Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцлоо

2017 оны 09 сарын 19

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Японы засгийн газар болон дээд танхимын гишүүд, холбогдох намын төлөөлөлтэй /2017.09.18/ уулзлаа. Тэд Япон улсын “ЖАЙКА” байгууллагын шугамаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, гарсан үр дүн, Монгол мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Түүнчлэн төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Монголын талаас хүсч буйгаа мөн илэрхийллээ гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах гарзаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top