Долоо хоногт 40 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ял авч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн хэрэгжилтийн талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор баривчлах ялаар шийтгүүлсэн олон иргэн байгаа аж. Долоо хоногт 40 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ял аваад ирдэг байна. Бүр 30 хүн хорих ёстой камерт 98 хүн хоригдож, өдөрт дунджаар таван камерт тус бүртээ 50 гаруй хүн хоригдож байсан удаатай гэнэ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш олны анхаарлыг татсан зарим хэргээс дурдъя.

Хүүхдээ зодсон эмэгтэй баривчлах ялаар шийтгүүлэв 

Сонгинохайрхан дүүргийн харьяат, 40 настай нэгэн эмэгтэй 14 хоногийн баривчлах ялаар шийтгүүлжээ. Болсон процесс гэвэл, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг нь хийлгэж байсан ээж уурандаа хүүхдээ цохиод авсан аж. Гэтэл хүүхэд нь цагдаа дуудаад өгчихсөн аж. Ингээд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж хорих ялаар шийтгэжээ.

Аавыгаа цохисон хэргээр 17 настай хүүхэд шийтгүүлжээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хуулиар шийтгүүлж, 17 настай хүүхэд шоронд хоригдсон тохиолдол гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сургуулийнх нь хонхны баяр болох гэж байгаатай холбоотойгоор ангийн хүүхдүүд нь 30 мянган төгрөг хураажээ. Тэгээд аав, ээжээсээ 30 мянган төгрөг нэхсэн байна. Үүнээс болж аавтайгаа муудалцаж аавыгаа цохиод авчээ. Ингээд цагдаа дуудаж, 14 хоног саатуулах ялаар шийтгүүлсэн аж.

Эхнэрээ алгадсан эр 25 хоногийн ял авчээ

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинээр батлагдсан заалтуудаас заавал мэдэж байх нэгэн зүйл бол гэр бүлийн маргаантай холбоотой өргөдөл, гомдол цагдаад гаргасан бол буцааж авах боломжгүй болсон гэнэ. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн харьяат, МУБИС-д багшилдаг нэгэн залуу хамт олонтойгоо наргиж, гэртээ ирсэн хойноо эхнэртэйгээ үл ойлголцон, улмаар алгадаад авсан байна. Гэхдээ удалгүй гэр бүлийн хоёр эвлэрсэн ч, энэ явдлыг мэдсэн хадам ээж нь хүргэнээ цагдаад өгсөн байна. Цагдаагийн газраас залууд хэрэг үүсгэж, хэргийг нь шүүхэд шилжүүлж, шүүхээс 25 хоногийн баривчлах ял оноосон байна. Хүргэнээ хашраахыг л бодож, цагдаад гомдол мэдүүлсэн хадам ээж нь өргөдлөө буцааж авахыг хэчнээн хүссэн ч хуулиараа түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.  

Энэ мэтчилэн Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг зөрчигчид "аавын хаалга" татсаар байгаа аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.193) 2017 оны 09 сарын 19

Хүүхдүүддэдээ үг хэлж болохгүй болсон бол улс хүмүүжүүлэхиин тулд ялаа өг шоронгоо нэм монголчууд шоронжиж хятдаас ажлах хүч авах юм байна л даа

0  |  0
busgui(84.114.75.244) 2017 оны 09 сарын 19

10-d jiliin umnu zoduulj bur hutgaluulj bsn hund ene huuli uilchleh uu?

0  |  0
ааааа(202.9.41.97) 2017 оны 09 сарын 19

нямбаатар эргүүгийн хийсэн баталсанхууль үхүүл таарна шоронжиж дууслаа

0  |  0
Хууль (182.160.4.218) 2017 оны 09 сарын 19

Зөрчлийн тухай хууль одоогоор манай нийгэмд хэрэгжих болоогүй байна.Арай гэж амиа аргацааж байгаа аж ахуй нэгж, амьдралын ядуугаас үр хүүхдүүддээ хатуу хандсан аав ээж.нийгмийн байдал тогтворгүйгээс хавтгайрсан хардалт сэрдэлтээс залуучууд нь тус тусын алдаанаас болж шоронд орж нийгэм эзгүүрч шорон нэмэгдэж хаашаа л яваад байна даа. Хууль санаачлагч нэртэй нийгмээ танихгүй ноход минь одоо хууль санаачилж улсын төсвөөс мөнгө авдагаа болиоч дээ.Монголын хууль дэндүү олон байна.

0  |  0
зочин(74.82.4.56) 2017 оны 09 сарын 19

ямар амьтан нь ийм хууль санаачлаад тэрийг нь аязарцан хүмүүс нь батлаад байдаг байгаа

0  |  0
Зочин(202.72.245.165) 2017 оны 09 сарын 19

Удахгүй энэ хуулийг дагасан гэр бүл салалт ихсэх байхдаа яана даа. Нэг их сайн хүн болох гэж хууль гаргаж ирээд. Монголоор дүүрэн ял эдэлсэн эр нөхрүүд, аавууд ялтай гэж гарах нь. Нээрээ шорон нь багадах байх даа.Тэгсэн мөртлөө Монгол эмэгтэйг хужаа зодвол яах бол. Яах ч үгүй. Мөнгөтэй хүн зодвол яах бол. Бас яах ч үгүй. Эрх мэдэлтэй хүн зодвол яах бол бүр яах ч үгүй. Учир нь гэр бүл биш учраас. Ийм л зүйл харагдаад байна даа

0  |  0
ккк(66.181.180.143) 2017 оны 09 сарын 19

ШОРОНГОО ОЛШРУУЛ

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 09 сарын 19

hujaa zodvol mongol hun aluulna gene shuu.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 09 сарын 19

novshiin mongoliin niigemd yasan baga hereg garch bnaa!

0  |  0
зөрчил (202.70.33.242) 2017 оны 09 сарын 19

Нямбаатар гишүүн энэ байдалд хариу өгөх байх аа Бүгд өчүүхэн шалтагаар баривчлагдаж байна ш дээ

0  |  0
Top