БНХАУ Энэтхэгийн хөлөг онгоцууд байлдах шахжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Өмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэж байсан БНХАУ-ын байлдааны хөлөг онгоц мөн тэнгист явж байсан Энэтхэгийн байлдааны хөлөг онгоцыг саатуулахыг оролджээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний хооронд далай дээр гарсан анхны үл ойлголцол юм. Дээрх үйл явдал өнгөрсөн долдугаар сарын 22-нд болсон ч одоо л олон нийтэд ил гарч байгаа юм байна. Вьетнамын боомтоос хөдөлсөн Энэтхэгийн “Айрават” байлдааны хөлөг онгоцыг эргээс 44 миль зайтай явахад нь БНХАУ-ын байлдааны хөлөг онгоц саатуулахыг оролдсон бөгөөд замыг нь хааж зогсоод ахмадынхаа нэрийг хэл гэх зэргээр аашилсан гэнэ.  Тэд “Танай онгоц манай улсын усан хилийг зөрчлөө” гэж мэдэгдэж байжээ. Өмнөд Хятадын тэнгис уг нь олон улсын задгай далайн статустай боловч БНХАУ өмчлөхийг байнга оролдсоор ирсэн юм. Тэд өмнө нь Вьетнам улстай мөн ийм байдал гаргаж байсан билээ.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.122) 2017 оны 09 сарын 21

Хятад байлдаад ялах уу. Америк шиг л байлдаад байлдаад ялдаггүй хорчин шүү дээ

0  |  0
Зочин(202.180.220.186) 2017 оны 09 сарын 19

Худлаа худлаа зураг тавих юмаа энэ сэтгүүлч нар

0  |  0
Ккк(150.129.143.245) 2017 оны 09 сарын 19

Энэ хоёр нэг дайтаж дэлхийд буян болоосой

0  |  0
Болдоо(43.228.131.110) 2017 оны 09 сарын 19

Тэнэг Хятадууд Энэтхэгийг мэдэхгүй л байна даа. Хятадууд 1979 оноо эргээд сана. Яалаа та нар. Вьетнамын хилийн цэрэгт арчуулсанаа эргээд сана.

0  |  0
Зочин(202.72.245.165) 2017 оны 09 сарын 19

Олон дайсантай болох ч дэмий шүү дээ хужаа нараа

0  |  0
Top