Хүүхдийн цэцэрлэгийн салбар бүлэг нээгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 40 дүгээр тогтоолын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  байранд байрлах Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг сургалтын үйл ажиллагааны нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авчээ.

Тус цэцэрлэг нь бага, дунд бүлэгтэй бөгөөд нийт 80 хүүхэд хүлээн авах боломжтой. Хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч  ажиллах юм байна.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top