Дундговийнхон дэлхийд дуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

 Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр БНСУ- ын Чунбуг ардын урлагийн нийгэмлэгийн урилгаар уран бүтээлээ толилуулахаар зорьжээ. Чонгжу хотноо жлс улсын ардын урлагийнханы олон улсын фестиваль зохиодож байгаа юм.

БНСУ- ын Чунбуг Ардын урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид хоёр жилийн өмнө Дундговь аймгийн Засаг даргын урилгаар тус аймагт зочилжээ. Энэ үеэр Мандалговь хотынхонд Солонгосын үндэсний урлагийн тоглолтыг сонирхуулж байсан бөгөөд  тоглолт Солонгосын ард түмний аж амьдрал, ахуй уламжлал, сэтгэлийн хөдөлгөөн, олон удаагийн дайн самуунд зовж зүдэрч явсан гуниг харууслыг мэдрүүлж чадсанаараа үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн гэнэ. Мөн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчидтэй ч үндэсний язгуур урлагийн хамтарсан тоглолт хийжээ. Ингэж зочлохдоо тус театртай  хамтын ажиллагаа тогтоогоод буцсан байна.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд Чунбуг Ардын урлагийн нийгэмлэг Дундговийн театрын уран бүтээлчдийг ийнхүү урьжээ. Чонгжу хотноо болж буй Ардын урлагийн олон улсын фестивальд Монгол, Индонез,Тайланд, Лаус, Миянма, Вьетнам, Камбож зэрэг олон улс орны үндэсний урлагийн уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд фестивалийн хаалтын үйл ажиллагаанд Чунбуг Ардын урлагийн нийгэмлэг, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамтарсан үндэсний урлагийн тоглолтыг толилуулах юм байна.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top