Г.Хайдав гуайн 90 насны ойн баярыг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Г.Хайдав гуай энэ жил 90 нас хүрчээ. Түүний 90 насны ойг тохиолдуулан түүний шавь нар баярын арга хэмжээ, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр СУИС дээр 12:00 цагаас мэдээлэл хийнэ.

Тэрбээр 90 наслахдаа 700 гаруй дууг амьлуулж , гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээлүүд болсоныг Монголын төр өндрөөр үнэлж хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан юм.

Т.Түвшин 

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top