Улаанбаатар хот шинэ өнгө төрхтэй боллоо

2017 оны 09 сарын 19

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг  бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой.

Брэнд гэдэг орчин үед зөвхөн бараа бүтээгдэхүүний шошго, чанарын илэрхийлэл хэмээх ойлголтоор хязгаарлагдахаа хэдийн больжээ. Үүний дээр олон нийтэд мэдээллийг зөвхөн үгээр хүргэх бус, дүрс, зураг, өнгө дизайны шийдлийг чадварлаг ашиглах шаардлага өдрөөс өдөрт өсч байна. Чухам энэ л шаардлагын дагуу Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлэх бүхий л зүйлсэд ашиглагдах өнгөний сонголтууд, дизайн элементүүд болон бичлэгийн хэв маяг, аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах контентуудын тогтмол, нэгдсэн өнгө төрхийг тодорхойлж өгөх шаардлагатай болоод байна. Шинэ өнгө төрхөө тогтмол баримталснаар гадаад, дотоодын хэний ч ухамсарт Улаанбаатар хотын талаар бидний хүсэж буй төсөөлөл, эерэг сэтгэгдэл тодхон үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

Улаанбаатар хот бол хүний эрхийг дээдлэгч, хүнлэг энэрэнгүй, ардчилсан улс орны улс төр, эдийн засгийн төв. Хүн амынх нь 63.6 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг идэр залуу хот. Улаанбаатар хот алс холоос зорин ирсэн айлчин гийчдээ өгөөмөр сэтгэлээр угтдаг шигээ өөрчлөлт шинэчлэлт, шинэ соёл, шинэ урлагийг гар дэлгэн угтан авдаг орчин үеийн хот.

Бид бүс нутгийнхаа бизнес, санхүүгийн нэгэн чухал төв, аялал жуулчлалын цэг, улс орныхоо төдийгүй нийт Монгол туургатны оюун санааны нийслэл болох алсын хараатай.

Нийслэл хотын маань энэ хоёр эсрэг тэсрэг чанар харшилдан зөрчилдөх бус, харин сүлэлдэн нэгдэж, зөвхөн Улаанбаатарын гэсэн өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж, хот маань аз жаргалтай оршдог. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, Улаанбаатарчууд бидний аз жаргалын тулгуур нь бидний үнэт зүйлс.

  • Зуу зуун мянган залуусын маань ЭРЧ ХҮЧ
  • Ирсэн зочноо халуун сэтгэлээр угтдаг НАЙРСАГ, ЗОЧЛОМТГОЙ ЗАН
  • Зөв, сайн бүхний эхлэл болсон БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН
  • Ахмад үе, үүх түүхээ, ах дүүс, хөрш саахалтаа хүндэтгэх ХҮНДЛЭЛ
  • Эцэг өвгөдийн минь бидэнд л үлдээсэн ӨВ СОЁЛ

Хэрэв хотыг хүн гэвэл дэд бүтэц, барилга байгууламж, цэцэрлэг талбай нь түүний бие махбод, гоёл зүүсгэл нь. Харин хотын иргэд нь түүний оюун сэтгэл, зан төрх нь болно. Тэгвэл манай хот хэн байх вэ?

 

  • Залуухан
  • Эрч хүчтэй
  • Сонирхолтой
  • Эелдэг, найрсаг
  • Аз жаргалтай
  • Орчин үеийн
  • Ажил хэрэгч

Аливаа хот зохион байгуулж буй соёл урлагийн арга хэмжээнүүдээрээ, гудамж талбайнхаа өнгө төрхөөр, хэвлэл мэдээллээр, удирдлагынх нь гаргаж байгаа шийдвэрүүдээр иргэдтэйгээ болон зочидтойгоо үргэлж харилцан ярилцаж байдаг. Тэгвэл Улаанбаатар хот юу хэлэх бол?

