Хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 19

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ны өдрөөс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ.

Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын ШУТ-д цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.
 

Иймд иргэд, жолооч та бүхэн хуулиа дээдэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top