IIMERXUU AAR SHAAR OIR ZUURIIN OMOG GOMORXOL TUI SHOOORT

0  |  0
Болдоо(43.228.131.110) 2017 оны 09 сарын 19

Самар өгөөчээ наадахдаа.

0  |  0
иргэн(66.181.180.143) 2017 оны 09 сарын 19

ТӨРИЙН ОРДОН ЧАМТАЙ ЧАМГҮЙ ДУЛААНАА ЗОХИЦУУЛЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ ХӨДӨӨ СЭТГЭЛГЭЭТЭН ГУАЙ

0  |  0
өвгөн(103.229.120.93) 2017 оны 09 сарын 19

ЖАВХЛААН дүү минь чи маш ойрын үед сэтгэц мэдрэлийн эмч нарт хандахгүй бол солио өвчин чинь улам даамжирч архагших аюултай болж байна шүү.

0  |  0
ккк(66.181.180.143) 2017 оны 09 сарын 19

НҮҮРСГҮЙ УБ ГЭЖ БАЙХАД ЧИ ОДОО ИЛҮҮ Л БАЙНА ШҮҮ ГУДАМЖНЫ ...... минь

0  |  0
ЗОЧИН (103.57.94.58) 2017 оны 09 сарын 19

ЧИ ХОЛХОН ЗАЙЛЖ ОДВОЛ ТӨРИЙН ОРДОН САРУУЛ САЙХАН БОЛНО

0  |  0
Mgl(103.26.195.204) 2017 оны 09 сарын 19

Maliin ovchin ene mald xaldvarlaad bn uu

0  |  0
Munkh(103.229.123.17) 2017 оны 09 сарын 19

Arabchuud haana ch yavsan undesniihee huvtsastai, es zanshilaa chand sahiastai yavj bgaa haragddag. Mun nutag orondoo ertniihee es ulamjlalaa aldahgui amidarch baidag, ingelee geed ogt muuhai haragdsan um alga,bugd l bishirch bdag biz dee. Javhlan iim l bailgaya gd bgaa um shuudee uul ni..

0  |  0
ARD(202.179.11.10) 2017 оны 09 сарын 19

JAWHLANGIIN HELDEG ZOW SHDEE SUUDAL SHIREENII NAIRAA HERVVL HIISEER BAITAL ARD TVMEN YDUURCH OWOL VVD TOGSHIJ BAINA YAALTCHGVI VNEN

0  |  0
zochin(103.229.120.106) 2017 оны 09 сарын 19

KHUURKHII CHAAWAAS DAA , YANA DAA . JAAKHAN YUM UNSHIJI GEGEEREYSEY DEE

0  |  0
DFDF (43.242.243.94) 2017 оны 09 сарын 19

AILIIN HOOL TSOHOE GEDEG UG BAIDAG SHUU JAVHLAAN TENEG YUM YRIH YUM.

0  |  0
Бат(202.9.43.22) 2017 оны 09 сарын 19

УИХ-ын гишүүн гадуур явах ямарч шаардлагагүй,ажил дээрээ суугаад хуулиа унших хэрэгтэй. Өөрийг чинь ярихаар үнэхээр инээд хүрээд байдаг юм. Тэнэгдүү юмаа. Онгироо ч юмуу.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 09 сарын 18

evdersen niigemd sanaa n saihan yum daa.

0  |  0
зочин(202.9.43.251) 2017 оны 09 сарын 18

Цээжээ дэлдсэн цагаахан мангуу юм даа, чааваас.

0  |  0
mnbv(212.183.35.175) 2017 оны 09 сарын 18

iim mederliig sohgodog...

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 09 сарын 18

setgelni saihan ymdaa

0  |  0
Top