  • Хэн бүхэнд нээлттэй
  • Бизнесийн таатай орчинтой
  • Боломжоор дүүрэн
  • Сонирхолтой үйл явдлаар дүүрэн

Логонд буй Улаанбаатар хотын нэрийг бичсэн фонт нь энгийн бус, уран бичлэгтэй байгаа нь сонирхолтой харагдах бөгөөд, дэвсгэр дүрс нь Улаанбаатар хотын газрын зургийг хялбаршуулсан дүрсээр илэрхийлж байгаа юм. Газрын зургийг жинхэнэ хэлбэрээр нь бус, хялбаршуулсан дүрсээр оруулж байгаа нь лого дизайны нэн тэргүүний дүрэм болох энгийн байх шаардлагат нийцүүлж байгаагаас гадна, логог аливаа зураг, дүрсэнд дизайн элемент болгон байрлуулахад тохиромжтой болгож байгаа юм. Мөн тухайн нөхцөл байдлаасаа хамаараад энэхүү дэвсгэр дүрсийн өнгийг өөрчилж, хүссэн өнгө төрхөө бүрдүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.42) 2017 оны 09 сарын 22

Мудак

0  |  0
zochin(202.179.31.89) 2017 оны 09 сарын 21

Green city hezee boloh yum 1horoollin toos shoroo aimshigiin l BH yum bna shdee .BatUul darga baihdaa no goo baiguulamj zam daguu usaldag zama ugaadag zoriulttin mashinaar hevshuuliin haraad bayrlaj blaa

0  |  0
Алиалагч(173.61.153.93) 2017 оны 09 сарын 20

Хогын юм хийх юм энэ тууз хайчлагч хошного

0  |  0
DARKHAD(124.158.125.13) 2017 оны 09 сарын 20

ENE ERUL OVCHTEI NI MEDEGDEHGUI UM ODOO U YARAID BGA UM BE .TENEG HUN DUGUI BH NI ILUU SURTEI HARAGDDAG GEDEG UM DAA

0  |  0
Энхээ(202.9.41.147) 2017 оны 09 сарын 19

Харин тиймээ СХД, БГД энэ өмхий үнэрийг яах бэ захирагчаа. Мөн ногоон байгууламж зам дагуу их дутагдаж бнаа. Юун аз жаргалтай хот бэ. Ногоон хот болмоор бна.green city.

0  |  0
Wolibo(66.181.179.187) 2017 оны 09 сарын 19

Hotin dargaa ta ehleed umhii hotoo saihan agaartai bolgochibol yaasiim be daraa ni naad ulgeree yaarij suu hunii eruul mended asar ih hortoi umhii hiigeer udur shungui amisgalj baina bid tand ene uner medegdehgui baina uu

0  |  0
Зочин(202.9.41.63) 2017 оны 09 сарын 19

Хахаха, иччихлээ байз.

0  |  0
Жинхэнэ эр хvн(41.190.2.37) 2017 оны 09 сарын 19

Балайр гомо амьтан яаж ингээд засаг дарга болчихдог байнаа арай ч дээ Энийг зайлуулах хоншоортой аавын хvv олддоггvй л юм байх даа

0  |  0
ИНЭЭДТЭЙ ЮМ АА(202.72.245.194) 2017 оны 09 сарын 19

КӨӨРКИЙ ЮУ Ч ГЭМЭЭР ЮМ БЭ ДЭЭ ЖУЛЬДАЖ БАЙНА ДАА

0  |  0
зочин(202.179.24.70) 2017 оны 09 сарын 19

Аз жаргалтай Хотын Захирагч аа, Нэгд Та Бага ангийн багш биш, хоёрт өнөө цаг үед Танилцуулгаа гартаа, цаасан дээр биш, Цахим хэлбэрээр , өөрөө биш энэ ажлыг гардан явуулж буй ажилтангаараа Танилцуулгаа хийлгэсэн уг нь их үнэмшилтэй байх байлаа, Тэгээд ч наад зүйлий чинь Улирал нь өнгөрчихсөн шүү дээ, Одоо Аз жаргалтай УБ-ын Утаандаа хорддог цаг үе эхэллээ шүү

0  |  0
ОНИГООТОЙ ЮМ(202.9.43.43) 2017 оны 09 сарын 19

ЭНЭ НЭГ ШИВШИГ БОЛСОН УЯАЧ НӨХӨР УДАХГҮЙ ЗАЙЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ МИ ОВОГТОО ДАГААД ЗАЙЛААСАЙ

0  |  0
niislelchuud(150.129.141.81) 2017 оны 09 сарын 19

Haana az jargaltai bolgood bgaan? Soliorch daapaalahaa boliod zailaach

0  |  0
zochin(182.160.4.255) 2017 оны 09 сарын 19

Brend yum yer olj kharsangui.yamar ch IT uuniig khiikh bailgui dee.UB khot yaj oorchlogdood bgaa n” kharagdakhgui l bna daa.

0  |  0
Зочин(202.179.25.139) 2017 оны 09 сарын 19

Арай даацтай, томоохон ажил санаачлаач дээ. Энэ танилцуулга бол Таны хийх ажил биш.

0  |  0
Top