Идлэг шонхрын тоо толгой эрс цөөрч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Шонхор шувуу нь Араб Улсад ихээхэн үнэд хүрдэг болохоор Монголын болон гадаадын иргэд олноор нь барьж хил давуулан худалдаалдаг. Олон хүнийг шонхор шувууны наймаа хөлжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрчээ. Тухайлбал, 1998-2005 онд хийсэн судалгаагаар манай улсад 6000-18.000 идлэг шонхор байгаа гэсэн судалгааг хийжээ. Харин үүнээс хойших судалгаагаар Монголд 4000-14.000 идлэг шонхор бий гэсэн тооллогын дүн гарсан байна. Энэ бол ердөө л цаасан бичигдсэн тоо юм.

Арабын орнуудын баячууд шонхрыг ихэвчлэн зугаа цэнгэл болгон ашигладаг байна. Манай улс анх идлэг шонхрыг 1994 оноос цөөн тоогоор экспортолж эхэлсэн байдаг. Гэхдээ 2000 онд анх удаа БОАЖ-ын сайдын тогтоол гарч, тухайн ондоо 50 идлэг шонхор албан ёсоор экспортолсон байдаг юм. Түүнээс хойш жил бүр 300-400 орчим шувуу экспортлох болсон талаар хэвлэлүүд мэдээлээд удаж байна. Харин одоо жилд хэдэн идлэг шонхор экспортолж байгааг мэдэх боломжгүй. Учир нь 2014 оноос хэдэн идлэг шонхрыг хил давуулан худалдаалж буй нь нууцын зэрэглэлд шилжсэн тул тодорхой тоо хэлэх боломжгүй болсон юм.

Саяхан Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Төв аймаг зэрэг нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг бүс нутгуудад 150 гаруй Арабын анчин буудаллаж, шонхор барих ажилдаа орсон байсан. Шонхрын анчдын бичлэг ч цахим ертөнцөд тавигдаж олны анхаарлыг тухайн үедээ татаж байлаа. Идлэг шонхрыг зүгээр ч нэг барьдаггүй ба хамгийн хүчирхэг, чадалтайг нь сонгон хил давуулдаг аж. Учир нь Арабын баячуудын бооцоот уралдааныг зугаацуулж чадах хүчтэй шувуу байх хэрэгтэй юм. Олны шуналыг хөдөлгөөд байгаа шонхор шувуу 100 мянган доллар хүрдэг ба хүч чадлаасаа хамаараад түүнээс илүү үнэлэгдэх тохиолдол ч байдаг гэнэ.

Дэлхий даяар улаан номонд орсон дундад Азийн бэлгэ тэмдэг болсон бүргэд, шонхор шувууг агнахаас татгалзаж байхад манай улс барьж, экспортлох зөвшөөрөл олгосоор байна. Казахстанд л гэхэд бүргэд, шонхор шувуу өмнөд нутгаар нь эрс ховордох болсон тул тус улсын эрх баригчид эдгээр шувууг агнахыг хориглосон хуулийг саяхан баталсан юм. Казахстанчууд эртнээс бүргэдийг гаршуулж, ахуйн зорилгоор ашигласаар ирсэн байна. Мөн бүргэд, идлэг шонхрын мах нь орчин цагт дээдсийн хэрэглээ болжээ. Тиймээс бүргэд шувууг авлах, үүрийг нь эвдэлж, сүйтгэх болон гаршуулан ахуйн хэрэгцээнд үе дамжуулан ашиглахыг эрс хориглосон байна. Хэрэв бүргэд шувууг гаршуулан тэжээхээр болбол улсад их хэмжээний татвар төлөх ба шувууны үр төлийг үржүүлэх зэрэг нэлээд олон хариуцлага нэмэгддэг болжээ. Манай улс ч энэ жишгээр суралцмаар. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин.(150.129.143.51) 2024 оны 02 сарын 22

Үржлийн тооцоод зарах л хэрэгтай , татвараа сайн ав монгол хүн л мөнгөтэя бол.

0  |  1
zochin(122.201.19.166) 2017 оны 09 сарын 20

shonhoroo uursduu mai av geed guigaad guvshaad guihaar chini too tolgoi ni tsuuruhgui yahav dee. Baigali orchnii salbariig salbaraar ni mulhuulj baigaa neg aihtar shunaliin dev bolson avgaid Mongolchuud yamarch ih urtei yum buu med.. Ug ni bol hamt olnoo magtan duulah yostoi sh dee ene avgai Harin sonin medee bur deer uuriiguu reclamdaj ajil sain hiisen hun boloh gej heden yarvagar zurgaa mun ch ih tavih yum daa. Gazriin gagnaas bolson hovor uramaluudiig tuuh tushaal gargana. Hamgiin hovor amitdiig agnah zuvshuurul ugnu. Shonhor shuvuug Arabuudad guij guvshij buun buunuur ni ugnu.

0  |  0
Зочин(202.70.34.244) 2017 оны 09 сарын 19

Оюунхорол авгай ажлаа хийгээч ээ. үүнээ хэдэн төгрөг унагадаг юм бэ, яасан их шунал бэ?

0  |  0
Зочин(202.70.34.244) 2017 оны 09 сарын 19

Оюунхорол авгай ажлаа хийгээч ээ. үүнээ хэдэн төгрөг унагадаг юм бэ, яасан их шунал бэ?

0  |  0
зочин(202.9.41.97) 2017 оны 09 сарын 19

яах вэ яаж өөрчлөх вэ, хүний үнэргүй наймаачдыг яаж болиулах уу нүдийг нь боож хилээр гаргадаг гэсэн. Амьтан хүртэл үр хүүхдээ санана даа. өөрсдийг нь эхнэр хүүхдээс ньсалгаад зарах юм сан

0  |  0
сонгогч(202.179.26.244) 2017 оны 09 сарын 19

Оюунхорол авгай их үүрэг гүйцэтгэсэн шүү.

0  |  0
Top